Sunday, January 4, 2009

Хэрвээ үхэл...

Яагаад ч юм Өнөө өглөө "Орчлон дээр хүн болж төрснөөр үхэх нь зайлшгүй үнэн" гэсэн аймаар үг санаанд орлоо. Энэ ёрын бодлыг дагаад үхэл ирээд Дүүрнээ хө хоёулаа харих уу даа аан??? гээд л би хошгороод л дагаад намирч байгаа дүр зураг буугаад ирлээ шүү. Ёох хэрвээ би үхчихвэл яах бол... хэн ямар царайлах бол гэхээс сонирхол төрөөд болдоггүйдээ. Нэгэнт туршаад үзчихэж болохгүйгээс цааш төсөөлөөд л үзэхээс хэхэ. За би үхчихлээ... хаана үхэж болох уу гэсэн чинь ёстой хар мянган гоё санаа орж иржийнээ хамгийн боломжтойгоор нь гэрийнхээ ойр хавьцаа за ер нь гэртээ байсан ч яадаг юм хамгийн гол нь манай найзууд бас ангийнхан маань мэдээгүй байх ёстой тэгээд л энэ Дүүрнээ одоо яачихваа хичээл номондоо иркүүм байж бас утсаа салгачаад гээд л зүгээр дараа нь ирэхээр нь сайн лекц уншнаа гээд л хэн хүнгүй үгээ бэлдээд л айн вахахахаха... Энэ байдлаар нэлээн хэд хононоо. Тэгжаах хооронд ээж аав хоёр гүн шоконд орцон барьж тавих босох суухаа мартцан харц энэ тэр нь заа за аав ээж хоёрыг төсөөлсөн чинь бүр бие арзайчихлаа байна. Энэ хэсэг нь жаахан гунигтай байгаа биз одоо харин миний үхсэний дараа болох хүмүүсийг баярлуулах үйл явдлуудыг жагсаавал нэг иймэрхүү:
  • Агаа: Ёох ингэж нэг нэт булаацалдах хүнгүй болдог байх гэж хахахаха... Оо нээрээ тэр замбараагүй олон хувцасыг нь гаргаж хаяхаа мартчихгүй байгаадаа энэ хүнүүс чинь...
  • Ангийнхан: (Буяны идээ тараах үеийн шуугианаас) Вуууаааа манай дүүрнээ чинь их буянтай хүүхэд шүү үхсэн хойноо хүртэл... хихихи
  • Байрныхан: Сүүлийн үед чих дөжрөм чанга хөгжим дуулдахгүй ёстой нэг амарсан шиг амарч байна шүү тиймээ хө...

Ер нь нэг иймэрхүү л үйл явдал болоод өнгөрөх болуу даа гэж. Гэхдээ байнаа, Амьдрал сайхаан тэр тусмаа амьдрах бол хэд дахин сайханшд

4 comments:

  1. Хаха, чи яг солиотой байхаа хэхэ, Муу ёртойн , Би бас үхвэл яадаг бол гэж зөндөө боддын хэхэ, гэхдээ арай ч тэр миний хойноос ингэж хэлнэ, бодно гэдгийг нь арай ч боддоггүй юм аа хэхэ, Солиотой хэрнээ хөгжилтэй байлаа гэж ...
    Гэхдээ ер нь үхэл гэдэг амар амгалан байдаг байлаа ч үгүй байлаа ч амьдрал илүү сайхан гэдэгт итгэлтэй байна. Сайхан байвал тэр л биз, жам ёсоороо л сайхан үхнэ дээ тэгээд дараа нь тэр сайхныг нь мэдрэээд л хэхэ, эсвэл бүр бас хааяа үхэнгүүт шууд бас нэг шаал өөр ертөнцөд очиж төрдөг ч юм болов уу гэж боддын .. заза мэдкүм даа хэхэ...

    ReplyDelete
  2. чоко-д уул нь би ч бас нээх бодоод байдаггүй байсийм л даа хэхэ үхмээр байна гэдэг үг олон сонсоод байсан чинь ямар ч аргагүй юм байлээшт заза амьдрах сайхаан...

    ReplyDelete
  3. tiimee ih hugjiltei bailaa..manai duurnee ch zohiol bichih awyastai girl shu!!@_@ ingehed choco gdg chin deegii ymu hishgee??

    ReplyDelete
  4. хэхэ юун зохиол вээ ккк бас юун авьяас аль нь ч биш бубу байхгүй юудоо

    ReplyDelete

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe