Thursday, January 15, 2009
I have a new teeth
Нялх нойтон хүүхдүүд сүүн шүднүүдээ ургаад ирэхээр арай гэж нэг юм шүдтэй боллоо гэсэн шиг таарсан бүх зүйлийг хазаж хэмлээд л нэг сонин болдог доо. Иймэрхүү үед нь ээж аав нар нь жаахан хүүхдийн шүд нь загатнаад байдаг юм хазаг, хэмлэг гээд л найр тавьж байхыг олонтоо харсан авч өдий 16 насныхаа босгыг алхах гэж байгаа өөрт минь ийм аймаар юм тохиолдоно гэж зүүдэлж ч явсангүй дээ хөөрхий. Ямар учиртай яадаг шүднүүд яагаад ургаад байгааг мэдэхгүй ч янз үзэж байгаа юм шиг энэ хоёр шүд яахын ч аргагүй загатнаад байхийм... Эргүүтчихсэн юм шиг хавьтаж ойртсон юмаа хазаж бариад байлтай ч биш тэгээд ч хөлд орж байгаа хүүхэд шиг хэмлэхгүй тас татаж орхих байлгүй. Яалтай ч билээ хөрөөдөөд хаячих уу аан?...
Subscribe to:
Post Comments (Atom)
LIVE YOUR LIFE
See MoRe Do MoRe HeaR MoRe
No comments:
Post a Comment