Friday, December 11, 2009

БАЯРТАЙ!!

Тэр ингэж хэлсэн бүх зүйлд.. Харин би итгэхийг хүсэхгүй байна яагаад юм бүхэнд байх ёстой гэж хэтэрхий харамсалтай санагдаж байна энэ ертөнцийн хамгийн сайн сайхан гэсэн зүйлд ч төгсгөл ирдэг гэж үү. Хэдий түүнийг аймшигтай их санаж хэтэрхий үнэмшилгүй байгаа ч баяртай анхны хайр минь. ЧИ минь миний амьдралийг гэрэлтэй болгож өгсөн, хэзээ нэгэн цагт магадгүй чамаас ч илүүгээр гэрэлтүүлж чадах хүн намайг олоод ирнээ гэдэгт итгэлтэй байна. Хайр минь чи хаалгийг минь тогших өдөр ирнэ гэж тэр тэнэгхэн охин хүлээсээр л байгаа байх. Магадгүй үүрд хүлээж ч мэдэх юм. Гэхдээ чамд л гэж хэлэхэд ирээд дэмий байх хэхэ өмнө нь ирсэн чи буцаад л явчихсан болохоор..

Friday, November 20, 2009

Зургийн цомгоос

Саяхан нүдэнд өртөөд байдаггүй зургийн цомгоос сайхан дурсамжаа олоод сэтгэл сэргээд л.. Элдэв хар уур уцаар бас айдасгүй бага нас минь тэр л хэвээрээ над руу цоо ширтээд нүүр дүүрэн мишээнгээ буцаад ирээч гэж хэлэх шиг болсон. Тэрхэн насны бас баяр баясгаланг ахин өнөөх сэтгэлгээгээрээ хэзээ ч мэдрэхгүй гэж бодохоор гол харлах шиг

Wednesday, September 30, 2009

Хамтдаа дуулах уу :D

Wake me up when september ends гэдэгдээ чи мэддэг байхоо, өнөөдөр 9 сарын сүүлчийн өдөр Уул нь бол саяхан л эхлэж байсан сардаа :D Энэ дууг сонсохоор нэг л сайхан болоод явчихдаг юм... Summer has come and passed The innocent can never last wake me up when September ends like my father's come to pass seven years has gone so fast wake me up when September ends here comes the rain again falling from the stars drenched in my pain again becoming who we are as my memory rests but never forgets what I lost wake me up when September ends summer has come and passed the innocent can never last wake me up when September ends ring out the bells again like we did when spring began wake me up when September ends here comes the rain again falling from the stars drenched in my pain again becoming who we are as my memory rests but never forgets what I lost wake me up when September ends Summer has come and passed The innocent can never last wake me up when September ends like my father's come to pass twenty years has gone so fast wake me up when September ends wake me up when September ends wake me up when September ends

Thursday, September 10, 2009

Нэг л мэдэхэд намар болчихсон,,НЭГ Л мэдэхэд...өөр юу өөрчлөгдсөн байх бол?

2009.09.10 аймаар хүйтэн байлаа хавирга нэвт салхилаад л өвөл болж байгаа нь энэ юм байлгүй, хичээлээ тарчихаад шууд харьчихсангүй найзуудтайгаа замарсаар хэдэн цаг өнгөрсөн юм бүү мэд харих гэсээр бүрэнхий болчихож за тэгээд гэрээ бараадах санаатай талбайн тэрүүгээр хөлдүүс болцон сажилж явтал нэг юм өөрийн эрхгүй анхаарал татаадоо хөшөөний тэр хавиар байнга л байж байдаг зурагчид байж л байх юм Зураг авхуулах уу миний дөө? гээд л ийм хүйтэн байхад зураг авхуулдаг хүн байхгүйшт Өнөөдөр ер нь яах гэж энд зогсож байгаа хүмүүнүүдэв гэж бодчихоод цаашилж байтал Билет авах уу миний дөө? гээд бас нэг эрэгтэй асууж байхийм энэ хүнүүс чэн ийм хүйтэнд зогсож л байдаг яасан дуртай духнуудав этр гэсэн эргүү бодолтой эн зэрэгцээд эд чинь миний аав ээж шиг ажил дээрээ байгаа хүмүүс, бас над шиг бас аав ээжийгээ ирэхэд нь амттан гуйгаад ангайгаад байжийдаг үр хүүхэд байдаг л байлгүй ер нь тэднийгээ л гэж халуунд халж хүйтэнд хөрж зогсдог байж таарах нь гэЖ бодлоо нээрээ л хүн бүр тэднийхээ л төлөө хөдөлмөрлөж тэднээр амьдралынхаа утга учрыг бүтээлгэдэг болохоор аргагүй юм доо. Би ч гэсэн хэн нэгний төлөө өдөржин хөдөлмөрлөх сайхан өдрийг тэсэн ядан хүлээж байна. Даанч тэр өдөр болтол дэндүү урт хугацаа байна даа..Гэхдээ бас урт биш ахархан ч юм шиг нэг л мэдэхэд ээжийн минь санчиганд буурал суугаад энэ бие паспорттой болцон бээшт зун намраар баяр гунигаар намар өвлөөр нас 16р солигдчихож үргэлж ингэж өөрчлөгдөж байхыг эртхэн ухаарсан бол...байсан даа

Wednesday, September 9, 2009

Намар...

Мартчихсан байсан...Марчихаж гэж бодож байжээ. Андуураагүй гэхдээ бас андуурсан учир нь намарт бий

Monday, July 6, 2009

Ийм л байг

Ойрд сонин сонин юм их болжийнээ. Сонин ч гэж дээ. Цаадах чинь оюутан боллоошт ;p жаахан байжийгаад МУИС орж ангиа сонгоноо гэсэн чинь хувийн хэргээ хаана байгааг мэдкүү наассс. Нээрээ ганц сургуульд бүртгүүлчий гэж бодоод очсон чинь бээшт ёоо бүртгүүлэх чинь шалгалт өгөхөөсөө гэцүүм бээлээ. Шал тэнэг ганц амралтаа тэрэнд зориулаад өдөржин байшингийн хана налж унтсаар байгаад өнгөрөөсийшт одоо харамсаад байхийн гэхдээ яах вээ үр дүнд нь сургуультай болцон бээштэ тээ. Хэхэ хүний хүүхдүүд чинь ээж ааваа дагуулцан хоёр гурван сургуульд хуваагдаж оочер аваад л сүртэй авжийлээдээ гэссс тэгсэн би ганцаараа шалан дээр сууцан ;p. За тэр ч яахав шинэ сургууль гэж бодохоор догдлоод ч байх шигээ. Оо тийн өнөө шөнө гоё зайсан явна гэжугаа зөндөө удаан бодсийн. Нэг л сайхан мэдрэмж ай хэхэ дандаа ийм л байг...

Saturday, June 13, 2009

Оюутан

"Оюутан" энэ үгийг өмнө нь сонсоход зузаан зузаан ном чихсэн үүргэвчнээсээ төвөгшөөн ярвалзан алхаж ахуй хэвлий хавиас нь хорррррр хорррррр гэсэн этгээд сонин чимээ гараад төд удалгүй агаарт замхран үгүйрэх үед доогуур нь үргэлжилсэн бүдэгхээн хөх зураас тодрон харагдах нүдний угаас хэдэн дусал нулимс бөмбөрөн унаад дэмий л юунд ч юм хэнд ч юм хандан үхлүүт сөөнгө хоолойгоор ядарч үхлээ хэмээн гомдоллож буй залуу эмэгтэй нүдэнд харагдаж яг нэг иймэрхүү гэсэн бодол дотор гижигдэн ганцаараа жуумалзан хөөрхий муу оюутнууд өлсдөг гэсэн ядардаг гэсэн аймаар шоуддаг гэсэн гээд л ургуулан боддог байсан цаг саяхан харин одоо би өөрөө оюутан болох гэж байна хэхэ дээрийн хэлсэн шиг арай ч ингэж ядартлаа хичээллэхгүй гэдгээ би сайн мэднээ, харин яаж яаж оюутан болох оо мэдэхгүй ер нь оюутан болох хэрэг байгаа ч юм уу байхгүй ч юм уу амьдралынхаа 4жилийг магадгүй түүнээс ч их хугацааг огт хэрэггүй зүйлд зарцуулчихвал яана гээд л олон юм бодохиймдоо. Ямар мэргэжил сонгох юм бол бүү мэд, ямар хүн болох юм бол бүүүү мэд уул нь нисгэгч болно этр гээд л нэлээд удаан мөрөөдөөд л яваад байсан хүн хүний амнаас эмэгтэй хүнд тохирохгүй хэцүү ажил дэмий гэсэн үг сонссоор одоо бол ямар ч итгэлгүй би чадахгүй гэж боддог болоод удаж байна доо. Аа тийн хэзээ ч эмч болж дийлэхгүй... би зүрхлэхгүй, анагаахын музей үзэх далимаар моргт орж үзсэнээсээ хойш ингэж боддог болцийн бас хэхэ. Ямар мэргэжил эзэмшвэл зүгээр вэ. Санаа оноо байхиймуу ай?

Tuesday, March 24, 2009

Wednesday, March 4, 2009

Sadness

Өнөөдөр би уйлаагүй, өнөөдөр би уурлаагүй, өнөөдөр надад тааламжгүй зүйлс тохиолдоогүй гэхдээ л... бүүр их зөндөө их гуниг.

Friday, February 27, 2009

Инээсэн бөлгөө уурлаагүй бөлгөө Сайхан шинэлэсэн үү оол

Өлссөн бөлгөө идсэн бөлгөө цадсан бөлгөө гүйлгээгүй бөлгөө. Ундаассан бөлгөө уусан бөлгөө бөөлжөөгүй бөлгөө... гээд л заваараад байхгүй юу хэхэ. За даа сайхан шинэлсэн бөлгөө

Wednesday, February 25, 2009

Яг мэджийгаа

Зиаг өнөөдөр билгийн тооллоор бол харшлагч билүү нэг тийм үхэр жилийн анхны өдөр цагаан сарын шинийн нэгэн шүү дээ. Надаар хэлүүлэлтгүй цугаараа мэджийгаа байлгүйдээ. Миний хувьд бөгөөс энэ жилийг өрөө дүүрэн хувцас угаангаа наян мянган зүгт сарвалзан хүрэх чадах бүхнийгээ цэвэрлэж зүлгэж савандаж маажиж арчиж долоонгоо машид ихээр сэтгэл догдлон угтаж байна энэ тэр гээл хаха. Нээрээ яалтчгүй амжкуу гүрийсээр байгаад энэ жилийн цэвэрлэгээ үүгээр өндөрлөж байнаа. Сайхан байноо өөрийгөө энэ их ажлын ард гарцан суужийн гэхээр зүүдлээд ч байх шиг гэсэн хэхэ. Намайг яг юуг мэдээд байгаам бол гэж гайхжийнуу аан би байнаштээ маргааш яг юу юу болохыг сайн мэджийгаа байхгүй юу. Цаадах чинь ойрд маргааш нөгөөдрийнхөө төөргийг автоматаар мэддэг болцоон итгэхгүй байна уу яахав жишээ болгож өнөөдөр юу болохыг хэлэх үү за манайхан мэдээж 7 гээд л орноосоо сугараад л нүүр гараа угааж этр байжийтал ээжийн хоол цай бэлэн болоод л бүгд хувцас хунараа өмсөцгөөгөөд л ширээний ард сууцгаана. Аав гэнэт хөөргө гаргаж ирээд л янз бүрийн юм ярьж байгаад агаад өгөөд л тэгээ л байздаа энэ хэсэгт жаахан эргэлзэж байна эхлээд ээжид өгж ч магад гэж хэлэхээр энерги мэдрэгдээд байна. Ямар ч байсан хамгийн сүүлд надад өгнө. Цайлж дуусцгаахад аав гадагшаа гарч мөрөө гаргахаар гарч хэсэгхэн алга болоод буцаж орж ирэх үест нь манайхан бараг л зөрөөд аавыг замаасаа хамж аваад эмээгийн гэрийн зүг гялс манс очоод ойрын хэдэн хамаатантайгаа тэнд таарах нь шууд л мэдрэгдэж байна. Үнсэлцэж үнгэлцэж чихэр жимс нэлээдийг цуглуулж байгаад гэнэт бүгдээрээ ээжийн ахынх луу шургаад алга болох нь дээ ёоо ингээ л бичээд байвал бичээд л байна одоо даанч тэнхэл алга ямар ч байсан миний зөн билигт үнэмшсэн гэж найджийн яахав асууж сураглах юм байвал жич уулзаарай энтр хэхэ заза даага далантай бяруу булчинтай тором бөхтэй төлөг сүүлтэй онд мэнд тарган тавтай орж бултаараа сар шинэдээ сайхан шинэлэж ... :D

Thursday, February 19, 2009

Өөрөө л өөртөө санаа тавь тэгээ л OK

Ер нь хүн бүрт дутагдал бий шүү дээ харин тэр олон хүний дундах түүнийг засах гэж оролддог оролддоггүй болон анзаардаг эсвэл бүр анзаарахыг ч хүсдэггүй хүмүүсийг алийг тэр гэх вэ. Өөр өнцгөөс харахад арчаагүй тэнэг үзэгдэх зангаа хувь хүн авч үзэхдээ бүүр өөрийнхөө давуу тал мэтээр ойлгочихоод бардаж бахархаж буй мэт олонд зарлан тунхаглаж явах ч бас бий. Аргагүй л хүний эрээн дотроо гэдгээр битүүхэн дотроо л дооглон инээж гаднаа анхааралтай сонсож буй дүр үзүүлчихээд жуумалзан суух хүний тоо сайхан сэтгэл гаргаад ингээч тэгээч гээд зааж зөвлөөд туслачих хүнээс хэдэн сая дахин хэтэрхий олон гэж айнам. За тэгээд туслах гэжугаад нөгөө сайхан сэтгэл рүүгээ ус цацуулаад халширсан хүнүүс нь бас л олон гэжугаам. Ингээд бодохоор хүн өөрөө л өөртөө эзэн болж гаргаж буй ааш, үйлдэл алхам бүртээ хальт хальт анхаараад яваад байвал яаж ч бодсон бусдын амны зугаа болоод байхгүй болов уу гэж боджийнээ. Бусад толгойнууд нь харин юу гэж боджийгаа бол...

Saturday, February 7, 2009

Гайхширал

Том том шуудай үүрч хав халтар хувцас хэдэрсэн, хажуугаар нь өнгөрөх төдийд л архи нэвт шувт үнэртэж, хог новшны эхүүн үнэр хамар цоргитол ханхлуулсан хүйтэн цэвдэг царайлсан энгийн л нэг монголын ИРГЭН хүмүүстэй өдийг хүртэл хэдэн удаа энэхэн биеэрээ халгаж, хажуу тийш бултасхийгээд, холуурхан зөрсөн тоо минь ээдээ хэд хүрч байгаа бол доо??? Энэ усан толгой царайлсан тэнэг хүүхэд дөнгөж өнөөдөр л тэр нэг хүмүүсийг тогтож хараад жаахан сэтгэл санаагаар унаа л... Ингээд л барайгаад л суужийноо. Ингэхэд яаж байгаад ийм новшийн замаар архи ундааны сав зөөгөөд алхдаг болчихсон хүмүүс юм бол. Яагаад орц, хогийн бүхээг хэсэж нэг муу хэнд ч хэрэггүй юм хайгаад энэ насаа барахаар шуударчихаад байгаа юм бол яагаад хүн хүнд ад үзэгдсэн муухай амьдралыг хэнэг ч үгүй сонгоцгоогоод байгаа юм бээ??? ёоо би ойлгохгүй байна бачимдаж үхлээ. Энэ хэцүү байж болно гэхдээ хэн нэгний удирдлаган доор хараа хяналттай, хүний тоонд ороод ядаж нэг барилга дээр туслах ажилтан мэтийн ажил хогоороо л баймаар санагдах юм даан ч дээ монголын идэр үе монголын ирээдүй гомдмоор юм хөөрхий...

Sunday, February 1, 2009

Өвөөгийнхөө дурсгалд үүнийг бичлээ

Олоон жилийн өмнө тэр өвөөтэйгээ их л ойрхон амьдардаг, одоо бодоход өдөр болгон өвөөгийн дэнж рүү сүүний саваа савчаад л би гэдэг жижкээн охин гэргийгээр нь үсээ самнуулаад замаар нь тэр өдөржингөө залгилах сүүгээ авчрах санаатай сэгсийгээд л гарч өгдөг байсан байх юм. Очоод л хашаа хороо гэр орноор нь хэрэндээ үймүүлж аваад үсэндээ янз бүрийн гоё тууз(тэр үед өвөөгийн маань гэргий урьдчилаад орон доор эвхэж хийгээд жигтэйхэн буржгар болгоод бэлдчихсэн байдаг байсан хэхэ) зүүлгэж аваад л гэрийн зүг гэдэн годон... Харин тэр газраас нүүж ирснээс хойш тоотой хэдэн удаа уулзаж, үнэрлүүлсэн санагдах юм ааваас минь байнга намайг сураглаж ааруул ээзгий үргэлж дайгаастай... Хөөрхий минь хэдэн хүүхэд нь том болоод тусдаа гарсан болоод ч тэрүү намайг ямар их өхөөрддөг байсан гээч. Өвөө минь таныг санах бүрт халуун дулаан хайр энхрийлэл нүдэнд дулаахан сайхан нөмөртэй дүр төрх тань сэтгэлд ургадаг хэвээрээ үе үе үгүйлсээр... гэргийн тань барьдаг байсан амттайхан талх оройн саальны бүлээхэн сүү хэрэндээ л аварга том санагддаг байсан таны гал голомт багийн бага насны минь амттайхан жаргалтайхан дурсамжны маань ихээхэн хэсгийг эзлэсээр байгаа шүү тэртээ тэнгэрийн оронд амгалан байна уу та минь.

Friday, January 30, 2009

Mercy

Хүн хүнийгээ хайрлаж хүн хүнийгээ хүндэлж хүн хүнийхээ төлөө амьдарч хорвоогийн хүмүүс бүгд аз жаргалтай байвал ямар гоё вэ тээ. Сайхан сэтгэлээр бялхаад л ямар ч хар санаа, тэгчих болов уу ингэчих болов уу гэсэн айдасгүй, хараал хэрүүл уруул, зовлон, нулимс, гомдолт, хардалт байхгүй болчихвол хэр байх бол хаанаас ч билээ амьдралын давс шиг гашууныг амсахгүй юм бол чихэр шиг амтыг нь мэдэрч чадкууээ гэсэн үг дуулсан юм байна. Гэхдээ л амар байх юм шиг санагдах юм даа юу гэж боджийн хө

Wednesday, January 28, 2009

Энэ залууг хараад байгаарай

Энэ залууг хараад байгаарай зарим нь таниж л байгаа байлгүй. Алдарт Linkin park хамтлагийн ахлагч Mike shinoda шүүдээ. Зүгээр л хараад баймаар ажиглаад л баймаар цаанаа л нэг...зүгээр л дуунуудыг нь сонсоод үзээрэй

Хайрласан гэсэн

Тэр хүү хайрласан гэсэн даанч тэр охин анзаараа ч үгүй гэсэн. Тэр хүү хүлээсэн гэсэн даанч тэр охин мэдээ ч үгүй гэсэн. Тэр хүү гомдоод тэр охиныг үзэн ядсан гэсэн даанч тэр охин мэдрээгүй гэнэлээ. Дараа нь харин охин дэндүү их хайрыг нь үгүйлээд дэвэн дэлхийгээр харцаа гүйлгэсэн ч дэмий л бараагий нь ч олж харалгүй харамсан хоцосон гэдээг. Хүн ер нь өөртөө байгаа юмнаасаа бүр л их бүр л илүүг хүсч хайгаад байдаг юм шиг... Харин эцэст нь

Шинэ цагийн зүйр үг

Зүтгэлтэй бол зүүгээр ч худаг ухна. Санаачлагатай бол сахлын хутгаар ч мод хагална гэнээ хихи үнэн л үгс байна

Thursday, January 22, 2009

one more time

Дахиад нэгхэн удаа тэр нэг харцтай учирвал...

Wednesday, January 21, 2009

Чойном-Цөхрөл

Айлд зочлоход архи гаргадаг ёсыг Аль үед ямар чөтгөр нь гаргав аа Хамгийн сайн санаж явдаг хүндээ Хатуу хорыг хоёр гардан барьж Харсаар байтал аяга аягаар уулгах Хачин юм шүү Ээ дээ энэ хүн гэдэг үү Зарим нь гэтэл аяга цайгаар дайлуулаад гарахын оронд Заавал архи горьдон суусаар байдаг Хоолны шүүгээ авдар сав онгойлгох бүрд Хоёр нүд нь гар даган гүйсээр байдаг Ямар ч айлд байх байхгүйн зовлон гэж байдаг Яая гэхэв зарим зочныг архигүй гаргадаг Гарсан зочин архи өгсөнгүй гэж тэднийхийг Гашуунаар харааж гашуун ус шигээ ааш гаргадаг Гэтэл зарим айл Гэртээ орсон бүхнийг шахаж суудаг Уухгүй гэснийг уу уу гэж албадан Уран цэцэн үгээр егөөдөн тунирхдаг Ай даа энэ гэгээн цэлмэг өнөөдрийн дундах Аль эртний хар бараан зуршил хэзээ дуусна бол доо Айлд ороход архи гаргадаг ёсыг Аль үед ямар бурхан нь устгах юм бол доо

О. Дашбалбар–Яах юм бэ?

Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм Шартахгүй юм бол хатуу архиар яах юм Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм Дэгдэхгүй юм бол туулайн бүжингээр яах юм Дэврэхгүй юм бол залуу насаар яах юм Ургахгүй юм бол амууны үрээр яах юм Урсахгүй юм бол гол усаар яах юм Хашихгүй юм бол эрэг байгаад яах юм Хашрахгүй юм бол алдаж, оноод яах юм Шаргихгүй юм бол намрын тариагаар яах юм Шатахгүй юм бол найраг шүлгээр яах юм Ган тайлахгүй юм бол хур бороогоор яах юм Газар хороохгүй юм бол хүлэг мориор яах юм Ааруул даахгүй юм бол араа шүдээр яах юм Авгай тоохгүй юм бол харцуул хүүгээр яах юм Буруу номтон юм бол эрдэм заагаад яах юм Буян хийхгүй юм бол амьд яваад яах юм Цас будрахгүй юм бол өвөл байгаад ч яах юм Цаг хожихгүй юм бол эрдэмтэн гээд яах юм Ээжийгээ дээдлэхгүй юм бол толгой байгаад яах юм Эх орноо хайрлахгүй юм бол иргэн байгаад яах юм Ард түмнээ хүндлэхгүй юм ухаантай байгаад яах юм Ах дүүсээ тэтгэхгүй юм бол төрөл байгаад яах юм Итгэж залбирахгүй юм бол бурхан шүтээд яах юм Инээж хөхрөхгүй юм бол амьд яваад яах юм Гол горхи хоржигнохгүй юм бол хавар ирээд яах юм Гоё цэцэг дэлбээлэхгүй юм бол зун болоод яах юм Алсаас гялалзахгүй юм бол одод байгаад яах юм Алтарсан навчис хийсэхгүй юм бол намар байгаад яах юм Урдаас харж чадахгүй юм бол ирээдүйг дуудаад яах юм Уймраа чавганц шиг юм бол залуу насаар ч яах юм Уянгалан дуулахгүй юм бол хоолой заяагаад ч яах юм Учирлаж сурахгүй юм бол хэлтэй байгаад ч яах юм Саран наран үгүй юм бол тэнгэр цэлийгээд ч яах юм Саруул ухаан үгүй юм бол тэнхээтэй хүнээр ч яах юм Хавар, намар үгүй юм бол өвөл зунаар ч яах юм Харанхуй шөнө үгүй юм бол гэгээн өдрөөр ч яах юм Авъяас билэг үгүй юм бол яруу найрагчаар ч яах юм Авах гээх нь үгүй юм бол судар номоор ч яах юм Хортой дайсан үгүй юм бол буу сумаар ч яах юм Ховор эрдэнэ үгүй юм бол эрэл сурлаар ч яах юм Хол ойр нь үгүй юм бол орон зайгаар ч яах юм Хоосон чанар үгүй юм бол бодитой байгаад ч яах юм Цай чанах нь үгүй юм бол эхнэр аваад ч яах юм Цамцаа оёх нь үгүй юм бол нөхөрт гараад ч яах юм Үйлс залгах үгүй юм бол үр хүүхдээр ч яах юм Үнэн, худлыг ялгахгүй юм бол багш ламаар ч яах юм Иш нь үгүй юм бол сүх байгаад ч яах юм Ир нь үгүй юм бол илд байгаад ч яах юм Нум нь үгүй юм бол сум байгаад ч яах юм Нууц нь үгүй юм бол төр байгаад ч яах юм Унших нь үгүй юм бол ном хураагаад ч яах юм Ухаантай нь үгүй юм бол олон түмэн нь яах юм Алс хэт нь үгүй юм бол их санаагаар ч яах юм Ард түмэн нь үгүй юм бол их мэргэдээр ч яах юм

Monday, January 19, 2009

Сармагчин төрөл...

Өнөөдөр би бээр бүхэл бүтэн 5 жил агаа, аав, мань 3ын гарын шүүс болсон сааралхан өнгөтэй процессорхоноо тэврэсхийгээд зүүн салаа гэсэн өхөөрдөмхөн нэртэй шаргалхан өнгөтэй атуусханд суусхийгээд аавын найзхан луу засуулсхийхээр замд гарааский гээд байхгүй юу хэхэ. Бусанд сандалхан олдсонд баярласхийгээд байжийх ахуйд тасалбар түгээх нэр хүндтэй үүргийг арай ядан олж авсан болуу гэмээр хэрцгий царайтай залуухан эмэгтэй(эрэгтэй ч байж магад) над руу дөхөсхийгээд сарвуугаа сарвайсхийсэнд би бээр мөн л сурсан дадал ёсоор мөнгөө гарган сунасхийсэнд материал дутасхийв, одоо та л жаахан хичээвэл гэсэн шүү юм бодох ахуйд босоод аваад ирээч!!! гэсэн ширүүн дуу хадаад (ямар аймаар цочсон гэж санана...) би бээр өөрийн мэдэлгүй өндийн босож тасалбарын үнийг хоёр гардан бариад буцан суусхийхэд  эрхэм үүрэгт эгчмэд бүсгүй алцайсан ***** гэсэн үг унаган чихийг маань алтаар бүрэв. Айдаа арай ч ийм байж болохгүй бид дээ аан????????? Цээжинд уур бухимдал гомдол хэрүүлийн үг бужигнан байх авч би бээр дуугуй л амаа ангайн, нүдээ бүлтэлзүүлэн суусаар... 

Sunday, January 18, 2009

Оройгүй сүм

Дээвэр хоолойгоороо
Дээл захаараа татуу
Уул оройгоор татуу
Бас л Л.Түдэв гуайн уран бүтээл. Энэ ном надад арай л хэтэрхий их таалагдаад өөрөө уншсан, хүмүүст ярьж өгсөн маань тоогоо алдаж байх шиг байна. Агуулгаас нь хальт биччих үү? Зохиолын гол баатар Санж, үгээгүй ядуу айлын хүү бөгөөд аав ээж нь сүсэг бишрэл гэж жигтэйхэн, эхлэл хэсгийнх нь хүүгээ лам болох нэг шалгалт шиг юманд тэнцээд хамгийн бага цолтой бандиахай болоход нь ямар их баярлаж байгаа бас хүү нь аав ээжийнхээ дуртай балинг гаргаж өгөх үе нь ямар өрөвдөлтэй гээч. За тэгээд лам хүү номын эрдэмт багш Чоймчиг гэлэнг дагалдан алс холын төвд рүү монголын бас л нэлээн хэдэн буян хурааж ариун бурхны оронд очиж үзэн тоймгүй олон бурхан шүтээнд мөргөн амьдын хүслээ гүйцэлдүүлэх зорилго бүхий хүмүүсийн хамтаар тэээээр холын газар луу бараг л хоёр зээрдээрээ зориг мэдэн гарч байгаа нь үнэн гайхмаар хэхэ. Ээ дээ тэгээд тэр хүнд бэрх аялалын замд юу эс тохиолдохов дээ. Бяцхан хүү азаар багшийн хамт олон олон бэрхшээлийг туулан зорьсон газартаа мэнд хүрээд хүний газрын хөрсөнд дасаж амжаагүй байхад нь эрхэм багш нь нэгэн сүмд шавь оруулаад, өөрөө зулын гол болон хайлж ертөнцийг орхих бөгөөд Санж хүү нас биеэнд хүртлээ ном эрдэмд тасралтгүй, шантралгүй зүтгэн суралцсаар бурханы шашны хамгийн том цолонд хүрэх замдаа амссан туулсан бүхэн хязгааргүй сонирхолтой. Хүн л болсон хойно бүх л сурч мэдэх учиртай бүхнийг эзэмшсэн хойно өөрийн төрсөн нутаг ус, аав ээжээ санагалзахын эрхэнд Монгол луугаа явах хүслээ сайн найзаа гэж бодож явдаг зиндааны нөхөртөө цухуйлган хэлэх ба тэр хүн нь харин ч эсэргээр ахлах лам нарын гар хөлийн үзүүр байж таараад зогсохгүй бурхан шажны ном эрдмийн нууцыг эзэмшсэн хүнийг яасан ч гадагшаа гарган хүмүүст түгээн дэлгэрүүлж болохгүй гэсэн хачирхалтай өмхий санаа гаргаад залуу лхаарамбыг нутгийн зүг жолоо залахаас нь өмнө амжиж унтаагаар нь сүлбэж алах санаа гаргаад байгааг харин атаархуу хорон үгтэй атгаг санаатай гэж үнэлж байсан мөн нэг зиндааны лам залуу ирж дуулгаад асар болгоомжтой суухыг сануулан буцдаг бөгөөд нөхрийн үгээр өөрийг нь алахаар ирсэн зандалчдыг(тэдэн дунд нөхрөө гэж бодож байсан хар санаат ч бас байдаг) хөнжлөөр бүтээсэн туламтай гурилаар мунхруулж орхиод өөрөө нэг бадарчинтай зам нийлэн үүр цүүрээр дутаан оддог боловч замдаа өнөөх бадарчин бэрээвэн хийдийн харгис гэлэнмаа нарт зодуулан харамсалтайгаар амь үрэгддэг юм. Төрсөн нутагтаа арайхийн ирээд Санждолбийчойжамц хамба ламтан болдог бөгөөд ертөнцийн хязгааргүй зовлон түүнд бас л амар заяа үзүүлэлгүй хэмлэсээр эцсийн эцэст цөллөгт хоёр нүдээ сохлуулан  байж суух болох нь ямар муухай гээч. Зохиолын төгсгөлд  түүний мэлмий харанхуйг далимдуулан  цөллөгт он удаан жил хүний бараа хараагүйгээс  баярласан сэтгэлээ дарж чадалгүй тэнхээ мэдэн хуучиласан хамба ахуйдаа бүтээж амжаагүй оройгүй сүмийг хэрхэн яаж гүйцээн барих нууц арга-ыг бичиж тэмдэглэн авч байжээ гэдгийг нь хулсан үзэгний чихрах чимээгээр ухааран өрөвдөлтэйгээр бухимдан хоцорч буйг өгүүлдэг. Уншаад үзээрэй сонирхолтой шүү.

Saturday, January 17, 2009

Attention

Өнөөдөр нэг л завтай өнгөрөх нь шиг байна. Хар өглөө нээх эрт сэрсэн тэрнээс эхлээд л аавыг хүний нутгаас ирсэнийг эс тооцвол сайхан юм болсонгүй. Өнөөдөр энэ хүүхдүүд нэг л хичээл хийх сонирхолгүй байна даа. Анги дээрээ нэг багийн дарганцар ухаантай. Сургууль дээр очиж хичээлээ хийх санаатай гэрээсээ гараад амжилт олсонгүй, багын хүүхдүүд маань дөнгөж улирлын амралт эхлэж байхад амрааж үз, өнөөдөр гэрээсээ гарахгүйээ, хоногийн амралтанд амарч байна, гэх зэрэг хариултуудаар ам таглаад л би гэдэг хүн нам сууж орхивоо. Нэг том сургууль дээр ганцаархнаа хэнхэг царайлж нэлээн удаан хэнийг ч юм хүлээсний эцэст номын дэлгүүр орохоор болоод нэлээн явж Р.Л.Стайн гэдэг хүний анхны болзоо гэдэг аймшигийн ном авлаа гэхдээ унших сонирхол төрөхгүй байх юм... Яагаад хэнд ч хамаагүй байтал өөрийнхөө тухай бичээд байгаагаа ойлгохгүй юм. Хэтэрхий их уйдсандаа юу? хэн нэгэнд хамаатай болох гэсэн дээ юу? За за мэдкүүмдаа... Ер нь хэн нэгнээс хамааралтай байна гэдэг сайхан хэрэг юм уу...

Thursday, January 15, 2009

Хөдөлмөр гэж юу юм бэ?

Хэн нэгний блогыг яг сайхан ухаж төнхөөд бусниулж байхад энэ асуулт араас чангааж аргагүйн эрхэнд өөрийн ертөнц лүүгээ сажилж ирсэн маань энээ. Хөдөлмөр гэж юу юм? Хөдөлмөр гэж бас л нэг хэн нэгний эрч хүч, эрдэм авьяас, эр зориг, цөхрөлтгүй дэвжих шунал хүслээс бий болон мах, цусыг сорогч магадгүй тэр л хэн нэгнээс юу ч үлдээлгүй яргалах зовиур мөөөөөн гэсэн солиотой тэнэг тодорхойлолт яалт ч үгүй гарч ирэв бололтой. Гэхдээ энхийн цагт хөлс их гаргавал дайны цагт цус бага урсана гэдэг үг байдаг тийм үү,, аль ч талаас харцаа сунгасан байлаа аргагүй зовлон л мөн дөө ТЭР.

I have a new teeth

Нялх нойтон хүүхдүүд сүүн шүднүүдээ ургаад ирэхээр арай гэж нэг юм шүдтэй боллоо гэсэн шиг таарсан бүх зүйлийг хазаж хэмлээд л нэг сонин болдог доо. Иймэрхүү үед нь ээж аав нар нь жаахан хүүхдийн шүд нь загатнаад байдаг юм хазаг, хэмлэг гээд л найр тавьж байхыг олонтоо харсан авч өдий 16 насныхаа босгыг алхах гэж байгаа өөрт минь ийм аймаар юм тохиолдоно гэж зүүдэлж ч явсангүй дээ хөөрхий. Ямар учиртай яадаг шүднүүд яагаад ургаад байгааг мэдэхгүй ч янз үзэж байгаа юм шиг энэ хоёр шүд яахын ч аргагүй загатнаад байхийм... Эргүүтчихсэн юм шиг хавьтаж ойртсон юмаа хазаж бариад байлтай ч биш тэгээд ч хөлд орж байгаа хүүхэд шиг хэмлэхгүй тас татаж орхих байлгүй. Яалтай ч билээ хөрөөдөөд хаячих уу аан?...

Saturday, January 10, 2009

Амралтын өдөр амттай ч юм шиг амтгүй ч юм шиг

Уур уцаар, уйлаан майлаан, урагшгүй явдлуудаар бялхан байсан хичээлийн таван хоног ашгүй нэг юм дуусч, гэртээ аав ээж ах нарын гарыг харан тааваараа тарвалзан хэвтэх долоо хоногын хоёрхоныг эзэгнэх гайхамшигт амралтын өдрүүд эхлэлээ!!! гэж бодож амжаагүй байтал л  яг над руу авралын харцаар ширтэж, одоо л угаахгүй бол болкуу шүү гэсэн аятай хир даганд баригдсан хэрэгтэй хэрэггүй хувцаснууд шкафнаас буугаад ирэв шүү, за яахав хоёр долоо хоног гүрийсийм чинь энэ удаадаа л гээд угаах аядлаа дөнгөж дуусав уу үгүй юу тэлвийзээ асаасан чинь бостон сэлтиксийн тоглолт эхлээд ид дундаа орж байнаа эхэндээ гайгүй сонирхолтой байсан чинь харин сүүлдээ бүр хожигдоод нэг л биш шүү, хайрт рэе алленийхаа мууг үзээд яахав гээд унтрааж орхисийн, за яахав хожиж хожигдох юм байх гэсэн шүү юм бодосхийгээд байжийсан чинь гэнэт хогоо ухмаар санагдаад өрөөнийхөө шүүгээг тонгочуулжийсан чинь бүр таван жилийн өмнөх шинэ жилийн мэндчилгээ, фм-тэй кассет тоглуулагч энэ тэр гээд сонин сонин юм гарч ирээд нүд хужирладаг гэжийшд. Аар саар жижкээн жижкэн ажил амжуулсаар байгаад өдрийн хоёр цаг болсон боловч олигтой санаанд хүрчих юм үйлдсэнгүй ээ хөөрхий, за тэгээд эрдэмтэн царайлж энэ тэрийг тунгааж буй дүр үзүүлээ л суужийсан чинь ходоод нуруутайгаа наалдах гэж байгаа нь гэнэт мэдрэгдэж яаралтай арга хэмжээ авах гэж бөөн юм болж болж эцэс сүүлд нь хэт их идсэний гайгаар нозоорлын байдалд шилжиж тэлвийзийн өмнө мөнхрөх шахав орой болж нар жаргаж байгааг мэдсэний ачаар сэхээ автал би гэртээ ганцаархнаа үлдсэний хар гайгаар оройн хоол хийх хүнд хариуцлагатай ачаа нуруун дээр тохогдсонтой арай гэж эвлрэв, мулгуу толгойтоогоо нэлээн хэдэн минут зөвлөлдсөний үр дүнд цуйван гэгч хоолыг дотроо анаж байгаад л эхлэсэн боловч яваандаа зэрэг зиндаа, чадвар чадамж дутагдсаны улмаас бантан хийхээр болсиймдаа хөөрхий. За тэгээд л ааваас эхлээд гэрийнхэн цувж эхлээд миний бүтээлийг магтах нь магтаад муулах нь муулаад л сэтгэл гундуухан байжийсан чинь гэнэт амттай сайхан аарц чанаж зуун хувиар хүлээн зөвшөөрөгдөх сайхан санаа төрдөг байхку юу, өмнө нь туршиж үзээгүй ч би чаднаа чадийшдэээээ гэсэн үг орж ирж мирээ л усаа хийгээ л аарцаа хийгээ л гурилаа хийгээ л чихэрээ хийгээ л тагаа тавиад л байжийсан чинь пис пас гээ л дэвэржийдэг байгаа за болсны шинж гээд л түгээж эхлээд дуусаагүй байсан чинь эхнээсээ гурил нь багадаад ус аарц хоёр нь нийлээгүй байна гээд л хайр найргүй шүүмжлэлүүд цуварч байсны дундаас хамгийн чихэнд сонор дуулдсан нь давсгүй байнаа гэж, энэ үгийг сонсоод аарцанд чинь давс ордийн байна гэсэн шинэхэн нээлт хийх шив дээ хэхэ зиаг нэг иймэрхүү салан палан байдлаар золтой л тогоочын диплом хамгаалчихалгүй байж байгаад амралтынхаа хагас хэсгийг нь өнгөрөөждээ. Зиаг маргааш яг хичээлээ хийнээ гайгүйдээ харж л байгаарай...

Thursday, January 8, 2009

Ээ дээ энэ амьдрал уу...

За даа дөнгөж 15тай байж нээх зовлон үзсэн хүн шиг ярих нь ч хаашаа юм тээ гэхдээ л... Би амьдрал гэж юу юм бэ гэж олооооон удаа бодож үзжийсооон төсөөлөлдөө бурхан гэдгийг бий болгоод бүхий л үйл явдал бүх л хүн амьтны учрааг зохицуулан өөрийнхөө хүслээр, авьяасаараа, өмнө нь хэзээ нэгэн цагт зохиосон хувь төөргөөр биднийг удирддаг гэж итгээд энэ бол амьдрал гэж өөртөө таниулан бишрэн шүтдэг байсийм। Энд би уйлж л байхад ганцхан минутын өмнө л инээж байсан байж болно, олооон жилийн туршид итгэж найдаж хүлээж байхад ирээгүй зүйл минь олдохгүйнэдээ гэж ганц ч удаа бодож амжаагүй байхад ардаас зүүгдээд минийх болж ч болдог юм байна, санаа алдан гуниглаад алхаж байхад сайхаан гэж дуу алдмаар учрал өмнө минь тосч байж ч болдог юм байна, саадгүй бүтнэ гээд анзаарахгүй байсан ажил сар жилээр оролдсон ч сайндаа л захаас нь л атгаад халшир ч болох эд байж магадгүй шүү гэдгийг, сайн хүнийг ханилан байж мэддэг сайн морийг эдлэн байж мэддэг гэдэг үг оройд гарах өдөр ирнэ гэдгийг энэ бүхнийг, эднээс хэдэн зуу дахин сонин учрал энэ хараал идсэн амьдралд намайг хүлээж буйг би одоо мэддэг болсоон. Одоо энд хэлэх үг маань намайг юу ч сөхрүүлэхгүй орчилд үлдээх мөр маань.......

Tuesday, January 6, 2009

Энэ зохиолын тухай...


Зиаг тэхээр наана чинь Түдэвийн Тарвагачин гэдэг зохиолыг уншсан хүн байна уу? Би энэ бүтээлийг бараг жилийн өмнө билүү дээ алдарт зохиолчийнхоо аймаар олон боть номнуудын нэгээс нь их л шимтэн уншиж билээ। Харин саяхнаас өөрийн эрхгүй толгойд орж ирээд байхаар нь жаахан агуулгаас нь сараачъя гэж бодлоо л доо। За тэхээр ийм байнаа। Нэг ядуу залууг (сайн санахгүй байгаа ч тэгтлээ муухай дээрэлхүүлсэнийг бодвол ядуу л байсан байлгүй) нутгийнх нь нэг ноён муу санаж яваад яаж ийгээд цөллөгт явуулчихдаг юм, тэр цөллөг гэдэг нь хэн ч үгүй хээр талд юу ч үгүй орхиод явахыг хэлнэ л дээ। Өнөөх залуу маань яаж ч чадалгүй ангайгаад хоцордог байхаа। Хэрвээ тэр талын хэдэн тарвага байгаагүй бол ч мань хүн нээх удахгүй чад хийх байсан биз। Аз болж гол дүр маань багадаа ааваасаа тарвага яаж алах тухай нэлээдгүй лекц сонсож байсны ачаар тэрүүхэн тэндээ нүхэн урц хайж олоод баргын айлаас дутахааргүй амь зуусаар нэлээд хэдэн жилийг өнгөрөөж буй тухай өгүүлэх ба замаар нь одооны залуусын сонсох байтугай зүүдэлж ч байгаагүй сонин хачин (ихэнх нь тарвага ахын талаар) мэдээлэл ихийг танд дуулгах вий! Сүүлдээ бараг Хө Жүнээс дутахааргүй анагаахын талын мэдлэгэтэй болоод явуулын нэг бадарчин ламыг үхлүүт хэвтэж байхад нь золоор олж эдгээдэг ба тус санаж явсан өнөөх бадарчин залуугын нутаг усныханд түүний олж эзэмшсэн гайхамшигт чадварын талаар дуулгах үед сонин тохиолоор өнөөх хар санаат ноёны эхнэр нь өвдөөд эдгэхийн аргагүй гээд үхлээ хүлээж байх нь таарч ичих нүүр байвч эхнэрээ авч үлдэх эцсийн найдвар тул арга буюу манай залуу дээр очиж аврал гуйна за тэгээд цаашаа ойлгомжтой биз дээ хэхэ। Ер нь олоод уншчихад гэмгүй тийм хэцүү байдлаас тэгж өөийгөө авч гарнаа гэдэг гайхамшигтай байх болно шоо найзуудаа। Яг л монгол робинзон крузо гэсэн үг дээ.

Эвлэлийн хорооны гишүүн залуу: -Яавал тан шиг ухаантай болох вэ?

Ренчин: Хамгийн гол нь тэнэгээ сайн нуух хэрэгтэй дээ...

Sunday, January 4, 2009

Хэрвээ үхэл...

Яагаад ч юм Өнөө өглөө "Орчлон дээр хүн болж төрснөөр үхэх нь зайлшгүй үнэн" гэсэн аймаар үг санаанд орлоо. Энэ ёрын бодлыг дагаад үхэл ирээд Дүүрнээ хө хоёулаа харих уу даа аан??? гээд л би хошгороод л дагаад намирч байгаа дүр зураг буугаад ирлээ шүү. Ёох хэрвээ би үхчихвэл яах бол... хэн ямар царайлах бол гэхээс сонирхол төрөөд болдоггүйдээ. Нэгэнт туршаад үзчихэж болохгүйгээс цааш төсөөлөөд л үзэхээс хэхэ. За би үхчихлээ... хаана үхэж болох уу гэсэн чинь ёстой хар мянган гоё санаа орж иржийнээ хамгийн боломжтойгоор нь гэрийнхээ ойр хавьцаа за ер нь гэртээ байсан ч яадаг юм хамгийн гол нь манай найзууд бас ангийнхан маань мэдээгүй байх ёстой тэгээд л энэ Дүүрнээ одоо яачихваа хичээл номондоо иркүүм байж бас утсаа салгачаад гээд л зүгээр дараа нь ирэхээр нь сайн лекц уншнаа гээд л хэн хүнгүй үгээ бэлдээд л айн вахахахаха... Энэ байдлаар нэлээн хэд хононоо. Тэгжаах хооронд ээж аав хоёр гүн шоконд орцон барьж тавих босох суухаа мартцан харц энэ тэр нь заа за аав ээж хоёрыг төсөөлсөн чинь бүр бие арзайчихлаа байна. Энэ хэсэг нь жаахан гунигтай байгаа биз одоо харин миний үхсэний дараа болох хүмүүсийг баярлуулах үйл явдлуудыг жагсаавал нэг иймэрхүү:
  • Агаа: Ёох ингэж нэг нэт булаацалдах хүнгүй болдог байх гэж хахахаха... Оо нээрээ тэр замбараагүй олон хувцасыг нь гаргаж хаяхаа мартчихгүй байгаадаа энэ хүнүүс чинь...
  • Ангийнхан: (Буяны идээ тараах үеийн шуугианаас) Вуууаааа манай дүүрнээ чинь их буянтай хүүхэд шүү үхсэн хойноо хүртэл... хихихи
  • Байрныхан: Сүүлийн үед чих дөжрөм чанга хөгжим дуулдахгүй ёстой нэг амарсан шиг амарч байна шүү тиймээ хө...

Ер нь нэг иймэрхүү л үйл явдал болоод өнгөрөх болуу даа гэж. Гэхдээ байнаа, Амьдрал сайхаан тэр тусмаа амьдрах бол хэд дахин сайханшд

Friday, January 2, 2009

Миний мэдэх дуу хөгжим

Энэ удаад зүгээр л MUSIC гээчийн талаар өөрийнхөө хувийн сэтгэгдлээ эрээчье гэж бодсиймаа. ОО ер нь хараад байхад энэ хорвоо дээр зүсэлж дуусашгүй хар мянган хөгжмийн урсгал байнаа... Тэгсэн хэрнээ тус бүртээ зөвхөн өөрийн гэсэн онцлог хэв маяг сонин содон дүр төрх бүхий хэн ч сонссон ялгахаар байдаг нь гайхалтай. Хүн бүр өөрийн мэдрэмжээрээ сонсоод сэтгэгдэл төрүүлж чадсан дуугаа байнга сонсдог биз дээ тиймээ. Тэгээд ч ямар урсгал сонсдог энэ тэрийг нь мэдсэний дараа бол нүүр царайг нь хараагүй ч тухайн хүний талаарх төсөөлөл аяндаа л толгойд буунаа даа... Жишээ нь зохиолын дууны улаан фен гэвэл нас намба тогтсон аль эсвэл нэг л их дөлгөөн, тайван нүүрний арьс санаанд орж ирж байгаа биз? Ихэнх хүмүүсийн яриагаар бол классик урсгал ямар ч товаришд нөлөөлдөг за бараг л ирээдүйн leaderийг бий болгоно мөн хэвлийдээ байгаа жаалуудад моцарт, бах, жорж хандел, бетховен, жозеф хайдн, фредрих шопений аялгуунуудыг гаднаас нь сонсгосоор байгаад нь төрүүлэхэд буруудахгүй гэх нь ч бий.
Миний хувьд 12 настай байхад билүү дээ аавын авчирч өгсөн моцарт ахын хэдэн trackтай хоёр DVD(одоо хүртэл байдаг хэхэ)гээр сонгодог хөгжмийн ертөнцийг төсөөлөхөөс цаашгүйдээ. Харин рок алтернатив урсгалын хувьд бол өөр шүү. Linkin park; MLTR; Avril; Maroon 5; One republic-ийг сонсоод л дагаж дуулаад л байна шүүдээ. Учиргүй хард рок энэ тэр гээд гүйгээд байхгүй ч LINKIN PARKийг голчлон сонсдог, яаж яваад дуртай болсоныгоо сайн санаж байна шүү яг 2008.02.13нд (valentine-ийн өмнөх өдөр шүү) ширээний найз маань(LP-ийн улаан ногоон ягаан шар... фен хэхэ) энийг сонсоод үз гоё дуу шүү гээд л LP-Valentine's day гэдэг дуу тавьж өгсөнөөс хойш таалагддаг болж билээ. Тэгтлээ их дуртай хэрнээ шүтдэг гэж хэлэхгүйн учир нь энэ зун LP фен гэж хөөрч байгаад нэг хүүхдээр фен гэж яг ямар байх учиртай юм яг яасан болоод өөрийгөө тэгж нэрлэх ёстой юм гэх мэт ойлголтуудаар хэмлүүлээд зогсохгүй ярианаас нь нэлээн юм ойлгож авсаны үр дүнд энэ үгийг хамаагүй хэрэглэхээсээ халширдаг болоод байгаа... Тэгээд ч юу юуны туханд хүрээгүй байж шүтдэг; фен энэ тэр гэж олон юм ярих болоогүй байгаа юм байна лээ (миний л хувьд хэхэ).
Ер нь music бол бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болчихсон байнашдээ тээ. Баярлаж гуниглаж, уйлж инээж, ганцаардаж байхад хажууд чинь байнга байх баяр баясал уйтгар гуниг бүхнийг чинь үргэлж хуваалцаж байх хамгийн сайн найзуудын чинь нэг нь дуу хөгжим юм шүү гэдгийг санаж яваарай хүмүүсээ!! Эцэст хэлэхэд LINKIN PARKийг ганц сонсоод үзэхэд алдах юм байхгүй шүү...

Thursday, January 1, 2009

Ene onii...

Ziag ingeed shine on garchihdag yum baijdee. Yur ni ene humuusiig haraad baihad shine on garahiin umnu uuriinhuu hiisen buteesen aldsan onoson avsan ugsunuu tootsoj tsenej tsegnej tseverlej tsegtseldeg bololtoidog oo. Harin minii baij baigaa tsarai gants notebooknii fontiig neg zugeer bailgaj chadkuu... za ene ch yahav sonsoj baihnee (aa bas harsiim bna) gaduur buuuuuun yum boljiinaa end tend bomb ch yum shig saliut ch yum shig yumnuud tus tus delbereed l goy ch yum shig muuhai ch yum shig , tsonhoor halit tsuhuihaar humuus bayariin mend hurgeh ni tanidag ch yum shig tanidaggui ch yum shig. MSNGRTee orohoor hen ch baihkuu sonin ch yum shig muuhai ch yum shig. Aa hamgiin chuhal ni 2009 on bolloo gedeg chini bi 16 nas hurlee gesen ug ingeed bodohoor bi hugshruud ch baih shig zaluugaaraa ch baih shig. Tegeheer bayarlamaar ch yum shig gutarmaar ch yum shig. Yoo hamgiin muuhai ni nadad ene jil hiij buteesen yum yu ch alga baihiimdaa ene ch duursen hereg l dee tiim u. Zaza ingeed duusgiya 2010.1.1nd ene muuhai baidal dahin buu davtagdag. Bas hun burt HAPPY NEW YEAR!!!

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe