Saturday, June 13, 2009

Оюутан

"Оюутан" энэ үгийг өмнө нь сонсоход зузаан зузаан ном чихсэн үүргэвчнээсээ төвөгшөөн ярвалзан алхаж ахуй хэвлий хавиас нь хорррррр хорррррр гэсэн этгээд сонин чимээ гараад төд удалгүй агаарт замхран үгүйрэх үед доогуур нь үргэлжилсэн бүдэгхээн хөх зураас тодрон харагдах нүдний угаас хэдэн дусал нулимс бөмбөрөн унаад дэмий л юунд ч юм хэнд ч юм хандан үхлүүт сөөнгө хоолойгоор ядарч үхлээ хэмээн гомдоллож буй залуу эмэгтэй нүдэнд харагдаж яг нэг иймэрхүү гэсэн бодол дотор гижигдэн ганцаараа жуумалзан хөөрхий муу оюутнууд өлсдөг гэсэн ядардаг гэсэн аймаар шоуддаг гэсэн гээд л ургуулан боддог байсан цаг саяхан харин одоо би өөрөө оюутан болох гэж байна хэхэ дээрийн хэлсэн шиг арай ч ингэж ядартлаа хичээллэхгүй гэдгээ би сайн мэднээ, харин яаж яаж оюутан болох оо мэдэхгүй ер нь оюутан болох хэрэг байгаа ч юм уу байхгүй ч юм уу амьдралынхаа 4жилийг магадгүй түүнээс ч их хугацааг огт хэрэггүй зүйлд зарцуулчихвал яана гээд л олон юм бодохиймдоо. Ямар мэргэжил сонгох юм бол бүү мэд, ямар хүн болох юм бол бүүүү мэд уул нь нисгэгч болно этр гээд л нэлээд удаан мөрөөдөөд л яваад байсан хүн хүний амнаас эмэгтэй хүнд тохирохгүй хэцүү ажил дэмий гэсэн үг сонссоор одоо бол ямар ч итгэлгүй би чадахгүй гэж боддог болоод удаж байна доо. Аа тийн хэзээ ч эмч болж дийлэхгүй... би зүрхлэхгүй, анагаахын музей үзэх далимаар моргт орж үзсэнээсээ хойш ингэж боддог болцийн бас хэхэ. Ямар мэргэжил эзэмшвэл зүгээр вэ. Санаа оноо байхиймуу ай?

9 comments:

  1. Харин наадах чинь л хэцүү дээ. Чиний нэг талд чадвар чинь нааш ирээ чи энийг хийж чадна энүүгээр явна гэнэ харин нөгөө талд нь чи ийм юманд дуртай биз дээ, намайг дага гэнэ. Алийг нь сонгохоо өөрөө л мэд.

    ReplyDelete
  2. Тулга ахын хэлсэн хоёр зүйл давхцаж байвал бүр ч ирээдүйтэй гэж бодож байна, сонирхол чадвар хоёр.

    Энд манай нэг найзын блог дээр ОЮУТАН-2008 ном татаж авахаар байна. Энэ номон дээр мэргэжлээ хэрхэн сонгох цаашид хэрхэн амжилттай суралцах талаар гэх мэт мэдээлэл, зөвлөгөөнүүд зөндөө бий. Амжилт хүсье!

    ReplyDelete
  3. би оюутан биш болж байдаг, чи оюутан болж байдаг мөн таарч дээ хэхэ гэхдээ байна шүү дээ хүн дуртай, сонирхолтой зүйлдээ л амжилт гаргадийшдээ мөнгө их олдог гээд насаараа уйтгартай ажил хийгээд явж болохгүй гэдгийг л хэлье. угаасаа дуртай, түүнээсээ баяр баяслыг авч чаддаг тийм л зүйлээ мэргэжлээрээ сонгохыг бодоорой. Тэгээд шаргуу хөдөлмөрлө, тэгсэн цагт амжилт, мөнгө, нэр хүнд хар аяаандаа хүрээд ирнэ. За тэгээд амжилт хүсье. /тэр баяр баясал гээд байгаа нь дандаа инээгээд яваад байна гэсэн үг биш шүү кэкэкэккэ/

    ReplyDelete
  4. Програмист болооч хэхэ..Би програм хангамжаар 4 жил сураад энэ жил төгсөж байна даа. Тийм болохоор өөрийнхөө мэргэжлийг л рекламдийдаа хэхэ. Хэрэв чи сонирхоод зорилгоо болгоод сурч чадвал их ирээдүйтэй мэргэжил шүү. Хүмүүс эмэгтэй хүнд таарахгүй тохирохгүй нтр гэхийг битгий тоо. Хүмүүс тэгж л байдийн. Хэрэв чи өөрөө сурч чадна гэж бодож байвал чи чадна.

    ReplyDelete
  5. Сурж буй оюутан14/6/09 6:03 PM

    Чи заавал сурах албагүй ш дээ
    Хэрвээ бие хаа гайгүй царай зүс гологдохгүй бол чи өөрөө л баяжчихна. /ажил ямагт бэлэн байдаг юм. / Хэхэ

    ReplyDelete
  6. Тулга> Мммм ойлголоо за байз алийг нь сонгох вэ? сонирхлоо дагая гэж бодоход би яаж ч бодсон дуучин эсвэл хөгжимчин болж чадахгүй хэхэ чадвар уу? даанч чадвар гээд байх юм байхгүй санагдаад байх чинь юу вэ :p
    Гансүх> Тэхх давхцаж байвал тэгээд л тасарлааштээ тээ :D Оо тийн баярлажийнээ тэгж байгаад тухтай уншнаа.
    Шонхор> Түүнээсээ баяр баяслыг авч чаддаг тийм л мэргэжилтэй болчихлоо гээд бодсон чинь яая гоё байнаа гээлоо.
    Өнөржаргал> Харин хүмүүс дандаа тэгж хэлдэг юмоо эмэгтэй хүн хүүхэд гаргаж чадахгүй болчдийшт этр гээд л...ядаж байхад хүүхдэд аймаар хайртай болохоор шууд л дэмий гэж бодсон хэхэ тийм шүү би өөрөө л чадна гэж бодвол чадийштээ тээ :D
    Сурж буй оюутан> Баяжих ч яамайдаа...

    ReplyDelete
  7. ....ямар хүн болох юм бол бүүүү мэд... ХҮН БОЛЦОН Л БАЙШД ХЭ ХЭ ХЭ. ХАРИН МЭРГЭЖЛИЙН ТУХАЙД БОЛ "ОЮУТАН" ГЭДЭГ БАС Л ЗҮГЭЭР МЭРГЭЖИЛ ШҮҮ ХЭХЭХЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

    ReplyDelete
  8. оюутны тухай лаг төсөөлөлтэй байжээ, айн,хэхэхэ

    ReplyDelete
  9. Яаж ч бодсон өөрийнхөө мөрөөдлийг ажил л болгох хэрэгтэй дээ Мөнгө сайн олдог гээд шал утгагүй амьдарч болохгүй ... Харин би бол дампуурж яваа хүндээ мэргэжил ээ буруу сонгоод сурсан ч юм алга хоёрын хооронд 3 жил үрчихлээ :(( одоо тэгсэн бүр сургууль аа хаямаар санагддаг болцон :((

    Сайн бодож байж мэргэжил ээ сонгосон дээр юм байна лээ шүү хүмүүсийн хэлснийг л дагаж болдоггүй юм шүү !!!

    ReplyDelete

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe