Saturday, January 10, 2009

Амралтын өдөр амттай ч юм шиг амтгүй ч юм шиг

Уур уцаар, уйлаан майлаан, урагшгүй явдлуудаар бялхан байсан хичээлийн таван хоног ашгүй нэг юм дуусч, гэртээ аав ээж ах нарын гарыг харан тааваараа тарвалзан хэвтэх долоо хоногын хоёрхоныг эзэгнэх гайхамшигт амралтын өдрүүд эхлэлээ!!! гэж бодож амжаагүй байтал л  яг над руу авралын харцаар ширтэж, одоо л угаахгүй бол болкуу шүү гэсэн аятай хир даганд баригдсан хэрэгтэй хэрэггүй хувцаснууд шкафнаас буугаад ирэв шүү, за яахав хоёр долоо хоног гүрийсийм чинь энэ удаадаа л гээд угаах аядлаа дөнгөж дуусав уу үгүй юу тэлвийзээ асаасан чинь бостон сэлтиксийн тоглолт эхлээд ид дундаа орж байнаа эхэндээ гайгүй сонирхолтой байсан чинь харин сүүлдээ бүр хожигдоод нэг л биш шүү, хайрт рэе алленийхаа мууг үзээд яахав гээд унтрааж орхисийн, за яахав хожиж хожигдох юм байх гэсэн шүү юм бодосхийгээд байжийсан чинь гэнэт хогоо ухмаар санагдаад өрөөнийхөө шүүгээг тонгочуулжийсан чинь бүр таван жилийн өмнөх шинэ жилийн мэндчилгээ, фм-тэй кассет тоглуулагч энэ тэр гээд сонин сонин юм гарч ирээд нүд хужирладаг гэжийшд. Аар саар жижкээн жижкэн ажил амжуулсаар байгаад өдрийн хоёр цаг болсон боловч олигтой санаанд хүрчих юм үйлдсэнгүй ээ хөөрхий, за тэгээд эрдэмтэн царайлж энэ тэрийг тунгааж буй дүр үзүүлээ л суужийсан чинь ходоод нуруутайгаа наалдах гэж байгаа нь гэнэт мэдрэгдэж яаралтай арга хэмжээ авах гэж бөөн юм болж болж эцэс сүүлд нь хэт их идсэний гайгаар нозоорлын байдалд шилжиж тэлвийзийн өмнө мөнхрөх шахав орой болж нар жаргаж байгааг мэдсэний ачаар сэхээ автал би гэртээ ганцаархнаа үлдсэний хар гайгаар оройн хоол хийх хүнд хариуцлагатай ачаа нуруун дээр тохогдсонтой арай гэж эвлрэв, мулгуу толгойтоогоо нэлээн хэдэн минут зөвлөлдсөний үр дүнд цуйван гэгч хоолыг дотроо анаж байгаад л эхлэсэн боловч яваандаа зэрэг зиндаа, чадвар чадамж дутагдсаны улмаас бантан хийхээр болсиймдаа хөөрхий. За тэгээд л ааваас эхлээд гэрийнхэн цувж эхлээд миний бүтээлийг магтах нь магтаад муулах нь муулаад л сэтгэл гундуухан байжийсан чинь гэнэт амттай сайхан аарц чанаж зуун хувиар хүлээн зөвшөөрөгдөх сайхан санаа төрдөг байхку юу, өмнө нь туршиж үзээгүй ч би чаднаа чадийшдэээээ гэсэн үг орж ирж мирээ л усаа хийгээ л аарцаа хийгээ л гурилаа хийгээ л чихэрээ хийгээ л тагаа тавиад л байжийсан чинь пис пас гээ л дэвэржийдэг байгаа за болсны шинж гээд л түгээж эхлээд дуусаагүй байсан чинь эхнээсээ гурил нь багадаад ус аарц хоёр нь нийлээгүй байна гээд л хайр найргүй шүүмжлэлүүд цуварч байсны дундаас хамгийн чихэнд сонор дуулдсан нь давсгүй байнаа гэж, энэ үгийг сонсоод аарцанд чинь давс ордийн байна гэсэн шинэхэн нээлт хийх шив дээ хэхэ зиаг нэг иймэрхүү салан палан байдлаар золтой л тогоочын диплом хамгаалчихалгүй байж байгаад амралтынхаа хагас хэсгийг нь өнгөрөөждээ. Зиаг маргааш яг хичээлээ хийнээ гайгүйдээ харж л байгаарай...

5 comments:

  1. Hi!! Your blog are very ingenius and nice. I hope follow my blog.

    ReplyDelete
  2. yamar huurhun um bichchihsen um be dee manaii duurneee chin. neeh alia. yaaj aliatsaniig chin unshaad gantsaaraa baahan ineev gj. hehe

    ReplyDelete
  3. чокод айдаа миний алиалах гэж хаашаа харсан юм байхавдээ хэхэ

    ReplyDelete
  4. манай найз аягүй өөлкөн ингээл бичээл байвал ёстой акул болоно дооо хэхэ амжилт чи чадна аа чадийш дээ хэхэ

    ReplyDelete
  5. номиуто мину бүү хөөргөмой ходходход

    ReplyDelete

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe