Monday, September 6, 2010

УншУул

Уншиж дуусгасан номнуудын алийг тэр гэхэв ой ухаанд хоногшин үлдсэн нь цөөхөндөө. Би тийм ухаан муутай юм уу тэр номнууд тийм сонирхолгүй байв уу одоо тэр олон номноос тэр гээд хэлчих аятайхан нь аманд орж ирэхгүй л байна шүү. Залуу зандан насандаа энд тэндэхийн хамаг юмыг хамж уншсаар байгаад дөжирчихсөн надад онцын сонирхолтой санагдах нь бас нүдний гэм болжээ эдр. За тэгэхээр хүүхдүүд минь хайр дурлал, адал явдал, төсөөлөл мөрөөдөл, орчлонгийн жам ёс, хүмүүсийн ааш араншин, сайн муу бүхнийг харамгүй бичсэн байдаг номнуудаа сайн умш. Уншиж байж л ухаан суудаг юм эдр. Ид гадаад ертөнцтэй танилцаж эхлэдэг 6, 7 наснаасаа л эхлэн хүүхдэд ном уншуулж сургах хэрэгтэй байх шүү. Тэднуус чинь хөөрхийс юугаа ч мэдэхгүй буруу зөвөө ялгахгүй бусдаас асуух юм хичнээн их байдаг бол, тэр болгонд сэтгэлээсээ хариулж ойлгуулж чадах хүн олдох нь бас магадлал багатай хэрэг биз. Харин бүгдийг зааж сургах гэж үсээ зулгааснаас зүгээр л хүүхэддээ тохирсон богино өгүүллэгүүдээс сонгоод авчирч өгөөрэй эхэндээ сонирхохгүй байж магадгүй ч яваандаа танд өөрчлөлт илт мэдэгдэх болно гээд номыг жаахан рекламдав.
Танд Амжилт Хүсье ^_*

2 comments:

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe