Wednesday, February 23, 2011

happier than past (:

Амьдрал сайхан байна тийм үү хүмүүсээ. Өглөө босоход цас орчихсон байж байна яг цас орж байхад алхах гоё ч гэлээ цас орсоны дараа алхахад төрөх мэдрэмж түүнээс бас юугаараа ч дутахав. За тэгээд сайхан бүлээхэн шүршүүрт орчихож байна. Тэр гоё усан доор зогсоод л баймаар байдийн ваннаасаа гарчихаад гар мараа угаагаад байгаа юм биш үү :P өдөр хичээл дээрээ сайхан инээж аваад хичээлээ бас сайн хийчихэж байна. Орой тарангуутаа гялс шуртхийгээд номын сангаас дуртай номоо аваад замаараа хайртай найзтайгаа хальт тааралдаад жив жив хийгээд авчихаж байна. Тэгээд атуусны буудал луу нэлээн дөхүүлүүлчихээд эвэртдээ суугаад цонхоор нь их хотынхоо хүмүүсийг жинхэнэ шарингандаад л, цонхны цана хайлаад цаанаа нэг нүнжигтэй сайхан харагдана даа, чихэн дээр жинхэнэ кайф...орой нь гоё канунууд татагдчихсан байна ммм :)

Sunday, February 6, 2011

Бас нэг 2 сарын 6 :)

Өнөөдөр миний төрсөн өдөр :) тэмдэглэхгүй гэж бодоод өөрийгөө дараад нам тайван өнгөрөөе гэж бараг 120 хоногийн өмнөөс бодоод л байлаа сая сэрээд утсаа асаасан чинь сэтгэл хөдөлтөл смснүүд ирээд л байдаг байнашт. Тэгээд жаахан баярлачихсан сууж байна л даа эдр уул нь урд жил аймаар гоё өнгөрч байсан даа. Удахгүй ангийн хүүхдүүд ирнэ гэхдээ төрсөн өдөр тэмдэглэхээр биш золгохоор хэхэ. Нээрээ урд жилийн төрсөн өдрөөр манай сургуулийн тэр хавиар өвдгөөр татсан цастай байсийшт тэгээд ангийнхантайгаа цасаар байлдаад цасан дээр өнхрөөд л эдр тэгээд өглөөнөөс орой болтол үзээртсэн дээ. Ааан тийн бас тэр өдөр чинь бүжгийн багш намайг зөндөө загнаад тэр өдрөөс хойш очоогүй хохь нь эдр хохо бас нээх гоё хэзээ ч мартахгүй смс ирсэн дээ заза тэр ч яахав өнөөдөр л сэтгэлээ бариад даруухан өнжих юм шүү гэж

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe