Wednesday, January 27, 2010

Аавдаа

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай... Миний аавын дуртай дуу. Холдоод байх шиг санагдахаар гол харлаад хоолой зангирч ирдэг. Хайртай гэдэг үгийг үргэлж хэлэхийг хүсдэг ч нэг л болдоггүй юм. Би азтай хүн шүү хэр баргийн хүнд минийх шиг аав заяахгүй дээ. Одоог хүртэл надад бэлэглэсээр байгаа энэ их аз жаргалыг ээжид биш ахад биш өөр хэнд ч зориулдаггүй намайг л гэсэн агуу их хайрыг чинь амсаж яваадаа өөртөө ч атаархах шиг болдог. Энэ ертөнц дээрх хамгийн нинжин зөөлөн сэтгэлтэй, сайн санаатай хүн бол миний аав гэж ам бардам хэлж чадна. Тэр их бахархалыг надад мэдрүүлдэг зүрх сэтгэлд чинь баярлалаа ааваа. Намайг хэзээ ч битгий орхиорой хорвоо ертөнцийн жам ч гэлээ охиноосоо битий холдоорой хэрэвзээ хоромхон төдий л хөндийрвөл хэзээ ч уучилж чадахгүйгээр өөрт тань дасчихсан хэлж зүрхлэхгүйгээр их хайрладаг гэдгээ хэзээ ч өгүүлэхгүй охиноо уучлаарай..

4 comments:

  1. Лаг л пост болж харин энэ дууны үгийг сайн сонсоод байхаар үнэн эвгүй үгтэй дуу шүү нээрээ

    ReplyDelete
  2. миний дуртай дуу

    ReplyDelete
  3. Сайхан дуу,,, Сайхан сэдвийг хөнджээ.. Би гэж хүн бас аавдаа сэтгэлийн үгээ хэлж чадахгүй л яваа..
    2 хатуу "царайлсан" хүмүүст зохихгүй юм шиг санагдаад, хэхэ

    ReplyDelete
  4. ээжүүд шиг эрхэлж нялхраад байхгүй,
    чимээгүй дотроосоо нурж л явдаг,тийм л байх учиртайм шиг дуугүйхэн байж байгаад биднээсээ холдчих тийм л хүмүүс дээ.

    ReplyDelete

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe