Monday, January 18, 2010

боджийж ярьжээ нохойнуудаа

Энэ эрэгтэй болж төрсөн хүмүүс аягүү сониоон учир нь олдохгүй. Уул нь би тэднийг маш сайн мэддэг гэж боддог байсан (хамгийн дотны 2 жаал байлаа надад). Гэтэл мэдэхгүй зүйл зөндөө л байж. Ер нь хараад байхад муусайн юмнууд хэнд ч хамаагүй хэрэгтэй байгаа үгийг нь бодож санах юмгүй, үгээр ч зогсохгүй үүрд гэсэн тодотголтой амлалтуудыг нэлээн зоригтой хэлчихдэг юм билээ. Би л лав үүрд гэсэн үгэнд дургүй дургүй ч гэж дээ угаасаа үүрдийн юм байдаггүй гээд итгэчихсэн болохоор энэ үгийг яаж ч байсан нээх чухалчилж авч үздэггүй юмоо гэхдээ тиймэрхүү амлалтууд бол хэн дуртай хүндээ санааг нь амраах гээд хэлээд явах сайхан үгс биш шүү дээ үүрд гэдэг үгэнд дуртай сонсоод итгэдэг толгойнууд зөндөө л бий. Энд тэнд очоод охидуудыг дааруулаад, өвдсөн хоолойг нь эмчлээд явж болдоггүй л байхгүй юу хэхэ заз тэр ч яахав дээ төрөлхийн юм байгаа биз..Зүгээр бодож байгаад ярьж байхад л болох юман дээр сэтгэлийн хөдлөлөө барихгүй олон юм яриад л тэгээд хөөрхий охидуудыг итгүүлээд тэгээд нэгэнт итгэчихсэн үүрдийн хайртайгаа нэг л өдөр хэзээ ч дахиж уулзмааргүй санагдоод л бака болгох гээд ядчихна. Иймэрхүү юм эргэн тойронд зөндөө байна. Гүйээ яахав өөрсдөө ч нэг хэсэг хайраа олчихсон гээд бодчихсон байдаг байж болох л юм. Хайр биш гэдгийг нь хэзээ нэг сайхан бүрхэг өдөр ухаарч магад гэж бодоод жаахан бодолтой ярьжээ мэд үү нохойнуудаа!

5 comments:

  1. хэнд хандаж хэлээд байгаан. Хэн юу гээдийн

    ReplyDelete
  2. хаха хав хав

    ReplyDelete
  3. hey ямар түрэмгий пост вэ? хэхэ гэхдээ яахав тухайн байдлаас шалтгаалаал үнэн ч байж болно худлаа ч байж болох л байх л даа.

    ReplyDelete
  4. Бухимдахаар юм болоод бичсэн гэдгийг чинь ойлгож байна. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүсийн хийж байгаа үйлдлээс болж бүгдийг нийтэд нь хамруулж дүгнэх хэрэггүй гэж бодож байна даа.

    ReplyDelete
  5. хэсэг бүлэг хүмүүс гэж гоё үг шүү гахх гахх.

    ReplyDelete

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe