Friday, January 30, 2009

Mercy

Хүн хүнийгээ хайрлаж хүн хүнийгээ хүндэлж хүн хүнийхээ төлөө амьдарч хорвоогийн хүмүүс бүгд аз жаргалтай байвал ямар гоё вэ тээ. Сайхан сэтгэлээр бялхаад л ямар ч хар санаа, тэгчих болов уу ингэчих болов уу гэсэн айдасгүй, хараал хэрүүл уруул, зовлон, нулимс, гомдолт, хардалт байхгүй болчихвол хэр байх бол хаанаас ч билээ амьдралын давс шиг гашууныг амсахгүй юм бол чихэр шиг амтыг нь мэдэрч чадкууээ гэсэн үг дуулсан юм байна. Гэхдээ л амар байх юм шиг санагдах юм даа юу гэж боджийн хө

Wednesday, January 28, 2009

Энэ залууг хараад байгаарай

Энэ залууг хараад байгаарай зарим нь таниж л байгаа байлгүй. Алдарт Linkin park хамтлагийн ахлагч Mike shinoda шүүдээ. Зүгээр л хараад баймаар ажиглаад л баймаар цаанаа л нэг...зүгээр л дуунуудыг нь сонсоод үзээрэй

Хайрласан гэсэн

Тэр хүү хайрласан гэсэн даанч тэр охин анзаараа ч үгүй гэсэн. Тэр хүү хүлээсэн гэсэн даанч тэр охин мэдээ ч үгүй гэсэн. Тэр хүү гомдоод тэр охиныг үзэн ядсан гэсэн даанч тэр охин мэдрээгүй гэнэлээ. Дараа нь харин охин дэндүү их хайрыг нь үгүйлээд дэвэн дэлхийгээр харцаа гүйлгэсэн ч дэмий л бараагий нь ч олж харалгүй харамсан хоцосон гэдээг. Хүн ер нь өөртөө байгаа юмнаасаа бүр л их бүр л илүүг хүсч хайгаад байдаг юм шиг... Харин эцэст нь

Шинэ цагийн зүйр үг

Зүтгэлтэй бол зүүгээр ч худаг ухна. Санаачлагатай бол сахлын хутгаар ч мод хагална гэнээ хихи үнэн л үгс байна

Thursday, January 22, 2009

one more time

Дахиад нэгхэн удаа тэр нэг харцтай учирвал...

Wednesday, January 21, 2009

Чойном-Цөхрөл

Айлд зочлоход архи гаргадаг ёсыг Аль үед ямар чөтгөр нь гаргав аа Хамгийн сайн санаж явдаг хүндээ Хатуу хорыг хоёр гардан барьж Харсаар байтал аяга аягаар уулгах Хачин юм шүү Ээ дээ энэ хүн гэдэг үү Зарим нь гэтэл аяга цайгаар дайлуулаад гарахын оронд Заавал архи горьдон суусаар байдаг Хоолны шүүгээ авдар сав онгойлгох бүрд Хоёр нүд нь гар даган гүйсээр байдаг Ямар ч айлд байх байхгүйн зовлон гэж байдаг Яая гэхэв зарим зочныг архигүй гаргадаг Гарсан зочин архи өгсөнгүй гэж тэднийхийг Гашуунаар харааж гашуун ус шигээ ааш гаргадаг Гэтэл зарим айл Гэртээ орсон бүхнийг шахаж суудаг Уухгүй гэснийг уу уу гэж албадан Уран цэцэн үгээр егөөдөн тунирхдаг Ай даа энэ гэгээн цэлмэг өнөөдрийн дундах Аль эртний хар бараан зуршил хэзээ дуусна бол доо Айлд ороход архи гаргадаг ёсыг Аль үед ямар бурхан нь устгах юм бол доо

О. Дашбалбар–Яах юм бэ?

Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм Шартахгүй юм бол хатуу архиар яах юм Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм Дэгдэхгүй юм бол туулайн бүжингээр яах юм Дэврэхгүй юм бол залуу насаар яах юм Ургахгүй юм бол амууны үрээр яах юм Урсахгүй юм бол гол усаар яах юм Хашихгүй юм бол эрэг байгаад яах юм Хашрахгүй юм бол алдаж, оноод яах юм Шаргихгүй юм бол намрын тариагаар яах юм Шатахгүй юм бол найраг шүлгээр яах юм Ган тайлахгүй юм бол хур бороогоор яах юм Газар хороохгүй юм бол хүлэг мориор яах юм Ааруул даахгүй юм бол араа шүдээр яах юм Авгай тоохгүй юм бол харцуул хүүгээр яах юм Буруу номтон юм бол эрдэм заагаад яах юм Буян хийхгүй юм бол амьд яваад яах юм Цас будрахгүй юм бол өвөл байгаад ч яах юм Цаг хожихгүй юм бол эрдэмтэн гээд яах юм Ээжийгээ дээдлэхгүй юм бол толгой байгаад яах юм Эх орноо хайрлахгүй юм бол иргэн байгаад яах юм Ард түмнээ хүндлэхгүй юм ухаантай байгаад яах юм Ах дүүсээ тэтгэхгүй юм бол төрөл байгаад яах юм Итгэж залбирахгүй юм бол бурхан шүтээд яах юм Инээж хөхрөхгүй юм бол амьд яваад яах юм Гол горхи хоржигнохгүй юм бол хавар ирээд яах юм Гоё цэцэг дэлбээлэхгүй юм бол зун болоод яах юм Алсаас гялалзахгүй юм бол одод байгаад яах юм Алтарсан навчис хийсэхгүй юм бол намар байгаад яах юм Урдаас харж чадахгүй юм бол ирээдүйг дуудаад яах юм Уймраа чавганц шиг юм бол залуу насаар ч яах юм Уянгалан дуулахгүй юм бол хоолой заяагаад ч яах юм Учирлаж сурахгүй юм бол хэлтэй байгаад ч яах юм Саран наран үгүй юм бол тэнгэр цэлийгээд ч яах юм Саруул ухаан үгүй юм бол тэнхээтэй хүнээр ч яах юм Хавар, намар үгүй юм бол өвөл зунаар ч яах юм Харанхуй шөнө үгүй юм бол гэгээн өдрөөр ч яах юм Авъяас билэг үгүй юм бол яруу найрагчаар ч яах юм Авах гээх нь үгүй юм бол судар номоор ч яах юм Хортой дайсан үгүй юм бол буу сумаар ч яах юм Ховор эрдэнэ үгүй юм бол эрэл сурлаар ч яах юм Хол ойр нь үгүй юм бол орон зайгаар ч яах юм Хоосон чанар үгүй юм бол бодитой байгаад ч яах юм Цай чанах нь үгүй юм бол эхнэр аваад ч яах юм Цамцаа оёх нь үгүй юм бол нөхөрт гараад ч яах юм Үйлс залгах үгүй юм бол үр хүүхдээр ч яах юм Үнэн, худлыг ялгахгүй юм бол багш ламаар ч яах юм Иш нь үгүй юм бол сүх байгаад ч яах юм Ир нь үгүй юм бол илд байгаад ч яах юм Нум нь үгүй юм бол сум байгаад ч яах юм Нууц нь үгүй юм бол төр байгаад ч яах юм Унших нь үгүй юм бол ном хураагаад ч яах юм Ухаантай нь үгүй юм бол олон түмэн нь яах юм Алс хэт нь үгүй юм бол их санаагаар ч яах юм Ард түмэн нь үгүй юм бол их мэргэдээр ч яах юм

Monday, January 19, 2009

Сармагчин төрөл...

Өнөөдөр би бээр бүхэл бүтэн 5 жил агаа, аав, мань 3ын гарын шүүс болсон сааралхан өнгөтэй процессорхоноо тэврэсхийгээд зүүн салаа гэсэн өхөөрдөмхөн нэртэй шаргалхан өнгөтэй атуусханд суусхийгээд аавын найзхан луу засуулсхийхээр замд гарааский гээд байхгүй юу хэхэ. Бусанд сандалхан олдсонд баярласхийгээд байжийх ахуйд тасалбар түгээх нэр хүндтэй үүргийг арай ядан олж авсан болуу гэмээр хэрцгий царайтай залуухан эмэгтэй(эрэгтэй ч байж магад) над руу дөхөсхийгээд сарвуугаа сарвайсхийсэнд би бээр мөн л сурсан дадал ёсоор мөнгөө гарган сунасхийсэнд материал дутасхийв, одоо та л жаахан хичээвэл гэсэн шүү юм бодох ахуйд босоод аваад ирээч!!! гэсэн ширүүн дуу хадаад (ямар аймаар цочсон гэж санана...) би бээр өөрийн мэдэлгүй өндийн босож тасалбарын үнийг хоёр гардан бариад буцан суусхийхэд  эрхэм үүрэгт эгчмэд бүсгүй алцайсан ***** гэсэн үг унаган чихийг маань алтаар бүрэв. Айдаа арай ч ийм байж болохгүй бид дээ аан????????? Цээжинд уур бухимдал гомдол хэрүүлийн үг бужигнан байх авч би бээр дуугуй л амаа ангайн, нүдээ бүлтэлзүүлэн суусаар... 

Sunday, January 18, 2009

Оройгүй сүм

Дээвэр хоолойгоороо
Дээл захаараа татуу
Уул оройгоор татуу
Бас л Л.Түдэв гуайн уран бүтээл. Энэ ном надад арай л хэтэрхий их таалагдаад өөрөө уншсан, хүмүүст ярьж өгсөн маань тоогоо алдаж байх шиг байна. Агуулгаас нь хальт биччих үү? Зохиолын гол баатар Санж, үгээгүй ядуу айлын хүү бөгөөд аав ээж нь сүсэг бишрэл гэж жигтэйхэн, эхлэл хэсгийнх нь хүүгээ лам болох нэг шалгалт шиг юманд тэнцээд хамгийн бага цолтой бандиахай болоход нь ямар их баярлаж байгаа бас хүү нь аав ээжийнхээ дуртай балинг гаргаж өгөх үе нь ямар өрөвдөлтэй гээч. За тэгээд лам хүү номын эрдэмт багш Чоймчиг гэлэнг дагалдан алс холын төвд рүү монголын бас л нэлээн хэдэн буян хурааж ариун бурхны оронд очиж үзэн тоймгүй олон бурхан шүтээнд мөргөн амьдын хүслээ гүйцэлдүүлэх зорилго бүхий хүмүүсийн хамтаар тэээээр холын газар луу бараг л хоёр зээрдээрээ зориг мэдэн гарч байгаа нь үнэн гайхмаар хэхэ. Ээ дээ тэгээд тэр хүнд бэрх аялалын замд юу эс тохиолдохов дээ. Бяцхан хүү азаар багшийн хамт олон олон бэрхшээлийг туулан зорьсон газартаа мэнд хүрээд хүний газрын хөрсөнд дасаж амжаагүй байхад нь эрхэм багш нь нэгэн сүмд шавь оруулаад, өөрөө зулын гол болон хайлж ертөнцийг орхих бөгөөд Санж хүү нас биеэнд хүртлээ ном эрдэмд тасралтгүй, шантралгүй зүтгэн суралцсаар бурханы шашны хамгийн том цолонд хүрэх замдаа амссан туулсан бүхэн хязгааргүй сонирхолтой. Хүн л болсон хойно бүх л сурч мэдэх учиртай бүхнийг эзэмшсэн хойно өөрийн төрсөн нутаг ус, аав ээжээ санагалзахын эрхэнд Монгол луугаа явах хүслээ сайн найзаа гэж бодож явдаг зиндааны нөхөртөө цухуйлган хэлэх ба тэр хүн нь харин ч эсэргээр ахлах лам нарын гар хөлийн үзүүр байж таараад зогсохгүй бурхан шажны ном эрдмийн нууцыг эзэмшсэн хүнийг яасан ч гадагшаа гарган хүмүүст түгээн дэлгэрүүлж болохгүй гэсэн хачирхалтай өмхий санаа гаргаад залуу лхаарамбыг нутгийн зүг жолоо залахаас нь өмнө амжиж унтаагаар нь сүлбэж алах санаа гаргаад байгааг харин атаархуу хорон үгтэй атгаг санаатай гэж үнэлж байсан мөн нэг зиндааны лам залуу ирж дуулгаад асар болгоомжтой суухыг сануулан буцдаг бөгөөд нөхрийн үгээр өөрийг нь алахаар ирсэн зандалчдыг(тэдэн дунд нөхрөө гэж бодож байсан хар санаат ч бас байдаг) хөнжлөөр бүтээсэн туламтай гурилаар мунхруулж орхиод өөрөө нэг бадарчинтай зам нийлэн үүр цүүрээр дутаан оддог боловч замдаа өнөөх бадарчин бэрээвэн хийдийн харгис гэлэнмаа нарт зодуулан харамсалтайгаар амь үрэгддэг юм. Төрсөн нутагтаа арайхийн ирээд Санждолбийчойжамц хамба ламтан болдог бөгөөд ертөнцийн хязгааргүй зовлон түүнд бас л амар заяа үзүүлэлгүй хэмлэсээр эцсийн эцэст цөллөгт хоёр нүдээ сохлуулан  байж суух болох нь ямар муухай гээч. Зохиолын төгсгөлд  түүний мэлмий харанхуйг далимдуулан  цөллөгт он удаан жил хүний бараа хараагүйгээс  баярласан сэтгэлээ дарж чадалгүй тэнхээ мэдэн хуучиласан хамба ахуйдаа бүтээж амжаагүй оройгүй сүмийг хэрхэн яаж гүйцээн барих нууц арга-ыг бичиж тэмдэглэн авч байжээ гэдгийг нь хулсан үзэгний чихрах чимээгээр ухааран өрөвдөлтэйгээр бухимдан хоцорч буйг өгүүлдэг. Уншаад үзээрэй сонирхолтой шүү.

Saturday, January 17, 2009

Attention

Өнөөдөр нэг л завтай өнгөрөх нь шиг байна. Хар өглөө нээх эрт сэрсэн тэрнээс эхлээд л аавыг хүний нутгаас ирсэнийг эс тооцвол сайхан юм болсонгүй. Өнөөдөр энэ хүүхдүүд нэг л хичээл хийх сонирхолгүй байна даа. Анги дээрээ нэг багийн дарганцар ухаантай. Сургууль дээр очиж хичээлээ хийх санаатай гэрээсээ гараад амжилт олсонгүй, багын хүүхдүүд маань дөнгөж улирлын амралт эхлэж байхад амрааж үз, өнөөдөр гэрээсээ гарахгүйээ, хоногийн амралтанд амарч байна, гэх зэрэг хариултуудаар ам таглаад л би гэдэг хүн нам сууж орхивоо. Нэг том сургууль дээр ганцаархнаа хэнхэг царайлж нэлээн удаан хэнийг ч юм хүлээсний эцэст номын дэлгүүр орохоор болоод нэлээн явж Р.Л.Стайн гэдэг хүний анхны болзоо гэдэг аймшигийн ном авлаа гэхдээ унших сонирхол төрөхгүй байх юм... Яагаад хэнд ч хамаагүй байтал өөрийнхөө тухай бичээд байгаагаа ойлгохгүй юм. Хэтэрхий их уйдсандаа юу? хэн нэгэнд хамаатай болох гэсэн дээ юу? За за мэдкүүмдаа... Ер нь хэн нэгнээс хамааралтай байна гэдэг сайхан хэрэг юм уу...

Thursday, January 15, 2009

Хөдөлмөр гэж юу юм бэ?

Хэн нэгний блогыг яг сайхан ухаж төнхөөд бусниулж байхад энэ асуулт араас чангааж аргагүйн эрхэнд өөрийн ертөнц лүүгээ сажилж ирсэн маань энээ. Хөдөлмөр гэж юу юм? Хөдөлмөр гэж бас л нэг хэн нэгний эрч хүч, эрдэм авьяас, эр зориг, цөхрөлтгүй дэвжих шунал хүслээс бий болон мах, цусыг сорогч магадгүй тэр л хэн нэгнээс юу ч үлдээлгүй яргалах зовиур мөөөөөн гэсэн солиотой тэнэг тодорхойлолт яалт ч үгүй гарч ирэв бололтой. Гэхдээ энхийн цагт хөлс их гаргавал дайны цагт цус бага урсана гэдэг үг байдаг тийм үү,, аль ч талаас харцаа сунгасан байлаа аргагүй зовлон л мөн дөө ТЭР.

I have a new teeth

Нялх нойтон хүүхдүүд сүүн шүднүүдээ ургаад ирэхээр арай гэж нэг юм шүдтэй боллоо гэсэн шиг таарсан бүх зүйлийг хазаж хэмлээд л нэг сонин болдог доо. Иймэрхүү үед нь ээж аав нар нь жаахан хүүхдийн шүд нь загатнаад байдаг юм хазаг, хэмлэг гээд л найр тавьж байхыг олонтоо харсан авч өдий 16 насныхаа босгыг алхах гэж байгаа өөрт минь ийм аймаар юм тохиолдоно гэж зүүдэлж ч явсангүй дээ хөөрхий. Ямар учиртай яадаг шүднүүд яагаад ургаад байгааг мэдэхгүй ч янз үзэж байгаа юм шиг энэ хоёр шүд яахын ч аргагүй загатнаад байхийм... Эргүүтчихсэн юм шиг хавьтаж ойртсон юмаа хазаж бариад байлтай ч биш тэгээд ч хөлд орж байгаа хүүхэд шиг хэмлэхгүй тас татаж орхих байлгүй. Яалтай ч билээ хөрөөдөөд хаячих уу аан?...

Saturday, January 10, 2009

Амралтын өдөр амттай ч юм шиг амтгүй ч юм шиг

Уур уцаар, уйлаан майлаан, урагшгүй явдлуудаар бялхан байсан хичээлийн таван хоног ашгүй нэг юм дуусч, гэртээ аав ээж ах нарын гарыг харан тааваараа тарвалзан хэвтэх долоо хоногын хоёрхоныг эзэгнэх гайхамшигт амралтын өдрүүд эхлэлээ!!! гэж бодож амжаагүй байтал л  яг над руу авралын харцаар ширтэж, одоо л угаахгүй бол болкуу шүү гэсэн аятай хир даганд баригдсан хэрэгтэй хэрэггүй хувцаснууд шкафнаас буугаад ирэв шүү, за яахав хоёр долоо хоног гүрийсийм чинь энэ удаадаа л гээд угаах аядлаа дөнгөж дуусав уу үгүй юу тэлвийзээ асаасан чинь бостон сэлтиксийн тоглолт эхлээд ид дундаа орж байнаа эхэндээ гайгүй сонирхолтой байсан чинь харин сүүлдээ бүр хожигдоод нэг л биш шүү, хайрт рэе алленийхаа мууг үзээд яахав гээд унтрааж орхисийн, за яахав хожиж хожигдох юм байх гэсэн шүү юм бодосхийгээд байжийсан чинь гэнэт хогоо ухмаар санагдаад өрөөнийхөө шүүгээг тонгочуулжийсан чинь бүр таван жилийн өмнөх шинэ жилийн мэндчилгээ, фм-тэй кассет тоглуулагч энэ тэр гээд сонин сонин юм гарч ирээд нүд хужирладаг гэжийшд. Аар саар жижкээн жижкэн ажил амжуулсаар байгаад өдрийн хоёр цаг болсон боловч олигтой санаанд хүрчих юм үйлдсэнгүй ээ хөөрхий, за тэгээд эрдэмтэн царайлж энэ тэрийг тунгааж буй дүр үзүүлээ л суужийсан чинь ходоод нуруутайгаа наалдах гэж байгаа нь гэнэт мэдрэгдэж яаралтай арга хэмжээ авах гэж бөөн юм болж болж эцэс сүүлд нь хэт их идсэний гайгаар нозоорлын байдалд шилжиж тэлвийзийн өмнө мөнхрөх шахав орой болж нар жаргаж байгааг мэдсэний ачаар сэхээ автал би гэртээ ганцаархнаа үлдсэний хар гайгаар оройн хоол хийх хүнд хариуцлагатай ачаа нуруун дээр тохогдсонтой арай гэж эвлрэв, мулгуу толгойтоогоо нэлээн хэдэн минут зөвлөлдсөний үр дүнд цуйван гэгч хоолыг дотроо анаж байгаад л эхлэсэн боловч яваандаа зэрэг зиндаа, чадвар чадамж дутагдсаны улмаас бантан хийхээр болсиймдаа хөөрхий. За тэгээд л ааваас эхлээд гэрийнхэн цувж эхлээд миний бүтээлийг магтах нь магтаад муулах нь муулаад л сэтгэл гундуухан байжийсан чинь гэнэт амттай сайхан аарц чанаж зуун хувиар хүлээн зөвшөөрөгдөх сайхан санаа төрдөг байхку юу, өмнө нь туршиж үзээгүй ч би чаднаа чадийшдэээээ гэсэн үг орж ирж мирээ л усаа хийгээ л аарцаа хийгээ л гурилаа хийгээ л чихэрээ хийгээ л тагаа тавиад л байжийсан чинь пис пас гээ л дэвэржийдэг байгаа за болсны шинж гээд л түгээж эхлээд дуусаагүй байсан чинь эхнээсээ гурил нь багадаад ус аарц хоёр нь нийлээгүй байна гээд л хайр найргүй шүүмжлэлүүд цуварч байсны дундаас хамгийн чихэнд сонор дуулдсан нь давсгүй байнаа гэж, энэ үгийг сонсоод аарцанд чинь давс ордийн байна гэсэн шинэхэн нээлт хийх шив дээ хэхэ зиаг нэг иймэрхүү салан палан байдлаар золтой л тогоочын диплом хамгаалчихалгүй байж байгаад амралтынхаа хагас хэсгийг нь өнгөрөөждээ. Зиаг маргааш яг хичээлээ хийнээ гайгүйдээ харж л байгаарай...

Thursday, January 8, 2009

Ээ дээ энэ амьдрал уу...

За даа дөнгөж 15тай байж нээх зовлон үзсэн хүн шиг ярих нь ч хаашаа юм тээ гэхдээ л... Би амьдрал гэж юу юм бэ гэж олооооон удаа бодож үзжийсооон төсөөлөлдөө бурхан гэдгийг бий болгоод бүхий л үйл явдал бүх л хүн амьтны учрааг зохицуулан өөрийнхөө хүслээр, авьяасаараа, өмнө нь хэзээ нэгэн цагт зохиосон хувь төөргөөр биднийг удирддаг гэж итгээд энэ бол амьдрал гэж өөртөө таниулан бишрэн шүтдэг байсийм। Энд би уйлж л байхад ганцхан минутын өмнө л инээж байсан байж болно, олооон жилийн туршид итгэж найдаж хүлээж байхад ирээгүй зүйл минь олдохгүйнэдээ гэж ганц ч удаа бодож амжаагүй байхад ардаас зүүгдээд минийх болж ч болдог юм байна, санаа алдан гуниглаад алхаж байхад сайхаан гэж дуу алдмаар учрал өмнө минь тосч байж ч болдог юм байна, саадгүй бүтнэ гээд анзаарахгүй байсан ажил сар жилээр оролдсон ч сайндаа л захаас нь л атгаад халшир ч болох эд байж магадгүй шүү гэдгийг, сайн хүнийг ханилан байж мэддэг сайн морийг эдлэн байж мэддэг гэдэг үг оройд гарах өдөр ирнэ гэдгийг энэ бүхнийг, эднээс хэдэн зуу дахин сонин учрал энэ хараал идсэн амьдралд намайг хүлээж буйг би одоо мэддэг болсоон. Одоо энд хэлэх үг маань намайг юу ч сөхрүүлэхгүй орчилд үлдээх мөр маань.......

Tuesday, January 6, 2009

Энэ зохиолын тухай...


Зиаг тэхээр наана чинь Түдэвийн Тарвагачин гэдэг зохиолыг уншсан хүн байна уу? Би энэ бүтээлийг бараг жилийн өмнө билүү дээ алдарт зохиолчийнхоо аймаар олон боть номнуудын нэгээс нь их л шимтэн уншиж билээ। Харин саяхнаас өөрийн эрхгүй толгойд орж ирээд байхаар нь жаахан агуулгаас нь сараачъя гэж бодлоо л доо। За тэхээр ийм байнаа। Нэг ядуу залууг (сайн санахгүй байгаа ч тэгтлээ муухай дээрэлхүүлсэнийг бодвол ядуу л байсан байлгүй) нутгийнх нь нэг ноён муу санаж яваад яаж ийгээд цөллөгт явуулчихдаг юм, тэр цөллөг гэдэг нь хэн ч үгүй хээр талд юу ч үгүй орхиод явахыг хэлнэ л дээ। Өнөөх залуу маань яаж ч чадалгүй ангайгаад хоцордог байхаа। Хэрвээ тэр талын хэдэн тарвага байгаагүй бол ч мань хүн нээх удахгүй чад хийх байсан биз। Аз болж гол дүр маань багадаа ааваасаа тарвага яаж алах тухай нэлээдгүй лекц сонсож байсны ачаар тэрүүхэн тэндээ нүхэн урц хайж олоод баргын айлаас дутахааргүй амь зуусаар нэлээд хэдэн жилийг өнгөрөөж буй тухай өгүүлэх ба замаар нь одооны залуусын сонсох байтугай зүүдэлж ч байгаагүй сонин хачин (ихэнх нь тарвага ахын талаар) мэдээлэл ихийг танд дуулгах вий! Сүүлдээ бараг Хө Жүнээс дутахааргүй анагаахын талын мэдлэгэтэй болоод явуулын нэг бадарчин ламыг үхлүүт хэвтэж байхад нь золоор олж эдгээдэг ба тус санаж явсан өнөөх бадарчин залуугын нутаг усныханд түүний олж эзэмшсэн гайхамшигт чадварын талаар дуулгах үед сонин тохиолоор өнөөх хар санаат ноёны эхнэр нь өвдөөд эдгэхийн аргагүй гээд үхлээ хүлээж байх нь таарч ичих нүүр байвч эхнэрээ авч үлдэх эцсийн найдвар тул арга буюу манай залуу дээр очиж аврал гуйна за тэгээд цаашаа ойлгомжтой биз дээ хэхэ। Ер нь олоод уншчихад гэмгүй тийм хэцүү байдлаас тэгж өөийгөө авч гарнаа гэдэг гайхамшигтай байх болно шоо найзуудаа। Яг л монгол робинзон крузо гэсэн үг дээ.

Эвлэлийн хорооны гишүүн залуу: -Яавал тан шиг ухаантай болох вэ?

Ренчин: Хамгийн гол нь тэнэгээ сайн нуух хэрэгтэй дээ...

Sunday, January 4, 2009

Хэрвээ үхэл...

Яагаад ч юм Өнөө өглөө "Орчлон дээр хүн болж төрснөөр үхэх нь зайлшгүй үнэн" гэсэн аймаар үг санаанд орлоо. Энэ ёрын бодлыг дагаад үхэл ирээд Дүүрнээ хө хоёулаа харих уу даа аан??? гээд л би хошгороод л дагаад намирч байгаа дүр зураг буугаад ирлээ шүү. Ёох хэрвээ би үхчихвэл яах бол... хэн ямар царайлах бол гэхээс сонирхол төрөөд болдоггүйдээ. Нэгэнт туршаад үзчихэж болохгүйгээс цааш төсөөлөөд л үзэхээс хэхэ. За би үхчихлээ... хаана үхэж болох уу гэсэн чинь ёстой хар мянган гоё санаа орж иржийнээ хамгийн боломжтойгоор нь гэрийнхээ ойр хавьцаа за ер нь гэртээ байсан ч яадаг юм хамгийн гол нь манай найзууд бас ангийнхан маань мэдээгүй байх ёстой тэгээд л энэ Дүүрнээ одоо яачихваа хичээл номондоо иркүүм байж бас утсаа салгачаад гээд л зүгээр дараа нь ирэхээр нь сайн лекц уншнаа гээд л хэн хүнгүй үгээ бэлдээд л айн вахахахаха... Энэ байдлаар нэлээн хэд хононоо. Тэгжаах хооронд ээж аав хоёр гүн шоконд орцон барьж тавих босох суухаа мартцан харц энэ тэр нь заа за аав ээж хоёрыг төсөөлсөн чинь бүр бие арзайчихлаа байна. Энэ хэсэг нь жаахан гунигтай байгаа биз одоо харин миний үхсэний дараа болох хүмүүсийг баярлуулах үйл явдлуудыг жагсаавал нэг иймэрхүү:
  • Агаа: Ёох ингэж нэг нэт булаацалдах хүнгүй болдог байх гэж хахахаха... Оо нээрээ тэр замбараагүй олон хувцасыг нь гаргаж хаяхаа мартчихгүй байгаадаа энэ хүнүүс чинь...
  • Ангийнхан: (Буяны идээ тараах үеийн шуугианаас) Вуууаааа манай дүүрнээ чинь их буянтай хүүхэд шүү үхсэн хойноо хүртэл... хихихи
  • Байрныхан: Сүүлийн үед чих дөжрөм чанга хөгжим дуулдахгүй ёстой нэг амарсан шиг амарч байна шүү тиймээ хө...

Ер нь нэг иймэрхүү л үйл явдал болоод өнгөрөх болуу даа гэж. Гэхдээ байнаа, Амьдрал сайхаан тэр тусмаа амьдрах бол хэд дахин сайханшд

Friday, January 2, 2009

Миний мэдэх дуу хөгжим

Энэ удаад зүгээр л MUSIC гээчийн талаар өөрийнхөө хувийн сэтгэгдлээ эрээчье гэж бодсиймаа. ОО ер нь хараад байхад энэ хорвоо дээр зүсэлж дуусашгүй хар мянган хөгжмийн урсгал байнаа... Тэгсэн хэрнээ тус бүртээ зөвхөн өөрийн гэсэн онцлог хэв маяг сонин содон дүр төрх бүхий хэн ч сонссон ялгахаар байдаг нь гайхалтай. Хүн бүр өөрийн мэдрэмжээрээ сонсоод сэтгэгдэл төрүүлж чадсан дуугаа байнга сонсдог биз дээ тиймээ. Тэгээд ч ямар урсгал сонсдог энэ тэрийг нь мэдсэний дараа бол нүүр царайг нь хараагүй ч тухайн хүний талаарх төсөөлөл аяндаа л толгойд буунаа даа... Жишээ нь зохиолын дууны улаан фен гэвэл нас намба тогтсон аль эсвэл нэг л их дөлгөөн, тайван нүүрний арьс санаанд орж ирж байгаа биз? Ихэнх хүмүүсийн яриагаар бол классик урсгал ямар ч товаришд нөлөөлдөг за бараг л ирээдүйн leaderийг бий болгоно мөн хэвлийдээ байгаа жаалуудад моцарт, бах, жорж хандел, бетховен, жозеф хайдн, фредрих шопений аялгуунуудыг гаднаас нь сонсгосоор байгаад нь төрүүлэхэд буруудахгүй гэх нь ч бий.
Миний хувьд 12 настай байхад билүү дээ аавын авчирч өгсөн моцарт ахын хэдэн trackтай хоёр DVD(одоо хүртэл байдаг хэхэ)гээр сонгодог хөгжмийн ертөнцийг төсөөлөхөөс цаашгүйдээ. Харин рок алтернатив урсгалын хувьд бол өөр шүү. Linkin park; MLTR; Avril; Maroon 5; One republic-ийг сонсоод л дагаж дуулаад л байна шүүдээ. Учиргүй хард рок энэ тэр гээд гүйгээд байхгүй ч LINKIN PARKийг голчлон сонсдог, яаж яваад дуртай болсоныгоо сайн санаж байна шүү яг 2008.02.13нд (valentine-ийн өмнөх өдөр шүү) ширээний найз маань(LP-ийн улаан ногоон ягаан шар... фен хэхэ) энийг сонсоод үз гоё дуу шүү гээд л LP-Valentine's day гэдэг дуу тавьж өгсөнөөс хойш таалагддаг болж билээ. Тэгтлээ их дуртай хэрнээ шүтдэг гэж хэлэхгүйн учир нь энэ зун LP фен гэж хөөрч байгаад нэг хүүхдээр фен гэж яг ямар байх учиртай юм яг яасан болоод өөрийгөө тэгж нэрлэх ёстой юм гэх мэт ойлголтуудаар хэмлүүлээд зогсохгүй ярианаас нь нэлээн юм ойлгож авсаны үр дүнд энэ үгийг хамаагүй хэрэглэхээсээ халширдаг болоод байгаа... Тэгээд ч юу юуны туханд хүрээгүй байж шүтдэг; фен энэ тэр гэж олон юм ярих болоогүй байгаа юм байна лээ (миний л хувьд хэхэ).
Ер нь music бол бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болчихсон байнашдээ тээ. Баярлаж гуниглаж, уйлж инээж, ганцаардаж байхад хажууд чинь байнга байх баяр баясал уйтгар гуниг бүхнийг чинь үргэлж хуваалцаж байх хамгийн сайн найзуудын чинь нэг нь дуу хөгжим юм шүү гэдгийг санаж яваарай хүмүүсээ!! Эцэст хэлэхэд LINKIN PARKийг ганц сонсоод үзэхэд алдах юм байхгүй шүү...

Thursday, January 1, 2009

Ene onii...

Ziag ingeed shine on garchihdag yum baijdee. Yur ni ene humuusiig haraad baihad shine on garahiin umnu uuriinhuu hiisen buteesen aldsan onoson avsan ugsunuu tootsoj tsenej tsegnej tseverlej tsegtseldeg bololtoidog oo. Harin minii baij baigaa tsarai gants notebooknii fontiig neg zugeer bailgaj chadkuu... za ene ch yahav sonsoj baihnee (aa bas harsiim bna) gaduur buuuuuun yum boljiinaa end tend bomb ch yum shig saliut ch yum shig yumnuud tus tus delbereed l goy ch yum shig muuhai ch yum shig , tsonhoor halit tsuhuihaar humuus bayariin mend hurgeh ni tanidag ch yum shig tanidaggui ch yum shig. MSNGRTee orohoor hen ch baihkuu sonin ch yum shig muuhai ch yum shig. Aa hamgiin chuhal ni 2009 on bolloo gedeg chini bi 16 nas hurlee gesen ug ingeed bodohoor bi hugshruud ch baih shig zaluugaaraa ch baih shig. Tegeheer bayarlamaar ch yum shig gutarmaar ch yum shig. Yoo hamgiin muuhai ni nadad ene jil hiij buteesen yum yu ch alga baihiimdaa ene ch duursen hereg l dee tiim u. Zaza ingeed duusgiya 2010.1.1nd ene muuhai baidal dahin buu davtagdag. Bas hun burt HAPPY NEW YEAR!!!

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe