Thursday, February 19, 2009

Өөрөө л өөртөө санаа тавь тэгээ л OK

Ер нь хүн бүрт дутагдал бий шүү дээ харин тэр олон хүний дундах түүнийг засах гэж оролддог оролддоггүй болон анзаардаг эсвэл бүр анзаарахыг ч хүсдэггүй хүмүүсийг алийг тэр гэх вэ. Өөр өнцгөөс харахад арчаагүй тэнэг үзэгдэх зангаа хувь хүн авч үзэхдээ бүүр өөрийнхөө давуу тал мэтээр ойлгочихоод бардаж бахархаж буй мэт олонд зарлан тунхаглаж явах ч бас бий. Аргагүй л хүний эрээн дотроо гэдгээр битүүхэн дотроо л дооглон инээж гаднаа анхааралтай сонсож буй дүр үзүүлчихээд жуумалзан суух хүний тоо сайхан сэтгэл гаргаад ингээч тэгээч гээд зааж зөвлөөд туслачих хүнээс хэдэн сая дахин хэтэрхий олон гэж айнам. За тэгээд туслах гэжугаад нөгөө сайхан сэтгэл рүүгээ ус цацуулаад халширсан хүнүүс нь бас л олон гэжугаам. Ингээд бодохоор хүн өөрөө л өөртөө эзэн болж гаргаж буй ааш, үйлдэл алхам бүртээ хальт хальт анхаараад яваад байвал яаж ч бодсон бусдын амны зугаа болоод байхгүй болов уу гэж боджийнээ. Бусад толгойнууд нь харин юу гэж боджийгаа бол...

8 comments:

  1. Хэхэ Ер нь бол өөрөө өөртөө санаа тавих нь зөв л дөө. Гэхдээ тэглээ гээд үйлдэл алхам бүртээ анхаараад хяналт тавиад ирэхээр хорвоо шал утгагүй болно шд. Ёстой нөгөө сэтгэлээрээ гэдэг үгний үнэ цэнэ харагдаж эхлэх байх.

    ReplyDelete
  2. Өөрийгөө нээх гэж ярьдаг. Өөрийхөө давуу болон сул талыг мэдэж авах л өөрийгөө нээх юм бол уу? :)

    ReplyDelete
  3. Өөрийгөө ялж чадахгүй бол өөрөө өөртөө эзэн нь байж чадахгүй ээ гэж. Үнэн хэрэгтээ дутагдлаа л ялах асуудал. Дээр яригдаад байгаа нөхдүүд дутагдлаа ч мэдэхгүй байж юутайгаа тэмцэх билээ дээ. Би ч мөн адил... :(

    ReplyDelete
  4. Ай мөн амар зөвлөгөө байна шүү. Ганцхан хүнд санаа тавиад тэгээд л ок? Дажгүй уншихад аятайхан л зөвлөгөө байна :P

    ReplyDelete
  5. sanakae> хэхэ уул нь тэгж бодоод л хальт хальт гэж бичсийшт даанч энэ үг үүргээ сайн биелүүлэхгүй байгаа бололтой юмаа

    ReplyDelete
  6. Damjaa>тийм шүү бараг л тэр харин мэдэж аваад дутагдлаа засч чадвал бүр л сайн гэж боджийнээ :D
    Мөнхбаатар>өөр хүнд биш өөрөө өөртөө л санаа тавиад гэсийштээ Мөнхбаатар said>Ганцхан хүнд санаа тавиад тэгээд л ок?...буруу ойлгов уу та яав хэхэ

    ReplyDelete
  7. Дүүрнээ > Тухайлбал чиний хувьд Дүүрнээ гэдэг ганцхан хүнд санаа тавьчихад л ок болох гээд байгаа биз дээ (Бичсэнээс чинь дүгнэхэд :D)
    Хэхэ. Тэгэхлээр нэг их холуур буруу ойлгоогүй юм шиг байгаан :P

    ReplyDelete

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe