Wednesday, January 27, 2010

Аавдаа

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай... Миний аавын дуртай дуу. Холдоод байх шиг санагдахаар гол харлаад хоолой зангирч ирдэг. Хайртай гэдэг үгийг үргэлж хэлэхийг хүсдэг ч нэг л болдоггүй юм. Би азтай хүн шүү хэр баргийн хүнд минийх шиг аав заяахгүй дээ. Одоог хүртэл надад бэлэглэсээр байгаа энэ их аз жаргалыг ээжид биш ахад биш өөр хэнд ч зориулдаггүй намайг л гэсэн агуу их хайрыг чинь амсаж яваадаа өөртөө ч атаархах шиг болдог. Энэ ертөнц дээрх хамгийн нинжин зөөлөн сэтгэлтэй, сайн санаатай хүн бол миний аав гэж ам бардам хэлж чадна. Тэр их бахархалыг надад мэдрүүлдэг зүрх сэтгэлд чинь баярлалаа ааваа. Намайг хэзээ ч битгий орхиорой хорвоо ертөнцийн жам ч гэлээ охиноосоо битий холдоорой хэрэвзээ хоромхон төдий л хөндийрвөл хэзээ ч уучилж чадахгүйгээр өөрт тань дасчихсан хэлж зүрхлэхгүйгээр их хайрладаг гэдгээ хэзээ ч өгүүлэхгүй охиноо уучлаарай..

Monday, January 25, 2010

Хүн хүнээрээ бай

Ай хүн гэдэг нь ийм муухай байдаг юм уу аль эсвэл угийн л тийм байсан юм уу бүү мэд. Ямартай ч би хүний мөсгүй зан гэж юу байдгийг энэ биеэрээ мэдэрсэн бөлгөө :((. ММмм хэлэх муу үг ч олдохгүй байна доо. Заз олон юм нуршилгүй болсон явдлыг сараачсан нь дээр биз. Энэ муу өгөр толгой гэртээ тогтож сууж чадахгүй эл өдөр эмнэлэгт хэвтсэн найзыгаа хоргоохоор гэрээсээ гарлоо. Хэвтсэн эмнэлэг нь холыг хэлэх үү том атуус удаан хүлээснийг хэлэх үү хараал идсэн хогийн микрт суугаад орхив. Уул нь муусайн микрт суух дургүй дургүй дургүй!! Дургүй гэж жигтэйхэн л дээ. Гүйэ тэгээд яахав дээ гэгээн цагаан өдрөөр атуусны буудал дээр гар хөлөө хөлдөөчихвэл арай нэрэнд сүрэнд цөвтэй юм даа гэж бодоод л суучкуу юу. ЦЦЦЦЦ тэрэнд л суудгүй байсийм. Тэгээд муу өлөн царайлсан хөгийн мөнгө хураадаг новшид нь өөртөө байсан цорын ганц мөнгөн дэвсгэрт болох 10000н төгрөгийг өгөөд л тэгсэн эргүүлээд 600 төгрөг өгөхдөө -Ах нь мөнгөө задлуулахаараа үлдсэнийг нь өгнө за гээд л шал худлаа муу өмхий санаалсан луйварчин чинь хэлсийн. Тэгээд яваад л яваад л явж явж явж буух буудал минь ч дөхлөө. Би ч хариултаа нэхдийн байгааздээ. Тэгсэн бүр нэг "мэдэн будилсан царай" -Юун хариулт? -Яагаав таны өгөх ёстой! -Ямарррррррррррррррррррр? гээд л ёстой нэг хүний санаанд оромгүй аймшигтайгаар гүрийж эхлэдэг юм даа. Би: -Арайч дээ та больчооч дээ.. Өгсөн мөнгөө өөрөө сайн мэдэж байгаа хүн чинь мөчөөгөө өгнө гэж байдаггүй юм байгаа биз дээ. Сүүлдээ бүр уур хүрч уушиг зүрх сагсалзаад л. Нөгөөх чинь би аваагүй чи өгөөгүй чи 1000н төгрөг л өгсөн болоод таарсан хариултыг нь гардуулсан гээд өөрийхөөрөө солиорч өгсөндөө хөөрхий минь. Би ч үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэгт итгээд намайг суухад байсан ганц ч хүн үлдээгүй байсан ч хариултаа нэхсээээр.. Тэгээд буух ёстой буудал минь тэртээ хол үлдэн хоцроод хотыг тойрох аялал хийвшт. Сүүлдээ ч анх удаа цагдаа луу залгаж дуудлага өгч үздийн байна хэхаха. Цагдаа ах ч эцсийн буудал дээр нь байж байна гэсэн байдаггүй шүү. Тэгсэн нөгөө мөнгө хураагч: -Цагдаа чинь алив гээд л тэгж байснаа за яахав чамайг жаахан хүүхэд юм байна гэж бодоод өөрөөсөө мөнгө өгчихье дөө гэж ирээд л өгөх ёстой мөнгөө сарвайхаар нь бүр хөх инээд хүрч байгаам чинь. Хариулт өгнө, авна гэдгээ тэр ч би ч мэдэж байсан улаан цайм юман дээр жаахан хүүхэд болохоор чинь нтр гэж дэмийрэх хэрэг байгаагүй л юм. Хүн болсноос хойш тэр муу шиг өөдгүй луйварчинтай таарна гэж бодож явсангүй дээ. Нэг бодлын өрөвдмөөр ч юм шиг өөрөө хэдэн төгрөг олж чадахгүй болохоороо эцэсдээ хүний хараал идэж ингэж амьдарч явна шүү дээ тэр муу залуухай. Ямартай ч мөнгөө авч байж салсан болохоор сэтгэл жаахан уужирсан ч гэсэн одоо хүртэл зэвүү хүрээд л байна. Ай хүн гэдэг чинь амьд явж л байвал юм юм үзэх шинжтэй еэ. Та нар ер нь микро эдрт суугаад дэмий дээ дэмий яалт ч үгүй суудаг юм бол задгай мөнгө л өгч байгаарай за юу бүхэл дэвсгэрт өгөх дээрээ тулвал молигдохгүй гэж ам мөчөөг нь авч байж өгдөг юм шүү дээ
Ичихгүй гүрийдэг нөхрийн зураг хөрөг оршвой. Мөн луйварчины хөлөглөн ахуй ямбий саарлын дугаар тэмдэг нь 2138 УБЧ болой.

Monday, January 18, 2010

боджийж ярьжээ нохойнуудаа

Энэ эрэгтэй болж төрсөн хүмүүс аягүү сониоон учир нь олдохгүй. Уул нь би тэднийг маш сайн мэддэг гэж боддог байсан (хамгийн дотны 2 жаал байлаа надад). Гэтэл мэдэхгүй зүйл зөндөө л байж. Ер нь хараад байхад муусайн юмнууд хэнд ч хамаагүй хэрэгтэй байгаа үгийг нь бодож санах юмгүй, үгээр ч зогсохгүй үүрд гэсэн тодотголтой амлалтуудыг нэлээн зоригтой хэлчихдэг юм билээ. Би л лав үүрд гэсэн үгэнд дургүй дургүй ч гэж дээ угаасаа үүрдийн юм байдаггүй гээд итгэчихсэн болохоор энэ үгийг яаж ч байсан нээх чухалчилж авч үздэггүй юмоо гэхдээ тиймэрхүү амлалтууд бол хэн дуртай хүндээ санааг нь амраах гээд хэлээд явах сайхан үгс биш шүү дээ үүрд гэдэг үгэнд дуртай сонсоод итгэдэг толгойнууд зөндөө л бий. Энд тэнд очоод охидуудыг дааруулаад, өвдсөн хоолойг нь эмчлээд явж болдоггүй л байхгүй юу хэхэ заз тэр ч яахав дээ төрөлхийн юм байгаа биз..Зүгээр бодож байгаад ярьж байхад л болох юман дээр сэтгэлийн хөдлөлөө барихгүй олон юм яриад л тэгээд хөөрхий охидуудыг итгүүлээд тэгээд нэгэнт итгэчихсэн үүрдийн хайртайгаа нэг л өдөр хэзээ ч дахиж уулзмааргүй санагдоод л бака болгох гээд ядчихна. Иймэрхүү юм эргэн тойронд зөндөө байна. Гүйээ яахав өөрсдөө ч нэг хэсэг хайраа олчихсон гээд бодчихсон байдаг байж болох л юм. Хайр биш гэдгийг нь хэзээ нэг сайхан бүрхэг өдөр ухаарч магад гэж бодоод жаахан бодолтой ярьжээ мэд үү нохойнуудаа!

Wednesday, January 6, 2010

Dream come true ^__^

Нар хүртэл илчээ харамлах шиг болж энэ хорвоо дээр ганцаарханаа мэт гуних үе ирдэг л юм байна. Ойрд азгүйтэл надаас зүүгдчихээд надад тохиох бүх зүйлийг азгүй явдлаар хачирлаад амьдралд бэлэглээд байх шиг. Ийм үед гэрээсээ хамраа ч цухуйлгахгүй сайхан ном уншоо л хэвтэж байвал тайван байдийн байна. Балай балай юм их болж байна оо энэ их азгүйтэлтэй таараад ирэхээрээ бүр өөртөө итгэхээ больчих юм. Сүүлдээ бүр бүх юм азгүйтэлтэй холбогдоод миний янзыг үзээд байх шиг. Ядаж байхад энэ балай их сургууль үнэхээр таалагдах юм биш хичнээн хүсэж хүлээж байлаа даа ер нь хараад байхад сайн сайхан гэж бодоод их юм хүлээж байсан зүйлээс хүссэнээ авах нь ховор ч юм шиг хүсэхээр хясна гэдэг нь л энэ байхдаа. Уул нь хэрэндээ нэртэй төртэй сургууль төгссөн одоо ч овоо сургуульд сурдаг золиг юм байгаашт тэгсэн хэрнээ ичихгүй шалгалтан дээрээ хог болохийн. Аргагүйдээ би ямар хичээж байгаа биш. Ер нь би энэ амьдралд ирснээсээ хойш юуг ч үнэн сэтгэлээсээ хүсээд түүн лүүгээ хүний урманд сэтгэл гарган тэмүүлж байсан удаагүй ажээ. Энийгээ анзаараад өөрөөсөө ичих шиг, зорилго мөрөөдөлгүй хүн юунд хүрнэ гэж? Бүх л юмыг оромдоод хаядаг нь гэм биш зан болчихож одоог хүртэл би сарвайсан бүхэндээ хүрч явсан бол өөрөөрөө бахархах ганц ч болов хийж чаддаг юмтай болчихсон байх байсандаа. Би чаднаа гээд бардам хэлэх зүйлтэй болсон байх байсан. Өнгөрсөн бүхэн үр бүтээлгүй байсан 16 жил минь баяртай. Ямар урт хугацаа вэ арррррван зургаан жил хммм. Гэхдээ сайн нь надад дахиад алдаагаа засахад хангалттай цаг байна л даа. Саяханаас бодож бодож мөрөөдлөө олсон. Түүндээ хүрэх замаа ч мэдсэн. Одоо надад төлөвлөгөө байна мөрөөдөл байна сайхан залуу нас байна өөр юу хэрэгтэй гэж. Хүн ер нь өрөвдөлтэй амьтан юмдоо. Энэ хэрцгий хорвоод ирээд л гуниг хагацал зовлонг мэдрээд уйлж унжиж явсаар байтал тоотой хэдэн нас нь дуусаад баяртай гэж хэлж амжилгүй блабла. Насны төгсгөл ирэхэд харамсахааргүй л амьдрах хэрэгтэй. Би ааваасаа хүнд үнэн сэтгэлээсээ туслаж баярласан сэтгэлээр нь өөрийгөө тэтгэн сэтгэл ханамж авч амьдрах сайханыг хардаг бас суралцдаг. Харин ээжээсээ эх хүний хязгааргүй харамгүй, цагаахан сэтгэлийг мэдрээд бахархдаг. Тийм олон найзтай биш ч хэд гуравхан найзаасаа андаа гэсэн сэтгэл гоморхол уучлал бүхнийг хүртээд азтай хүндээ би гэж дотроо бардамнадаг. Надад тэдэн шиг нөхөд байхад, намайг гэсэн хайр хүндэтгэл бүгдийг хангалттай мэдэрдэг болохоор өөр хүмүүсээр яах юм гэсэн бодол намайг хэтэрхий хүйтэн хөндий их зантай болгодог байж болох. Ийм сайхан хүмүүсээр хүрээлүүлчихээд ингэж гуниж болно гэж үү. Болохгүйээ болохгүй яаж болох юм бэ. Яаж ч бодсон миний ирээдүй гэрэлтэй гэгээлэг ажээ.

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe