Wednesday, January 21, 2009

Чойном-Цөхрөл

Айлд зочлоход архи гаргадаг ёсыг Аль үед ямар чөтгөр нь гаргав аа Хамгийн сайн санаж явдаг хүндээ Хатуу хорыг хоёр гардан барьж Харсаар байтал аяга аягаар уулгах Хачин юм шүү Ээ дээ энэ хүн гэдэг үү Зарим нь гэтэл аяга цайгаар дайлуулаад гарахын оронд Заавал архи горьдон суусаар байдаг Хоолны шүүгээ авдар сав онгойлгох бүрд Хоёр нүд нь гар даган гүйсээр байдаг Ямар ч айлд байх байхгүйн зовлон гэж байдаг Яая гэхэв зарим зочныг архигүй гаргадаг Гарсан зочин архи өгсөнгүй гэж тэднийхийг Гашуунаар харааж гашуун ус шигээ ааш гаргадаг Гэтэл зарим айл Гэртээ орсон бүхнийг шахаж суудаг Уухгүй гэснийг уу уу гэж албадан Уран цэцэн үгээр егөөдөн тунирхдаг Ай даа энэ гэгээн цэлмэг өнөөдрийн дундах Аль эртний хар бараан зуршил хэзээ дуусна бол доо Айлд ороход архи гаргадаг ёсыг Аль үед ямар бурхан нь устгах юм бол доо

1 comment:

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe