Monday, June 21, 2010







Ммм сүүлийн хэд хоног аавыг дагаад баахан гадуур хэслээ. УБ-Хөх хот-Гуанжоу-Шининь-Таор-Сши гэдэг хотуудаар алхалж байгаад гэртээ ирсэн гоё байноо. Муусайн хятадууд хүнийхээ олноор болдог юм уу яадийн нүд алдрам талыг дүүртэл нь мод тарьсан байхийм нүцгэн нүцгэн улаан шороотой уулаа бас л модоор булаад тавьчихсан тэр уулан дээр нь хүний урманд ганц чулуу байхгүй хэрнээ яаж тэгж ургуулаад байгаа нь бас сонин. Тийм их мод тарьдаг хойно яаж л цөлжилтөөс айхав. Зам эдртэй бол ярих юм байхгүй атуус матуус галт тэрэгнийх нь тохь тухтайгээ похахаха за болий болий тэд нараас авах юм их байна шүү. Нэг онцлог нь англи хэлтэй хүн тун ховор ядаж интернет гээд хэлсэн ч ойлгож байгаа хүнтэй би лав таараагүй. Үндэсний үзлээрээ дагнаад интернет гэлтгүй бүгдийг нь төрөлх хэлээрээ нэрлэж ярьдаг шинжтэй... монголд жирийн л хэрэглэдэг үгсийг тэнд хэн ч ойлгохгүй. Хот суурин эсвэл тариан талбай, моджуулсан тал гэсэн зүй тогтолтой юм билээ. Тэнд энд тэндгүй бүтээн байгуулалт хийгдэж байхад манай энд дээр үед барьсан хэдэн байшингаа нурааж байхтай л таарах юм даа хмм. Муу ард түмэн гэж байдаггүй муу удирдагчид гэж байдаг гэдэг үг толгойд бууж байлаа.

 За тэгээд өндөр байшин олон машин тэрэг харж байгаагүй биш арай өөр юм гэж бодоод Урд зүгийн хөдөө нутгийг буулгаснаа орууллаа..

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe