Wednesday, December 10, 2008

Barack Obama and beginning of USA's new story

Саяхан болж өнгөрсөн америкийн ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчаар нь Barack Obama тодорсон нь дэлхий дахиныг шуугиулж чадсан билээ. Хэргийн гол учир нь шинэхэн ерөнхийлөгч маань улс төрийн хамгийн дээд өндөрлөгт хүрч байгаа хамгийн өнхны хар арьст хүн гэдэгт байгаа юм. Он тооллоор бараг саяхан гэж хэлж болох 1945 онд хар арьст хүмүүс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь бүү хэл саналаа өгөх эрхгүй байсан гээд бодохоор түүний хүрсэн өндөрлөг жирийн нэг хүний хүүгийн барж идэх хоол биш байгаа биз! хэхэ Энэ түүхэн үйл явдал дэлхийн өнцөг булан бүрт аж төрж буй хар арьст залууст амьдрах эрч хүч урам зориг өгсөн нь мэдээжийн хэрэг биз ээ. За одоо түүний талаар мэдсэн сонссоноо жаахан эрээчье. Тэрээр 1961 оны 8р сарын 4нд хорвоод мэндэлжээ, одоогоор 47(миний дуртай тоо) насыг зооглож байгаа юм байна. Түүний эцэг эх нь ирээдүйн агуу ерөнхийлөгчөөр маань ямаа хариулуулдаг байсан байх юм даа хэхэ, түүний ээж 1995онд хорт хавдраар, аав нь 1982 онд машины ослоор хүүгийнхээ агуу амжилтыг харж амжилгүй орчлонг орхин одоцгоожээ (харамсалтай л юм тиймээ). Хамгийн сонин нь тэрээр өсвөр нөсны жаал байхдаа ангийнхаа гуравхан хар сурагчын нэг нь байсан бөгөөд согтууруулах ундаа, мансууруулах бодис, cocaine байнга хэрэглэдэг байжээ хөөрхий. Түүний эцэг эх салж тусдаа амьдрах болсноор жаал хүүд тавих хөгшин эмээ өвөөгийн анхаарал халамж дутсан биз, Obama ахлах сургуулиа төгссөнийхөө дөрөөгөөр Нью йорк хотын Occidental College-д 2жил суралцаж төгсөөд удаагаар нь Columbia-ийн их сургуулийг 1983 онд улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр дүүргэсэн юм байна. 1988 оны 2 сар гэхэд Харвардын хуулийн ангид элсэн ороод 2 жилийн дараагаар сургуулийнхаа нөлөө бүхий албан тушаалыг хаших болсон байна (Миний дуулсанаар ирээдүйн эхнэртэйгээ тэнд л учир ургуулсан юм байна лээ хэхэ.) . За тэгээд ажиглаад байхад он жил өнгөрөх тусам ерөнхийлөгч болох зам руугаа дөхөөд л дөхөөд л байж л дээ. Аан тийм түүний гэр бүлийн хүн нь хэнээс ч дутуугүй боловсролтой бас үзэсгэлэнтэй бүсгүй гэнэ лээ, сүүлд сонсоход тэрээр дэлхийн хамгийн дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтанд 2т орж олныг шуугиулсан бөгөөд Obama-ийн дотны туслагч хамгийн сайн найз нь гэнэ лээ (Сайныг дагавал сарны гэрэл гэдэг байх аа... хэхэ). Obama-ийн гэр бүл нь түүний үзэсгэлэнт эхнэр болон 2 жаахан охин юм байна. АНУ-ийн шинэхэн ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн цагаан ордонд ирж хоносон анхны өдрөө хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө энд хоноход айлд хонож байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрж байсаан гэж өгүүлсэн байна лээ, мөн тэд нурж унах шахсан хуучин байшингаа зарах бодолгүй байгаагаа цухуйлгаж амжсан юм байна. За тэгээд бичээд байвал барагдахгүй юм шиг байна ингээд дуусгая даа гэж. Эцэст нь хэлэхэд Obama байнга спорт заалаар үйлчлүүлдэг бөгөөд өдөр бүр 5 гаран км гүйж эрүүл мэнддээ анхаардаг төдийгүй
-Одоо би цагаан ордонд орж ирсэн болохоор тамхи татах муу зуршлаасаа ойрын хугацаанд сална гэж мэдэгдэжээ.

Tuesday, October 21, 2008

Хүлээлт (Яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо)


Жин жингийн салхинд
Уярч хүлээв।
Жил жилийн халаанд
Улирч хүлээв।
Хавар хаврын салхинд
Шүлэглэж хүлээв।
Хайр хайрын дунд
Шүтэж хүлээв।
Зун зуны салхинд
Манарч хүлээв।
Зугаа цэнгэлийн дунд
Мартаж хүлээв।
Намар намрын салхинд
Дэнсэлж хүлээв।
Нас насны урсгалд
Дэгэлзэж хүлээв।
Өвөл өвлийн салхинд
Санаж хүлээв।
Өдөр өдрийн урсгалд
Сатаарч хүлээв।
Жин жингийн салхинд
Урагдаж хүлээв।
Жил жилийн халгианд
Урваж хүлээлээ... ГЭВЧ

Sunday, October 19, 2008

Think for the moment and do what did u thought…

Зиаг... нэр нь юу ч билээдээ нэг гоё номноос хальт уншсаныгаа бичмээр санагдчихлаа. За тэгээд хүүхдүүд минь иймэрхүү юм тохиолдвол сайн бодож байж хөдлөхгүй бол ч энэ залуу шиг ониг ш*** вийдээ...

Нэгэн залуу байр хөлслөн амьдрах болжээ. Хархүү нэг нохойтой байв. Байр нь тагттай бөгөөд тэр нь хөрш айлынх нь тагттай залгаа байжээ. Хөрш айлд нь нэгэн настай авгай хүүтэйгээ амьдардаг ажээ. Залууг юм хумаа зөөж байхад нь хөрш айлын хүү ирэн та нохойгоо сайн харж байгаарай ээжийн минь туулайг барьчих вий ээж маань түүнд их хайртай бөгөөд үүр нь тагтан дээр байдаг юм шүү хэрвээ туулай нь үхчихвэл хөгшин настай ээж минь тэсвэрлэхгүй байх хэмээн их л сэтгэл зовсон шинжтэй анхааруулахад нь залуу анхааралтай байхаа амлажээ. Цаг хугацаа өнгөрсөөр туулай нохой хоёртой холбоотой хэрэг төвөг гаралгүй нам жим байж. Энэ тайван байдал нэг л орой будаа болов. Учир нь нохой нь амандаа Хөрш айлын хөгшин авгайн туулайг зуучихсан ороод иржээ залуу сандран туулайг автал аль хэдийн үхээд үс ноос нь шороонд дарагдаж гундсан нь үзэгдэв. Залуу амьгүй болсон туулайг хурдхан шиг угааж цэвэрлээд сэнсдэж хатаангуутаа тагтан дээрх үүрэнд нь сэмхэн хийгээд тэр шөнөдөө нохойгоо аваад ээжийнх рүүгээ явж 7 хоноод харьтал хөршийнх нь авгайн нас барсан мэдээ чих дэлсжээ. Тэр өдөртөө айлынхаа хүүтэй таараад их л түгдчиж сандран байж юу болсныг асуухад хүү:

- Та байгаагүй болохоор мэдээгүй байх нь аргагүйлдээ ээжийн минь туулай өнгөрсөн байсныг ээж бид хоёр олоод гадаах цэцэрлэгт оршуулсан байтал маргааш өглөө нь хөөрхий туулайг үүрэндээ байхыг олж үзсэн ээж минь тэссэнгүй хэмээн их л гунигтайгаар хариулсан гэдээг.

Monday, October 6, 2008

First post & about me

Зиаг ингэж нэг юм blogger болдгийм байжээ. Гэхдээ хүсэл биелсэн биш ёстой бичих юм олдохгүй олдсон ч бичиж болох эсэхээ мэдэхгүй хэцүү байнаа найзуудыгаа шинэ бичлэг оруулаа гэж шалаад байдаг байсан чинь амар юм биш байна шүү хэхэ... Гэхдээ хүмүүсийн blognoos жаахан будаа идэж нэг хэсэгтээ туршлага судлахаас биш одоохондоо надад уншигч байхгүй болохоор жаахан тайван шиг бодож байж нэг гоё бичлэг оруулна гэж бодож байнаа... хамгийн том асуудал бол миний мэдлэг blogger болоход хаана нь ч хүрэхгүйд л байна даа... Заа яахав гайгүй найз энэ тэр туслана гэж найдахаас биш. Заа заа дууслаа дараагийн бичлэг маань нээг их удахгүй бичигдэнэ гэж найдахаасдаа...

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe