Thursday, April 22, 2010

Магадгүй Анхны Хайр Минь :P

Түүний тухай бичмээр санагдаад..ммм за байз бодвол 2008 оны өвөл л бололтой. Юу хийж явсан юм санахгүй байна. Ямартай ч манай ангийн хэдэн охидууд офтоороо гар бөмбөгийн дугуйланд явж эхлээд удаагүй байсандаг тэд нарыг харж цаг нөхцөөх гээд л зааланд орсон байх доо. Тэгээд л түүнийг анх харсан.. гөлрөөд суугаад л байсан хэхэ. Тэгэхэд чинь би 15тай байсан юм шиг байна хаха 16 барррраг хүрэх гээд л гэхдээ би бас овоо муу гар байж тиймээ банди хараад ширтээд сууж эдр хэхэ. Уул нь манай 11 чинь жижигхэн сургууль л даа. Урьд өмнө нь харж байгаагүй хүүхэд байж болмооргүй санагдаж байгаа ч яалтчгүй тэр мууг анх харчихаад учиргүй догдлоод гүйж харайж тэнэгтэж билээ. Юун ангийхаа охидуудыг харах  тэр жаалыг ширтсээр байгаад бантаад гарсан байх хэхэ. Хэдий доод анги ч насаар бага надаас хамаагүй өндөр буурь суучихсан харагдаж билээ тэгээд нээх хөөрхөн богинохон шорттой ямар гоё хөлтэй юм бээ :)~ гэж анх бодож байсан байх. Тэр өдрөөс хойш нээх удалгүй 3 сарын дараа тэр минь минийх болсон юм даа :D. Одоо тэр минь уйлахад минь нулимсыг минь арчиж өгөөд хажууд минь байж л байна. Ирээдүйд ч бас энэ хэвээрээ байна гэж итгэхийг хүсдэг. Амьдралын түмэн учралыг хамтдаа туулан хэн хэнийгээ ганцаардуулахгүй сайхан амьдрах юмсаан :d

Tuesday, April 20, 2010

Huh... Disappointed :[

Нэг л мэдэхэд энэ template шиг бүх зүйл бүүдгэр баргар болчихож. Миний хажууд байгаа бүхэн хэзээ хэрхэн байхгүй болоод би хэрхэн гуниглах бол, миний хийсэн ирээдүйд хийх зүйлсийн хариуд надад ямар шийтгэл ирэх бол тэдний сэтгэлд ямар хар бараан зүйлс нуугдаж байгаа бол...
   Атуусанд суувал буумааргүй унтвал сэрмээргүй гэртээ орвол гармааргүй гарчихвал ормооргүй юу ч хийхгүй юу ч сэтгэхгүй ийм амьдрал намайг дагаад хэр удсан юм бол...Хэзээ нэгэн цагт ийм байдалд орно өөрийгөө ийм болчихно гэж ядаж зүүдэлсэнсэн бол хэтэрхий их гунигаас минь хэлтэрхий нь ч болсон хасагдахсан. Тэр хүний хэлсэн бүхэн үнээн харин би энэ талаар бодохыг ч хүсэхгүй байна. Бодоод эхлэх юм бол сул нулимс асгараад зогсохгүй. Хайран нулимс. Хайран сэтгэл. Бодоод эхлэх юм бол өөрийгөө улам ихээр үзэн ядаж үхлийг илүү ихээр хүсэх болно..

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe