Friday, February 27, 2009

Инээсэн бөлгөө уурлаагүй бөлгөө Сайхан шинэлэсэн үү оол

Өлссөн бөлгөө идсэн бөлгөө цадсан бөлгөө гүйлгээгүй бөлгөө. Ундаассан бөлгөө уусан бөлгөө бөөлжөөгүй бөлгөө... гээд л заваараад байхгүй юу хэхэ. За даа сайхан шинэлсэн бөлгөө

Wednesday, February 25, 2009

Яг мэджийгаа

Зиаг өнөөдөр билгийн тооллоор бол харшлагч билүү нэг тийм үхэр жилийн анхны өдөр цагаан сарын шинийн нэгэн шүү дээ. Надаар хэлүүлэлтгүй цугаараа мэджийгаа байлгүйдээ. Миний хувьд бөгөөс энэ жилийг өрөө дүүрэн хувцас угаангаа наян мянган зүгт сарвалзан хүрэх чадах бүхнийгээ цэвэрлэж зүлгэж савандаж маажиж арчиж долоонгоо машид ихээр сэтгэл догдлон угтаж байна энэ тэр гээл хаха. Нээрээ яалтчгүй амжкуу гүрийсээр байгаад энэ жилийн цэвэрлэгээ үүгээр өндөрлөж байнаа. Сайхан байноо өөрийгөө энэ их ажлын ард гарцан суужийн гэхээр зүүдлээд ч байх шиг гэсэн хэхэ. Намайг яг юуг мэдээд байгаам бол гэж гайхжийнуу аан би байнаштээ маргааш яг юу юу болохыг сайн мэджийгаа байхгүй юу. Цаадах чинь ойрд маргааш нөгөөдрийнхөө төөргийг автоматаар мэддэг болцоон итгэхгүй байна уу яахав жишээ болгож өнөөдөр юу болохыг хэлэх үү за манайхан мэдээж 7 гээд л орноосоо сугараад л нүүр гараа угааж этр байжийтал ээжийн хоол цай бэлэн болоод л бүгд хувцас хунараа өмсөцгөөгөөд л ширээний ард сууцгаана. Аав гэнэт хөөргө гаргаж ирээд л янз бүрийн юм ярьж байгаад агаад өгөөд л тэгээ л байздаа энэ хэсэгт жаахан эргэлзэж байна эхлээд ээжид өгж ч магад гэж хэлэхээр энерги мэдрэгдээд байна. Ямар ч байсан хамгийн сүүлд надад өгнө. Цайлж дуусцгаахад аав гадагшаа гарч мөрөө гаргахаар гарч хэсэгхэн алга болоод буцаж орж ирэх үест нь манайхан бараг л зөрөөд аавыг замаасаа хамж аваад эмээгийн гэрийн зүг гялс манс очоод ойрын хэдэн хамаатантайгаа тэнд таарах нь шууд л мэдрэгдэж байна. Үнсэлцэж үнгэлцэж чихэр жимс нэлээдийг цуглуулж байгаад гэнэт бүгдээрээ ээжийн ахынх луу шургаад алга болох нь дээ ёоо ингээ л бичээд байвал бичээд л байна одоо даанч тэнхэл алга ямар ч байсан миний зөн билигт үнэмшсэн гэж найджийн яахав асууж сураглах юм байвал жич уулзаарай энтр хэхэ заза даага далантай бяруу булчинтай тором бөхтэй төлөг сүүлтэй онд мэнд тарган тавтай орж бултаараа сар шинэдээ сайхан шинэлэж ... :D

Thursday, February 19, 2009

Өөрөө л өөртөө санаа тавь тэгээ л OK

Ер нь хүн бүрт дутагдал бий шүү дээ харин тэр олон хүний дундах түүнийг засах гэж оролддог оролддоггүй болон анзаардаг эсвэл бүр анзаарахыг ч хүсдэггүй хүмүүсийг алийг тэр гэх вэ. Өөр өнцгөөс харахад арчаагүй тэнэг үзэгдэх зангаа хувь хүн авч үзэхдээ бүүр өөрийнхөө давуу тал мэтээр ойлгочихоод бардаж бахархаж буй мэт олонд зарлан тунхаглаж явах ч бас бий. Аргагүй л хүний эрээн дотроо гэдгээр битүүхэн дотроо л дооглон инээж гаднаа анхааралтай сонсож буй дүр үзүүлчихээд жуумалзан суух хүний тоо сайхан сэтгэл гаргаад ингээч тэгээч гээд зааж зөвлөөд туслачих хүнээс хэдэн сая дахин хэтэрхий олон гэж айнам. За тэгээд туслах гэжугаад нөгөө сайхан сэтгэл рүүгээ ус цацуулаад халширсан хүнүүс нь бас л олон гэжугаам. Ингээд бодохоор хүн өөрөө л өөртөө эзэн болж гаргаж буй ааш, үйлдэл алхам бүртээ хальт хальт анхаараад яваад байвал яаж ч бодсон бусдын амны зугаа болоод байхгүй болов уу гэж боджийнээ. Бусад толгойнууд нь харин юу гэж боджийгаа бол...

Saturday, February 7, 2009

Гайхширал

Том том шуудай үүрч хав халтар хувцас хэдэрсэн, хажуугаар нь өнгөрөх төдийд л архи нэвт шувт үнэртэж, хог новшны эхүүн үнэр хамар цоргитол ханхлуулсан хүйтэн цэвдэг царайлсан энгийн л нэг монголын ИРГЭН хүмүүстэй өдийг хүртэл хэдэн удаа энэхэн биеэрээ халгаж, хажуу тийш бултасхийгээд, холуурхан зөрсөн тоо минь ээдээ хэд хүрч байгаа бол доо??? Энэ усан толгой царайлсан тэнэг хүүхэд дөнгөж өнөөдөр л тэр нэг хүмүүсийг тогтож хараад жаахан сэтгэл санаагаар унаа л... Ингээд л барайгаад л суужийноо. Ингэхэд яаж байгаад ийм новшийн замаар архи ундааны сав зөөгөөд алхдаг болчихсон хүмүүс юм бол. Яагаад орц, хогийн бүхээг хэсэж нэг муу хэнд ч хэрэггүй юм хайгаад энэ насаа барахаар шуударчихаад байгаа юм бол яагаад хүн хүнд ад үзэгдсэн муухай амьдралыг хэнэг ч үгүй сонгоцгоогоод байгаа юм бээ??? ёоо би ойлгохгүй байна бачимдаж үхлээ. Энэ хэцүү байж болно гэхдээ хэн нэгний удирдлаган доор хараа хяналттай, хүний тоонд ороод ядаж нэг барилга дээр туслах ажилтан мэтийн ажил хогоороо л баймаар санагдах юм даан ч дээ монголын идэр үе монголын ирээдүй гомдмоор юм хөөрхий...

Sunday, February 1, 2009

Өвөөгийнхөө дурсгалд үүнийг бичлээ

Олоон жилийн өмнө тэр өвөөтэйгээ их л ойрхон амьдардаг, одоо бодоход өдөр болгон өвөөгийн дэнж рүү сүүний саваа савчаад л би гэдэг жижкээн охин гэргийгээр нь үсээ самнуулаад замаар нь тэр өдөржингөө залгилах сүүгээ авчрах санаатай сэгсийгээд л гарч өгдөг байсан байх юм. Очоод л хашаа хороо гэр орноор нь хэрэндээ үймүүлж аваад үсэндээ янз бүрийн гоё тууз(тэр үед өвөөгийн маань гэргий урьдчилаад орон доор эвхэж хийгээд жигтэйхэн буржгар болгоод бэлдчихсэн байдаг байсан хэхэ) зүүлгэж аваад л гэрийн зүг гэдэн годон... Харин тэр газраас нүүж ирснээс хойш тоотой хэдэн удаа уулзаж, үнэрлүүлсэн санагдах юм ааваас минь байнга намайг сураглаж ааруул ээзгий үргэлж дайгаастай... Хөөрхий минь хэдэн хүүхэд нь том болоод тусдаа гарсан болоод ч тэрүү намайг ямар их өхөөрддөг байсан гээч. Өвөө минь таныг санах бүрт халуун дулаан хайр энхрийлэл нүдэнд дулаахан сайхан нөмөртэй дүр төрх тань сэтгэлд ургадаг хэвээрээ үе үе үгүйлсээр... гэргийн тань барьдаг байсан амттайхан талх оройн саальны бүлээхэн сүү хэрэндээ л аварга том санагддаг байсан таны гал голомт багийн бага насны минь амттайхан жаргалтайхан дурсамжны маань ихээхэн хэсгийг эзлэсээр байгаа шүү тэртээ тэнгэрийн оронд амгалан байна уу та минь.

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe