Monday, January 25, 2010

Хүн хүнээрээ бай

Ай хүн гэдэг нь ийм муухай байдаг юм уу аль эсвэл угийн л тийм байсан юм уу бүү мэд. Ямартай ч би хүний мөсгүй зан гэж юу байдгийг энэ биеэрээ мэдэрсэн бөлгөө :((. ММмм хэлэх муу үг ч олдохгүй байна доо. Заз олон юм нуршилгүй болсон явдлыг сараачсан нь дээр биз. Энэ муу өгөр толгой гэртээ тогтож сууж чадахгүй эл өдөр эмнэлэгт хэвтсэн найзыгаа хоргоохоор гэрээсээ гарлоо. Хэвтсэн эмнэлэг нь холыг хэлэх үү том атуус удаан хүлээснийг хэлэх үү хараал идсэн хогийн микрт суугаад орхив. Уул нь муусайн микрт суух дургүй дургүй дургүй!! Дургүй гэж жигтэйхэн л дээ. Гүйэ тэгээд яахав дээ гэгээн цагаан өдрөөр атуусны буудал дээр гар хөлөө хөлдөөчихвэл арай нэрэнд сүрэнд цөвтэй юм даа гэж бодоод л суучкуу юу. ЦЦЦЦЦ тэрэнд л суудгүй байсийм. Тэгээд муу өлөн царайлсан хөгийн мөнгө хураадаг новшид нь өөртөө байсан цорын ганц мөнгөн дэвсгэрт болох 10000н төгрөгийг өгөөд л тэгсэн эргүүлээд 600 төгрөг өгөхдөө -Ах нь мөнгөө задлуулахаараа үлдсэнийг нь өгнө за гээд л шал худлаа муу өмхий санаалсан луйварчин чинь хэлсийн. Тэгээд яваад л яваад л явж явж явж буух буудал минь ч дөхлөө. Би ч хариултаа нэхдийн байгааздээ. Тэгсэн бүр нэг "мэдэн будилсан царай" -Юун хариулт? -Яагаав таны өгөх ёстой! -Ямарррррррррррррррррррр? гээд л ёстой нэг хүний санаанд оромгүй аймшигтайгаар гүрийж эхлэдэг юм даа. Би: -Арайч дээ та больчооч дээ.. Өгсөн мөнгөө өөрөө сайн мэдэж байгаа хүн чинь мөчөөгөө өгнө гэж байдаггүй юм байгаа биз дээ. Сүүлдээ бүр уур хүрч уушиг зүрх сагсалзаад л. Нөгөөх чинь би аваагүй чи өгөөгүй чи 1000н төгрөг л өгсөн болоод таарсан хариултыг нь гардуулсан гээд өөрийхөөрөө солиорч өгсөндөө хөөрхий минь. Би ч үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэгт итгээд намайг суухад байсан ганц ч хүн үлдээгүй байсан ч хариултаа нэхсээээр.. Тэгээд буух ёстой буудал минь тэртээ хол үлдэн хоцроод хотыг тойрох аялал хийвшт. Сүүлдээ ч анх удаа цагдаа луу залгаж дуудлага өгч үздийн байна хэхаха. Цагдаа ах ч эцсийн буудал дээр нь байж байна гэсэн байдаггүй шүү. Тэгсэн нөгөө мөнгө хураагч: -Цагдаа чинь алив гээд л тэгж байснаа за яахав чамайг жаахан хүүхэд юм байна гэж бодоод өөрөөсөө мөнгө өгчихье дөө гэж ирээд л өгөх ёстой мөнгөө сарвайхаар нь бүр хөх инээд хүрч байгаам чинь. Хариулт өгнө, авна гэдгээ тэр ч би ч мэдэж байсан улаан цайм юман дээр жаахан хүүхэд болохоор чинь нтр гэж дэмийрэх хэрэг байгаагүй л юм. Хүн болсноос хойш тэр муу шиг өөдгүй луйварчинтай таарна гэж бодож явсангүй дээ. Нэг бодлын өрөвдмөөр ч юм шиг өөрөө хэдэн төгрөг олж чадахгүй болохоороо эцэсдээ хүний хараал идэж ингэж амьдарч явна шүү дээ тэр муу залуухай. Ямартай ч мөнгөө авч байж салсан болохоор сэтгэл жаахан уужирсан ч гэсэн одоо хүртэл зэвүү хүрээд л байна. Ай хүн гэдэг чинь амьд явж л байвал юм юм үзэх шинжтэй еэ. Та нар ер нь микро эдрт суугаад дэмий дээ дэмий яалт ч үгүй суудаг юм бол задгай мөнгө л өгч байгаарай за юу бүхэл дэвсгэрт өгөх дээрээ тулвал молигдохгүй гэж ам мөчөөг нь авч байж өгдөг юм шүү дээ
Ичихгүй гүрийдэг нөхрийн зураг хөрөг оршвой. Мөн луйварчины хөлөглөн ахуй ямбий саарлын дугаар тэмдэг нь 2138 УБЧ болой.

3 comments:

  1. Тэгдийн тэгдийн.
    Нэг удаа нэгээрээ аймар үсдүүлцэн. Дараа нь найзтай минь ташраар нь үсдэх гээд, хаалган дээр нь тэгнэж зогсч байгаад ах хүү мөнгө өгч харагд даа гэж ирээд л шудрага ёсыг кондукторт мэдрүүлсэн гэжугаа гахх гахх ^_^.
    Ямар ч байсан авсан бол болоо доо.

    ReplyDelete
  2. Хэхэ манай Дүүрнээг жоохон царайтайгаар нь далимдуулах шахсан байна шд. ккк. Бүр ямар царайлаад яаж мөнгөө нэхэж байсан чинь нүдэнд харагдаад байх юм аа. Тэхдээ чи бас өөрөө жоохон гэнэдцэн байна шд тэ. Ер нь бол байн байн хариулт гэж л орилж байхгүй бол тэд нар чинь мөнгөтэй байсан нь чадвал мартуулчих гээд бүр болохгүй бол гүрийчих санаа өвөртөлж байж чадах л гарууд дөө. Тэгээд л бараг явж байхад татаж шахам суулгачихаад суулгасан хойно оо шинхэнэ новшроно гэдгийг ч сурмаг хийдэг гарууд зөндөө шдээ зөндөө хэхэ

    ReplyDelete
  3. яадаг муу новш вэ хаха өргөж суулгаад өшиглөж буулгадаг гэдэг байхаа одоо яаая гэхэв оройтсон цагт ганц унаа минь юм байгаан

    ReplyDelete

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe