Wednesday, January 6, 2010

Dream come true ^__^

Нар хүртэл илчээ харамлах шиг болж энэ хорвоо дээр ганцаарханаа мэт гуних үе ирдэг л юм байна. Ойрд азгүйтэл надаас зүүгдчихээд надад тохиох бүх зүйлийг азгүй явдлаар хачирлаад амьдралд бэлэглээд байх шиг. Ийм үед гэрээсээ хамраа ч цухуйлгахгүй сайхан ном уншоо л хэвтэж байвал тайван байдийн байна. Балай балай юм их болж байна оо энэ их азгүйтэлтэй таараад ирэхээрээ бүр өөртөө итгэхээ больчих юм. Сүүлдээ бүр бүх юм азгүйтэлтэй холбогдоод миний янзыг үзээд байх шиг. Ядаж байхад энэ балай их сургууль үнэхээр таалагдах юм биш хичнээн хүсэж хүлээж байлаа даа ер нь хараад байхад сайн сайхан гэж бодоод их юм хүлээж байсан зүйлээс хүссэнээ авах нь ховор ч юм шиг хүсэхээр хясна гэдэг нь л энэ байхдаа. Уул нь хэрэндээ нэртэй төртэй сургууль төгссөн одоо ч овоо сургуульд сурдаг золиг юм байгаашт тэгсэн хэрнээ ичихгүй шалгалтан дээрээ хог болохийн. Аргагүйдээ би ямар хичээж байгаа биш. Ер нь би энэ амьдралд ирснээсээ хойш юуг ч үнэн сэтгэлээсээ хүсээд түүн лүүгээ хүний урманд сэтгэл гарган тэмүүлж байсан удаагүй ажээ. Энийгээ анзаараад өөрөөсөө ичих шиг, зорилго мөрөөдөлгүй хүн юунд хүрнэ гэж? Бүх л юмыг оромдоод хаядаг нь гэм биш зан болчихож одоог хүртэл би сарвайсан бүхэндээ хүрч явсан бол өөрөөрөө бахархах ганц ч болов хийж чаддаг юмтай болчихсон байх байсандаа. Би чаднаа гээд бардам хэлэх зүйлтэй болсон байх байсан. Өнгөрсөн бүхэн үр бүтээлгүй байсан 16 жил минь баяртай. Ямар урт хугацаа вэ арррррван зургаан жил хммм. Гэхдээ сайн нь надад дахиад алдаагаа засахад хангалттай цаг байна л даа. Саяханаас бодож бодож мөрөөдлөө олсон. Түүндээ хүрэх замаа ч мэдсэн. Одоо надад төлөвлөгөө байна мөрөөдөл байна сайхан залуу нас байна өөр юу хэрэгтэй гэж. Хүн ер нь өрөвдөлтэй амьтан юмдоо. Энэ хэрцгий хорвоод ирээд л гуниг хагацал зовлонг мэдрээд уйлж унжиж явсаар байтал тоотой хэдэн нас нь дуусаад баяртай гэж хэлж амжилгүй блабла. Насны төгсгөл ирэхэд харамсахааргүй л амьдрах хэрэгтэй. Би ааваасаа хүнд үнэн сэтгэлээсээ туслаж баярласан сэтгэлээр нь өөрийгөө тэтгэн сэтгэл ханамж авч амьдрах сайханыг хардаг бас суралцдаг. Харин ээжээсээ эх хүний хязгааргүй харамгүй, цагаахан сэтгэлийг мэдрээд бахархдаг. Тийм олон найзтай биш ч хэд гуравхан найзаасаа андаа гэсэн сэтгэл гоморхол уучлал бүхнийг хүртээд азтай хүндээ би гэж дотроо бардамнадаг. Надад тэдэн шиг нөхөд байхад, намайг гэсэн хайр хүндэтгэл бүгдийг хангалттай мэдэрдэг болохоор өөр хүмүүсээр яах юм гэсэн бодол намайг хэтэрхий хүйтэн хөндий их зантай болгодог байж болох. Ийм сайхан хүмүүсээр хүрээлүүлчихээд ингэж гуниж болно гэж үү. Болохгүйээ болохгүй яаж болох юм бэ. Яаж ч бодсон миний ирээдүй гэрэлтэй гэгээлэг ажээ.

No comments:

Post a Comment

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe