Tuesday, January 6, 2009

Энэ зохиолын тухай...


Зиаг тэхээр наана чинь Түдэвийн Тарвагачин гэдэг зохиолыг уншсан хүн байна уу? Би энэ бүтээлийг бараг жилийн өмнө билүү дээ алдарт зохиолчийнхоо аймаар олон боть номнуудын нэгээс нь их л шимтэн уншиж билээ। Харин саяхнаас өөрийн эрхгүй толгойд орж ирээд байхаар нь жаахан агуулгаас нь сараачъя гэж бодлоо л доо। За тэхээр ийм байнаа। Нэг ядуу залууг (сайн санахгүй байгаа ч тэгтлээ муухай дээрэлхүүлсэнийг бодвол ядуу л байсан байлгүй) нутгийнх нь нэг ноён муу санаж яваад яаж ийгээд цөллөгт явуулчихдаг юм, тэр цөллөг гэдэг нь хэн ч үгүй хээр талд юу ч үгүй орхиод явахыг хэлнэ л дээ। Өнөөх залуу маань яаж ч чадалгүй ангайгаад хоцордог байхаа। Хэрвээ тэр талын хэдэн тарвага байгаагүй бол ч мань хүн нээх удахгүй чад хийх байсан биз। Аз болж гол дүр маань багадаа ааваасаа тарвага яаж алах тухай нэлээдгүй лекц сонсож байсны ачаар тэрүүхэн тэндээ нүхэн урц хайж олоод баргын айлаас дутахааргүй амь зуусаар нэлээд хэдэн жилийг өнгөрөөж буй тухай өгүүлэх ба замаар нь одооны залуусын сонсох байтугай зүүдэлж ч байгаагүй сонин хачин (ихэнх нь тарвага ахын талаар) мэдээлэл ихийг танд дуулгах вий! Сүүлдээ бараг Хө Жүнээс дутахааргүй анагаахын талын мэдлэгэтэй болоод явуулын нэг бадарчин ламыг үхлүүт хэвтэж байхад нь золоор олж эдгээдэг ба тус санаж явсан өнөөх бадарчин залуугын нутаг усныханд түүний олж эзэмшсэн гайхамшигт чадварын талаар дуулгах үед сонин тохиолоор өнөөх хар санаат ноёны эхнэр нь өвдөөд эдгэхийн аргагүй гээд үхлээ хүлээж байх нь таарч ичих нүүр байвч эхнэрээ авч үлдэх эцсийн найдвар тул арга буюу манай залуу дээр очиж аврал гуйна за тэгээд цаашаа ойлгомжтой биз дээ хэхэ। Ер нь олоод уншчихад гэмгүй тийм хэцүү байдлаас тэгж өөийгөө авч гарнаа гэдэг гайхамшигтай байх болно шоо найзуудаа। Яг л монгол робинзон крузо гэсэн үг дээ.

3 comments:

  1. Зиаг тэхээр наана чинь Түдэвийн Тарвагачин гэдэг зохиолыг уншсан хүн байна уу?
    Байна өө. За би нэлээн дээхнэ дунд сургуульд байхдаа уншиж байсаан :D "Бүтээлийн чуулган" дээрээс нь уншиж байсан. Олон боть номнуудын нэгээс нь уншиж байсан гэхээр "Бүтээлийн чуулган" -аас нь уншиж байсан уу? :D
    Тарвагатай ууланд хүртэлээ зохиолын баатар маань хулгана зурам хэрхэн агнаж байсан нь бас л сонин шүү тээ. Тарвага шогширч байхыг сонсоод бараг л алт эрдэнэс олчихсон юм шиг баярладаг хэсэг байдаг даа. Аргагүй л тарвагачин хүн дээ хэхэ.
    Бозлог, ялбага гээд сонин сонин хээрийн хоолнуудын нэр гардаг. Бозлог нь хулганы нэр бил үү? Хулганаар хийсэн хоол бил үү? Ялбага гэж ямар ч гэсэн тарваганы дотрыг чулуун дээр болгосон хол байх аа /өлсөж байгаа юм шиг баахан хоол ярьчихлаа/
    Робинзон Крузотой нээрээ төстэй юм байна шүү. Анх тарвагыг шууд улаан гараараа барьдаг байсан бол сүүлдээ дүүгүүр мүүгүүр ашиглаад л зэвсгээ улам улам сайжруулаад л...
    Танин мэдэхүйн талаасаа гоё гоё.
    Тарвага болон говийн тухай хэсэг нь сүүлд Түдэв гуайн бичсэн "Өрхийн эзэн" гэдэг зохиолд нэлээн хэсэг нь давхардаж орсон байдаг санагдаж байна.

    ReplyDelete
  2. hedii bi hed 3haan zohiol.g n unshsan ch gsndee L.Tudev guag uneheer ih hundeldeeg bichij baigaa hev mayag n uneheer chuluutei,ug bur n hoorondoo gaihaltai holbogdood ymarch saadgui ursaadl ursaadl.. zugnult zohiol.g n unshihad 'neeree ingeedl duuschlaa gju? gsn setgegdel turj bilee......................

    ReplyDelete
  3. хэхэ яасан гоё юм бичээ вэ тиймээ тийм сайхан байдаг шүү урт наслаж удаан жаргаг хөөрхий

    ReplyDelete

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe