Saturday, June 13, 2009

Оюутан

"Оюутан" энэ үгийг өмнө нь сонсоход зузаан зузаан ном чихсэн үүргэвчнээсээ төвөгшөөн ярвалзан алхаж ахуй хэвлий хавиас нь хорррррр хорррррр гэсэн этгээд сонин чимээ гараад төд удалгүй агаарт замхран үгүйрэх үед доогуур нь үргэлжилсэн бүдэгхээн хөх зураас тодрон харагдах нүдний угаас хэдэн дусал нулимс бөмбөрөн унаад дэмий л юунд ч юм хэнд ч юм хандан үхлүүт сөөнгө хоолойгоор ядарч үхлээ хэмээн гомдоллож буй залуу эмэгтэй нүдэнд харагдаж яг нэг иймэрхүү гэсэн бодол дотор гижигдэн ганцаараа жуумалзан хөөрхий муу оюутнууд өлсдөг гэсэн ядардаг гэсэн аймаар шоуддаг гэсэн гээд л ургуулан боддог байсан цаг саяхан харин одоо би өөрөө оюутан болох гэж байна хэхэ дээрийн хэлсэн шиг арай ч ингэж ядартлаа хичээллэхгүй гэдгээ би сайн мэднээ, харин яаж яаж оюутан болох оо мэдэхгүй ер нь оюутан болох хэрэг байгаа ч юм уу байхгүй ч юм уу амьдралынхаа 4жилийг магадгүй түүнээс ч их хугацааг огт хэрэггүй зүйлд зарцуулчихвал яана гээд л олон юм бодохиймдоо. Ямар мэргэжил сонгох юм бол бүү мэд, ямар хүн болох юм бол бүүүү мэд уул нь нисгэгч болно этр гээд л нэлээд удаан мөрөөдөөд л яваад байсан хүн хүний амнаас эмэгтэй хүнд тохирохгүй хэцүү ажил дэмий гэсэн үг сонссоор одоо бол ямар ч итгэлгүй би чадахгүй гэж боддог болоод удаж байна доо. Аа тийн хэзээ ч эмч болж дийлэхгүй... би зүрхлэхгүй, анагаахын музей үзэх далимаар моргт орж үзсэнээсээ хойш ингэж боддог болцийн бас хэхэ. Ямар мэргэжил эзэмшвэл зүгээр вэ. Санаа оноо байхиймуу ай?

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe