Friday, August 6, 2010

   Манай байрны ард талд зам байдаг байхгүй юу. Тэр замын хажуугаар зөндөө л юм байдийн машин угаалга, зогсоол, сэлбэгийн бас дугуйны дэлгүүр аа бас хогийн цэг ч бий бүр цаашилбал зарим нэг хүмүүсийн ор дэрийг орлох хэдэн блок бас байдагаа. Уул нь эргэн тойрон нь овоо хөдөлгөөнтэй газар ч гэлээ үргэлжийн мөнх хогийн архичид шаваастай. Энэ хавь дандаа ийм байсан уу гэвэл үгүй шүү харин ч шал өөр байсан юм. Барагцаалбал 2 жилийн өмнө байхдаа нэгэн үдэш ММ агентлагаар ингэж ярьж байлаа: Хотын замын ирээдүйг хэн нэгэн нь ихэд чадварлагаар урьдчилан харсаны үр дүнд замын хажуугаар байрлах жижиг дугуй засвар тос тосолгооны цэгүүдийг нүүлгэн шилжүүлж газрыг нь чөлөөлөх шийдвэр гаргажээ эдр гээд л.  Мань мэт нь тэр мэргэн даргын шийдвэрийг бишрээд л аяа ирээдүйд хичнээн сайхан өргөн замтай болно гэж бодож байгаа дарга юм бол доо ямартай ч гоё гоё гэхмэтчилэн дотроо жаахан баяртай л байлаа. Тэр үдшийн маргааш өглөө гэхэд манай ард байдаг 2 жижигхээн засварын цэг байхгүй болсон байж билээ. Түүх эндээс л эхлэнэ дээ. Нүүлгэн шилжүүлэлтээс хойш нэг сар ч болоогүй байхад өмнөхөөс хэд дахин том хэмжээтэй машин угаалга, дэлгүүр хогийн цэгийн суурь тавигдаж эхлэсэн дээ. Энэ бүхнийг нүдээрээ харсан миний сэтгэл ихэд хөдлөн нулимс гарах шахсаныг эс тооцвол өөр анзаарч сөхөөрсөн хүн байхгүй байх оо. Одоо бол манай байр хашаатай тулдаа л тэр хэсэгтэй холилдочихгүй аж төрж байх шиг түүнээс биш орой үдшийн цагаар ойр хавийн хүмүүс хогоо аваачиж хаядаг гоё газар үүссэн байна лээ. Энэ бүхнийг хэн хариуцаж ажиллах ёстой юм бол тэнэг хүн хуурч байгаа юм шиг замын эргэн тойрныг чөлөөлж байна гэсэн нэрээр хэн нэгний амьдрах эх үүсвэрийг хаана ч юм аваачиж хаячихаад оронд нь илүү том илүү баян хүний эд хөрөнгийг босгуулж зүв зүгээр байсан газрыг хогтой нь зуурч орхих эрх хэнд байдаг юм бэ

1 comment:

  1. зааза тэр зам дээр машинтай мөргөлдсөн болно ингээд л болоо болоо :P

    ReplyDelete

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe