Tuesday, June 21, 2011

үснээс бороо үнэртэж урууланд инээмсэглэл тодрох ямар гээчийн үдэш вээ. Ойрд их шалбааг туулж байнаа хөөрхий кэт минь надад гомддог байхдаа гэсс

Wednesday, May 4, 2011

Бүгдийг нь дуусгамаар байнаа :/

За яасан лаг сүртэй юм бодоод ороод ирсэн үү яав :)) би нь зүгээр л ном ярих гэжийн нтр өчигдөр чинь яасан аз од минь гийсэн сайхан өдөр байваа ч гэх шиг сингл болж молоод цаг агаар яг миний тааллаар байж майгаад хүссэн хүнтэйгээ таарч маараад ёондроооо бүр үнэхээр сайхан байлаа болсон явдлуудаас хамгийн гоё нь бараг сар гаран уншсан номоо дуусгаадаа! тануус аягүй бол мэднэ дээ "Алтан бумбан дахь лишийн цэцэг" шүү даа. Надад тэр ном байдаггүй болохоор дандаа л номын сангаас царайчилж бага багаар ахиулж байлоо. Битгий намайг том хүний ном уншсан гэж бодоод байгаарай энэ чинь сонгодог уран зохиол шүү эдр :P за тэр яах вээ нээрээ баахан эхлүүлээд хаячихсан номнуудаа дуусгаж санаа амрах юмсан одоо миний л санаж байгаагаар "Будапештийн хавар", "Карамозовийн хөвгүүд", "Twilight", "Анхны хайрын тууж", "Зааг", "Манай байрны атаманууд бил үү юу билээ байрны атаман гардаг хэрнээ бүр шал өөр нэртэй ч бил үү" гэхмэтчилэн байгаад л байдаг байгаад л байдаг би тэгээд бүгдэн лүү нь сарвалзаад л яг зэрэг уншиж чадах юм шиг шуналтаад л нэгийг нь уншиж байхдаа нөгөөдөхийг нь бодоод л :P шунал ихэдвэл шулам болно гэдэг дээ..яагаад ийм эмх замбараагүй байдал үүсчихээд байгааг би шуналтай л холбож тайлбарлана :) тэр шунал л хамгийн гол буруутан...заза хичээлээ хийлээ бака

Monday, May 2, 2011

Орчин үеийн хүүхдүүд ийм хүмүүжилгүй байхгүй юу :P

орчин үеийн хүүхдүүд хүмүүжил муутай гэж аааааль эртний Грекийн үед хүмүүс шогширцгоодог байсан юм гэдэг. Харин одоо миний ингэж хэлэх ээлж нэгэнт ирсэн ажээ гэхүүдээ :P харваас нас залуу цус шингэн бололтой арван жилийн жаахан күүкдүүд хажуугаар зүгээр зөрчихгүй нэгнийгээ түлхэх юм, цүнхээ шидэх юм, цочоох ч юм, хааяадаа янз бүрийн хуруугаа харуулах ч байх, зарим нэг нь мөрлөөд ч өнгөрөх юм үе үе бүр жаахан жаалууд хүртэл янз бүрээр дээрэлхэх гэж үзэх юмаа би ингэж хөгширчихөөд хүүхэд нохойн доог болоод байна уу аль эсвэл ингэж хүмүүсийн янзыг үзэж ямарыг нь таньдаг болчихсон юмуу би тэгээд тэр болгонд нь хариу цохилт хийгээд явах надад ч тэдэнд ч яршиг төвөгтэй шүү даа гүйцэж очоод хэрүүл уруул хийгээд зодоон цохион үүсгэлтэй нь ч биш. Өвдлөө цочлоо уурлалаа гээд өөр аргагүй юм болохоор чимээгүй л ярвайгаад үлдэх болж байгаа юм даа :[ муусайн юмнуудыг яадаг ч юм билээ нээрээ тэр үед л намайг өмгөөлж хамгаалах нэг хар юм байсан бол тануус намайг ингэхгүй л байсан даа! гэж бодогдох юмоо нтр хахаха :P өнөөдөр нээрээ хоёр гурван удаа дээрэлхүүлээд сүүлчийх дээр нь уйлах шахлаа шүү даа нэрээ бодсон тулдаа л олон нийтийн газар нус нулимстайгаа холилдсонгүй..

Saturday, April 30, 2011

Everything..

Би мөрөөдөж байна :) тэр амар амгаланг олох газар луу явах замыг минь гэрэлтүүлдэг би үргэлж түүний ярихыг сонсож бас үргэлж мэдрэхийг хүсдэг тэгээд надтай үргэлж хамт байж ярилцдаг тийм нэг хүнийг хажууд минь байнаа гэж..Тэр миний урагшлах хүч болоод зогсохгүй итгэх найдвар, амь нас, туйлын хүсэл ер нь тэгээд бүх зүйл минь билээ. Тэр шуургыг намдуулж намайг тайвшруулдаг, хэзээ ч намайг унагахгүйгээр гараас минь үргэлж бариад зүрхийг минь эзэмшиж догдлол бэлэглэнэ..ооооо ийм найз надад 3 байгаа л даа эдр гэхдээ бас дахиад нэг хэрэгтэй байна :) аймаар шуналтай байгаа биззззззззз. Тиймээ би мөрөөдсөөр байна дахиад нэгийг олчихлоо гэж..
life house-everything сонсож байгаад төрсөн сэтгэгдэл байлаа...
өнөөдөр өглөөнөөс үдэш болтол нэг ном эхлээд бараг дуусгачихлаа эх хэлээсээ гадуурх номонд анх удаа л ингэж ихээр шимтэж үзлээ. Одоо аягүй их ажил хийчихсэн хүн эвшээгээд сууж байна хэхэхэ яагаад ч юм нэг л аз жаргал амтагдаад сайхан байнаа...
Амралтын өдрийг чухамдаа бол яг над шиг л өнгөрөөх ёстой юм байгаам :P

Wednesday, February 23, 2011

happier than past (:

Амьдрал сайхан байна тийм үү хүмүүсээ. Өглөө босоход цас орчихсон байж байна яг цас орж байхад алхах гоё ч гэлээ цас орсоны дараа алхахад төрөх мэдрэмж түүнээс бас юугаараа ч дутахав. За тэгээд сайхан бүлээхэн шүршүүрт орчихож байна. Тэр гоё усан доор зогсоод л баймаар байдийн ваннаасаа гарчихаад гар мараа угаагаад байгаа юм биш үү :P өдөр хичээл дээрээ сайхан инээж аваад хичээлээ бас сайн хийчихэж байна. Орой тарангуутаа гялс шуртхийгээд номын сангаас дуртай номоо аваад замаараа хайртай найзтайгаа хальт тааралдаад жив жив хийгээд авчихаж байна. Тэгээд атуусны буудал луу нэлээн дөхүүлүүлчихээд эвэртдээ суугаад цонхоор нь их хотынхоо хүмүүсийг жинхэнэ шарингандаад л, цонхны цана хайлаад цаанаа нэг нүнжигтэй сайхан харагдана даа, чихэн дээр жинхэнэ кайф...орой нь гоё канунууд татагдчихсан байна ммм :)

Sunday, February 6, 2011

Бас нэг 2 сарын 6 :)

Өнөөдөр миний төрсөн өдөр :) тэмдэглэхгүй гэж бодоод өөрийгөө дараад нам тайван өнгөрөөе гэж бараг 120 хоногийн өмнөөс бодоод л байлаа сая сэрээд утсаа асаасан чинь сэтгэл хөдөлтөл смснүүд ирээд л байдаг байнашт. Тэгээд жаахан баярлачихсан сууж байна л даа эдр уул нь урд жил аймаар гоё өнгөрч байсан даа. Удахгүй ангийн хүүхдүүд ирнэ гэхдээ төрсөн өдөр тэмдэглэхээр биш золгохоор хэхэ. Нээрээ урд жилийн төрсөн өдрөөр манай сургуулийн тэр хавиар өвдгөөр татсан цастай байсийшт тэгээд ангийнхантайгаа цасаар байлдаад цасан дээр өнхрөөд л эдр тэгээд өглөөнөөс орой болтол үзээртсэн дээ. Ааан тийн бас тэр өдөр чинь бүжгийн багш намайг зөндөө загнаад тэр өдрөөс хойш очоогүй хохь нь эдр хохо бас нээх гоё хэзээ ч мартахгүй смс ирсэн дээ заза тэр ч яахав өнөөдөр л сэтгэлээ бариад даруухан өнжих юм шүү гэж

Thursday, January 13, 2011

Би чамайг хөгийн амьтан гэдгийг чинь хамгийн сайн мэдэх хүн...үгүй ээ хүмүүсийн нэг. Өөдгүй олон ааштай чам шиг амьтан энэ хорвоод олон гэдгийг ч бас сайн мэднэ харин чам шиг юмтай дахиж таарч цагаа үрэхгүй гэдгээ бүр сайн мэддэг л дээ :D. Чи нэг өдөр хэн нэгэнд хайртай гээд уйлж байгаад маргааш нь өөр хүнд тэр үгээ инээж байгаад итгэлтэй нь аргагүй хэлж чаддаг. Магадгүй энэ чиний хамгийн сайн чаддаг юм байж болох л юм :)) ер нь бол би чамд атаархаад байгаа юм шиг байна юу л даа хэрвээ надад тийм чадвар байсан бол өдийд өөрийг чинь мартчихсан байж болох л байсан :) гэхдээ зүгээрээ азаар чам шиг биш болохоор арай л түвдэхгүй байна л даа хохо за тэр ч яахав одоо жаргалтай байгааг чинь харж байгаа болохоор үргэлж л ийм байгаасай гэж хүснэм. Үргэлж..

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe