Sunday, February 12, 2012

Хайрт дүүдээ

Хүн гэдэг ч ойлгомжгүй амьтан юм доо. Саяхан л үеэл дүүгээ номнуудад минь хүрвэл нь л уурлаж аашлаад дотроо яршигтай төвөгтэй ядаргаатай бацаан гэж бодонгоо гаднаа дуугаа хураан сурсан зангаараа ороо харамлан шөнө бүр жийж унагаад зогсохгүй хурдан холдохын түүс болж байсан хүн бяцхан түүнийгээ дөнгөж сая гэртээ харихаар хувцасаа баглаад гарахад нь бушуухан шиг матрын нулимснаасаа хоёр гурвыг унагаагаад авав. Одоо хоосон ханхай өрөө хүйт даагаад л хэрвээ дүү минь хамт байсан бол цовоо цолгиун инээдээрээ сэтгэл дүүртэл энэ өрөөг дулаацтал инээж суух байсан байхдаа. Суугаа байхдаа ч гэж дээ тэр мангар хүүхэд зүгээр сууна гэж ердөө байдаггүй юм хөндлөнгийн хүн гайхмаар байнга л бүжиглэж үсэрч дэвхцэж байдаг ядарч цуцахыг мэддэггүй ясан хэдрэг байсан юм :P Орой болохоор алаг нүдээр эргэлдүүлээд англи хэлнийхээ номыг нэг бор харандаатай барьчихсан дөхөж ирээд цаанаа л нэг ёжтой залжин харцаар ширтэнгээ та ч дор нь гялалзуулна биз гээд л муу эгчийгээ хуга панаалдана доо тиймэрхүү тал дээр бүр төрөлхийн гэмээр авъяастай шүү дээ муу борко минь. Одоо очсон газраа гэрэл цацартал хүмүүсийн гунигийг марттал инээдээрээ дүүргэж яваа биз ээ. Хэзээ ч дүүтэй бас ороо булаацалдах хүнтэй байж үзээгүй би хэрэндээ л зовлон туулж яваа шиг бодож энэ хэдэн сарыг өнгөрөөсөн хирнээ одоо дүүгээ буцаад ирээсэй ирээсэй гэж муухан шиг амандаа бувтнан сууна чамайг дахиж надтай хамт байх тохиол гарвал номнуудаа ер харамлахгүй ээ би, дээрээс нь ммм за за өөр ч өгөх юм надад байхгүй юм шив дээ :P Хайртай шүү чамдаа

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe