Friday, January 2, 2009

Миний мэдэх дуу хөгжим

Энэ удаад зүгээр л MUSIC гээчийн талаар өөрийнхөө хувийн сэтгэгдлээ эрээчье гэж бодсиймаа. ОО ер нь хараад байхад энэ хорвоо дээр зүсэлж дуусашгүй хар мянган хөгжмийн урсгал байнаа... Тэгсэн хэрнээ тус бүртээ зөвхөн өөрийн гэсэн онцлог хэв маяг сонин содон дүр төрх бүхий хэн ч сонссон ялгахаар байдаг нь гайхалтай. Хүн бүр өөрийн мэдрэмжээрээ сонсоод сэтгэгдэл төрүүлж чадсан дуугаа байнга сонсдог биз дээ тиймээ. Тэгээд ч ямар урсгал сонсдог энэ тэрийг нь мэдсэний дараа бол нүүр царайг нь хараагүй ч тухайн хүний талаарх төсөөлөл аяндаа л толгойд буунаа даа... Жишээ нь зохиолын дууны улаан фен гэвэл нас намба тогтсон аль эсвэл нэг л их дөлгөөн, тайван нүүрний арьс санаанд орж ирж байгаа биз? Ихэнх хүмүүсийн яриагаар бол классик урсгал ямар ч товаришд нөлөөлдөг за бараг л ирээдүйн leaderийг бий болгоно мөн хэвлийдээ байгаа жаалуудад моцарт, бах, жорж хандел, бетховен, жозеф хайдн, фредрих шопений аялгуунуудыг гаднаас нь сонсгосоор байгаад нь төрүүлэхэд буруудахгүй гэх нь ч бий.
Миний хувьд 12 настай байхад билүү дээ аавын авчирч өгсөн моцарт ахын хэдэн trackтай хоёр DVD(одоо хүртэл байдаг хэхэ)гээр сонгодог хөгжмийн ертөнцийг төсөөлөхөөс цаашгүйдээ. Харин рок алтернатив урсгалын хувьд бол өөр шүү. Linkin park; MLTR; Avril; Maroon 5; One republic-ийг сонсоод л дагаж дуулаад л байна шүүдээ. Учиргүй хард рок энэ тэр гээд гүйгээд байхгүй ч LINKIN PARKийг голчлон сонсдог, яаж яваад дуртай болсоныгоо сайн санаж байна шүү яг 2008.02.13нд (valentine-ийн өмнөх өдөр шүү) ширээний найз маань(LP-ийн улаан ногоон ягаан шар... фен хэхэ) энийг сонсоод үз гоё дуу шүү гээд л LP-Valentine's day гэдэг дуу тавьж өгсөнөөс хойш таалагддаг болж билээ. Тэгтлээ их дуртай хэрнээ шүтдэг гэж хэлэхгүйн учир нь энэ зун LP фен гэж хөөрч байгаад нэг хүүхдээр фен гэж яг ямар байх учиртай юм яг яасан болоод өөрийгөө тэгж нэрлэх ёстой юм гэх мэт ойлголтуудаар хэмлүүлээд зогсохгүй ярианаас нь нэлээн юм ойлгож авсаны үр дүнд энэ үгийг хамаагүй хэрэглэхээсээ халширдаг болоод байгаа... Тэгээд ч юу юуны туханд хүрээгүй байж шүтдэг; фен энэ тэр гэж олон юм ярих болоогүй байгаа юм байна лээ (миний л хувьд хэхэ).
Ер нь music бол бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болчихсон байнашдээ тээ. Баярлаж гуниглаж, уйлж инээж, ганцаардаж байхад хажууд чинь байнга байх баяр баясал уйтгар гуниг бүхнийг чинь үргэлж хуваалцаж байх хамгийн сайн найзуудын чинь нэг нь дуу хөгжим юм шүү гэдгийг санаж яваарай хүмүүсээ!! Эцэст хэлэхэд LINKIN PARKийг ганц сонсоод үзэхэд алдах юм байхгүй шүү...

1 comment:

  1. Хөгжимгүй бол амьдрахгүй нь байна шүү дээ хө. блог листэндээ нэмээ нэм. Дуртайяа зөвшөөрч байна

    ReplyDelete

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe