Monday, November 29, 2010

Надад зүүд л хэрэгтэй

Тиймээ надад зүүд л хэрэгтэй. Чимээгүй хамт алхаж гарыг минь үнсэх хэтэрхий сайхан ч одоо надад чамайг зүүдэлсэн зүүд чамайгаа харсан зүүд л хэрэгтэй. өөр хэн ч чамайг орлож чадахгүй ч илүү зүйлд би шунахгүй хажуудаа байлгах гэж хүсэхгүй ердөө чамайг минь мартуулахгүй байх зүүд л хэрэгтэй байна. Даанч би зүүдлэхдээ маруухан хүн юм :[

Wednesday, October 20, 2010

Тэр бид хоёр











Хавар Зун Намар
Хайр цэцэгс Навчистай хамт
Хайрын тухай ярихаас эмээдэг
Хачин хөвгүүн үргэлж хажууд
Халгаж ойртдоггүй ч
Холдох гэж яардаггүй
Тэвэртээ наагаагүй
Тэртээд үлдсэн
Тэвэрч үнсэлгүй
Тэсвэртээ дийлдсэн
Тэртээх зун хөтлөлцөөд алхсан
Тийм нэг дурлал намайг тойроогүй. Өөө мая гaaaaaaад юу ч биччихэв дээ

Thursday, October 14, 2010

яасан миний хүү :P

Инээдтэй ч юм шиг над руу нэг толгой нь эргэцэн банди дандаа залгана тэгээд юу гэж асуудаг гээ! Байна уу ээж үү? нтр хаха яаж манарахаараа байнга андуурдаг байнаа золиг чинь өнөөдөр дахиад л ээж байна уу гэжийн тэхээр нь өөөөөш чи муу яахаараа дандаа намайг ээжтэйгээ андуурч байдийн манараа юм уу хаашайн гэх гэсэн чинь утсаа гялс салгацан гэхдээ мань гар эхлэлийг нь сонссон гэж найджийн дахиж андуурвал яадийн зүгээр өө миний хүү яасан гээд яриад явчихнаа хохо

Wednesday, October 13, 2010

Их Завсарлага

Блогоо хаачихсан...бараг сар гаран болсон байх. Янз бүрийн хүмүүс уншаад янз бүрийн юм бодоод байх шиг санагдаад хамгийн гол нь тэрррр хүн уншсан байгаамдаа ер нь эхнээсээ л нэрээ нуугаад нохой санаалаад явах байсан газар хнн миний энэ дүнкүү толгойгээ машинтай мөргөлдөж байвал таарсан золиг (:P) заза ямартай ч буцаагаад нээчихсэн сэтгэл уужраад л явчихлаа. Хэн унших нь надад бараг хамаагүй гэж бодоод нээхгүй бол нэг л биш байх шинжтэй  тэр хүн мүн уншиж байвал үтэр түргэн гарч үз байх газар чинь биш харах юм чинь ч биш байна уншаад байвал хараал хүрнэ шүү эдр хаха ззззз амаа татлаа хичээлээ хийлээ :]

Wednesday, September 8, 2010

Ain't No Sunshine

Ain't no sunshine when she's gone.
It's not warm when she's away.
Ain't no sunshine when she's gone
And she's always gone too long anytime she goes away.

Wonder this time where she's gone,
Wonder if she's gone to stay
Ain't no sunshine when she's gone
And this house just ain't no home anytime she goes away.

And I know, I know, I know, I know, I know,
I know, I know, I know, I know, I know, I know, I know,
I know, I know, I know, I know, I know, I know,
I know, I know, I know, I know, I know, I know, I know, I know

Hey, I ought to leave the young thing alone,
But ain't no sunshine when she's gone, only darkness everyday.
Ain't no sunshine when she's gone,
And this house just ain't no home anytime she goes away.

Anytime she goes away.
Anytime she goes away.
Anytime she goes away.
Anytime she goes away.

Monday, September 6, 2010

УншУул

Уншиж дуусгасан номнуудын алийг тэр гэхэв ой ухаанд хоногшин үлдсэн нь цөөхөндөө. Би тийм ухаан муутай юм уу тэр номнууд тийм сонирхолгүй байв уу одоо тэр олон номноос тэр гээд хэлчих аятайхан нь аманд орж ирэхгүй л байна шүү. Залуу зандан насандаа энд тэндэхийн хамаг юмыг хамж уншсаар байгаад дөжирчихсөн надад онцын сонирхолтой санагдах нь бас нүдний гэм болжээ эдр. За тэгэхээр хүүхдүүд минь хайр дурлал, адал явдал, төсөөлөл мөрөөдөл, орчлонгийн жам ёс, хүмүүсийн ааш араншин, сайн муу бүхнийг харамгүй бичсэн байдаг номнуудаа сайн умш. Уншиж байж л ухаан суудаг юм эдр. Ид гадаад ертөнцтэй танилцаж эхлэдэг 6, 7 наснаасаа л эхлэн хүүхдэд ном уншуулж сургах хэрэгтэй байх шүү. Тэднуус чинь хөөрхийс юугаа ч мэдэхгүй буруу зөвөө ялгахгүй бусдаас асуух юм хичнээн их байдаг бол, тэр болгонд сэтгэлээсээ хариулж ойлгуулж чадах хүн олдох нь бас магадлал багатай хэрэг биз. Харин бүгдийг зааж сургах гэж үсээ зулгааснаас зүгээр л хүүхэддээ тохирсон богино өгүүллэгүүдээс сонгоод авчирч өгөөрэй эхэндээ сонирхохгүй байж магадгүй ч яваандаа танд өөрчлөлт илт мэдэгдэх болно гээд номыг жаахан рекламдав.
Танд Амжилт Хүсье ^_*

Friday, September 3, 2010

LP-Catalyst

God bless us everyone
We're a broken people living under loaded gun
And it can't be outfoght
It can't be outdone
It can't out matched
It can't be outrun

Thursday, September 2, 2010

2010.09.01

Шинэ хичээлийн жил эхлэв. Хичээнээ гэж худлаа хэлэв :P За тэр яахвээ яадарч үхэх нь эдр

Thursday, August 26, 2010

Now I'm a (New) Coder :P

Кодер нь ч хаашаа юм ямартай ч оролдоод л, C++ дээр бичих гээд бөөн юм болж байна. Хэцүү байна оо хэзээ ч сайжрахгүй юм шиг л санагдах юм даа. Бас гитараа яг зөв дараад байгаа хэрнээ жинхэнэ дуун дээрхээсээ шоол ондоо сонсогдоод бас дургүй хүргээд байх юм. Үнэндээ бол сэтгэлээр уначихсан байна оо би ер нь үе үе ийм болчихдог л доо гадагшаа гарахгүй хүмүүстэй харьцахгүй гунигтай дуу сонсонгоо азгүйтлүүдээ давсалж бодоод бүр доошоо суучихна. Буйдан дээрээсээ өндийхгүй зурагт үзээд жинхэнэ coach potato дүрсэндээ орчихсон хаха эдр инээж эдр заз болий болий. Нээрээ хичээл орох гэж байгаа юм байнашт ядаж хэдэн дэвтэр цуглуулчих юмсан *****.

Friday, August 20, 2010

♪Musican♫

Зунжингаа хүссэн гитар сурах ажилдаа өнөөдрөөс л орлоо доо. Аавынхаа шавиар зөндөө л юм заалгуулсан. Тэр ах миний гитарыг хөглөж өгөөд гоё гоё ая дарж үзүүлээд л өөрөө дуулаад ёоо жинхэнэ уярч байгаа юм чинь :D ядаж байхад царайлаг гэдэг нь даанч эхнэртэй эдр :D тоглоом шүү хүн ардаа. Би аягүй тэнэг ч юм шиг гитар дарж байгаа хүнийг хараад суухаар нулимс гараад байдийн яг яаж байгаа нь мэдэгдэхгүй хаха уул нь зовж шаналаад байгаа юм байхгүй явж явж надад сэтгэлийн хөдөлгөөн арай хэтрээд заяачихсан бололтойдог шүү. Хурууны өндөгнүүд нил хөндүүр болчихсон байгаа ч сайхан санагдаж байнаа. Миний дуртай дуунуудын нэгийг зааж өгсөн болохоор бүр сэтгэл өөдрөг байна даа. Гитараа харахаар хайр хүрээд л үнсээд авмаар болж ирээд л өөрийгөө дарж зогсоожийшт. Ямар ч байсан уйдахгүй байх гэж найдаж байна. Өмнө нь төгөлдөр хуур сурж байсан ухаантай. Тэгээд сонирхолгүй болохоор хол яваагүй л дээ. Саяхан найзтайгаа их дэлгүүрт явж байсан чинь гай болж төгөлдөр хууртай таараад нөгөө муу чинь ганц ая дараад өгчих гээд гуйгаад болохгүй харамслаашт хамаг сурсан юмаа хоолтойгоо холиод идчихсэн байгаамдаа тэгээд тоглоод өгье гэсэн ч чадахгүй  болохоор яахав чадахгүйнээ гээ л үнэнгээ хэлэвшт :p. Заз тэр яахав гитар луу гаа Марш!!!

Friday, August 13, 2010

Gloomy Days

   Өглөө сэрээд сүүндээ явдаг. Өдөржин сүүгээ уунгаа Тв үздэг эсвэл Тоглоом тоглодог. Бүх өрөөний хөшиг хаалттай болохоор гадаа ямар байгаа нь мэдэгддэггүй бороон чимээнээр хөшгөө нээнэ эсвэл тэр хаалттай хэвээрээ л байна. Тэгээд орой болохоор цонхоор шагайж цаг агаар шинждэг хэн нэгэнтэй уулздаг эсвэл түүнийг боддог.

Friday, August 6, 2010

   Манай байрны ард талд зам байдаг байхгүй юу. Тэр замын хажуугаар зөндөө л юм байдийн машин угаалга, зогсоол, сэлбэгийн бас дугуйны дэлгүүр аа бас хогийн цэг ч бий бүр цаашилбал зарим нэг хүмүүсийн ор дэрийг орлох хэдэн блок бас байдагаа. Уул нь эргэн тойрон нь овоо хөдөлгөөнтэй газар ч гэлээ үргэлжийн мөнх хогийн архичид шаваастай. Энэ хавь дандаа ийм байсан уу гэвэл үгүй шүү харин ч шал өөр байсан юм. Барагцаалбал 2 жилийн өмнө байхдаа нэгэн үдэш ММ агентлагаар ингэж ярьж байлаа: Хотын замын ирээдүйг хэн нэгэн нь ихэд чадварлагаар урьдчилан харсаны үр дүнд замын хажуугаар байрлах жижиг дугуй засвар тос тосолгооны цэгүүдийг нүүлгэн шилжүүлж газрыг нь чөлөөлөх шийдвэр гаргажээ эдр гээд л.  Мань мэт нь тэр мэргэн даргын шийдвэрийг бишрээд л аяа ирээдүйд хичнээн сайхан өргөн замтай болно гэж бодож байгаа дарга юм бол доо ямартай ч гоё гоё гэхмэтчилэн дотроо жаахан баяртай л байлаа. Тэр үдшийн маргааш өглөө гэхэд манай ард байдаг 2 жижигхээн засварын цэг байхгүй болсон байж билээ. Түүх эндээс л эхлэнэ дээ. Нүүлгэн шилжүүлэлтээс хойш нэг сар ч болоогүй байхад өмнөхөөс хэд дахин том хэмжээтэй машин угаалга, дэлгүүр хогийн цэгийн суурь тавигдаж эхлэсэн дээ. Энэ бүхнийг нүдээрээ харсан миний сэтгэл ихэд хөдлөн нулимс гарах шахсаныг эс тооцвол өөр анзаарч сөхөөрсөн хүн байхгүй байх оо. Одоо бол манай байр хашаатай тулдаа л тэр хэсэгтэй холилдочихгүй аж төрж байх шиг түүнээс биш орой үдшийн цагаар ойр хавийн хүмүүс хогоо аваачиж хаядаг гоё газар үүссэн байна лээ. Энэ бүхнийг хэн хариуцаж ажиллах ёстой юм бол тэнэг хүн хуурч байгаа юм шиг замын эргэн тойрныг чөлөөлж байна гэсэн нэрээр хэн нэгний амьдрах эх үүсвэрийг хаана ч юм аваачиж хаячихаад оронд нь илүү том илүү баян хүний эд хөрөнгийг босгуулж зүв зүгээр байсан газрыг хогтой нь зуурч орхих эрх хэнд байдаг юм бэ

Wednesday, August 4, 2010

Аалз алсан хүүхдийн өчил

   Уучлаарай аалзаа! тэр хөлгүй болцон аалзаа! хөлийг чинь тасласанд :[ бас тэр няц гишгүүлцэн аалзаа!. Ахаасаа алаадах гэж гуйсаар байгаад алуулсан болон 5 давхараас нисэж үхсэн бүх аалзнуудаас уучлал хүсч байна. Хар хүйтэнд гаргаж хаяад хөлдөөж алсан аалзнууд ч бас өршөөгөөрэй. Хэн тануусыг тийм аймаар хүйтэн биетэй хүн аймаар болж төр гэсийн айн. Хэн тануусыг хөнжил дотор орж ир гэсийн хэн тануусыг надын хөл дээгүүр дураараа гүй гэсийн тэрнээс л болж байхгүй юу :[.






Бас хэн ээжийгээ ид гэсийн :P..

Wednesday, July 28, 2010

 Юм бүхэнд хэмжээ бий. Чамд бас надад өөрийн чинь бодол сэтгэлд, хэлж буй үгст тань ч бас хэмжээ бий.
Гоо охидын залуу нас 
Голт борын цэцэг мэт гундах хэмжээтэй
Би чухам үүний тул гуниглаж
Бишгүйдээ харамсан суух минь ч хэмжээтэй
Амлаж буй хайрын үгс хэмжээлэшгүй ч
Асаж буй сэтгэлийн гал хэмжээтэй...

Monday, June 21, 2010







Ммм сүүлийн хэд хоног аавыг дагаад баахан гадуур хэслээ. УБ-Хөх хот-Гуанжоу-Шининь-Таор-Сши гэдэг хотуудаар алхалж байгаад гэртээ ирсэн гоё байноо. Муусайн хятадууд хүнийхээ олноор болдог юм уу яадийн нүд алдрам талыг дүүртэл нь мод тарьсан байхийм нүцгэн нүцгэн улаан шороотой уулаа бас л модоор булаад тавьчихсан тэр уулан дээр нь хүний урманд ганц чулуу байхгүй хэрнээ яаж тэгж ургуулаад байгаа нь бас сонин. Тийм их мод тарьдаг хойно яаж л цөлжилтөөс айхав. Зам эдртэй бол ярих юм байхгүй атуус матуус галт тэрэгнийх нь тохь тухтайгээ похахаха за болий болий тэд нараас авах юм их байна шүү. Нэг онцлог нь англи хэлтэй хүн тун ховор ядаж интернет гээд хэлсэн ч ойлгож байгаа хүнтэй би лав таараагүй. Үндэсний үзлээрээ дагнаад интернет гэлтгүй бүгдийг нь төрөлх хэлээрээ нэрлэж ярьдаг шинжтэй... монголд жирийн л хэрэглэдэг үгсийг тэнд хэн ч ойлгохгүй. Хот суурин эсвэл тариан талбай, моджуулсан тал гэсэн зүй тогтолтой юм билээ. Тэнд энд тэндгүй бүтээн байгуулалт хийгдэж байхад манай энд дээр үед барьсан хэдэн байшингаа нурааж байхтай л таарах юм даа хмм. Муу ард түмэн гэж байдаггүй муу удирдагчид гэж байдаг гэдэг үг толгойд бууж байлаа.

 За тэгээд өндөр байшин олон машин тэрэг харж байгаагүй биш арай өөр юм гэж бодоод Урд зүгийн хөдөө нутгийг буулгаснаа орууллаа..

Thursday, April 22, 2010

Магадгүй Анхны Хайр Минь :P

Түүний тухай бичмээр санагдаад..ммм за байз бодвол 2008 оны өвөл л бололтой. Юу хийж явсан юм санахгүй байна. Ямартай ч манай ангийн хэдэн охидууд офтоороо гар бөмбөгийн дугуйланд явж эхлээд удаагүй байсандаг тэд нарыг харж цаг нөхцөөх гээд л зааланд орсон байх доо. Тэгээд л түүнийг анх харсан.. гөлрөөд суугаад л байсан хэхэ. Тэгэхэд чинь би 15тай байсан юм шиг байна хаха 16 барррраг хүрэх гээд л гэхдээ би бас овоо муу гар байж тиймээ банди хараад ширтээд сууж эдр хэхэ. Уул нь манай 11 чинь жижигхэн сургууль л даа. Урьд өмнө нь харж байгаагүй хүүхэд байж болмооргүй санагдаж байгаа ч яалтчгүй тэр мууг анх харчихаад учиргүй догдлоод гүйж харайж тэнэгтэж билээ. Юун ангийхаа охидуудыг харах  тэр жаалыг ширтсээр байгаад бантаад гарсан байх хэхэ. Хэдий доод анги ч насаар бага надаас хамаагүй өндөр буурь суучихсан харагдаж билээ тэгээд нээх хөөрхөн богинохон шорттой ямар гоё хөлтэй юм бээ :)~ гэж анх бодож байсан байх. Тэр өдрөөс хойш нээх удалгүй 3 сарын дараа тэр минь минийх болсон юм даа :D. Одоо тэр минь уйлахад минь нулимсыг минь арчиж өгөөд хажууд минь байж л байна. Ирээдүйд ч бас энэ хэвээрээ байна гэж итгэхийг хүсдэг. Амьдралын түмэн учралыг хамтдаа туулан хэн хэнийгээ ганцаардуулахгүй сайхан амьдрах юмсаан :d

Tuesday, April 20, 2010

Huh... Disappointed :[

Нэг л мэдэхэд энэ template шиг бүх зүйл бүүдгэр баргар болчихож. Миний хажууд байгаа бүхэн хэзээ хэрхэн байхгүй болоод би хэрхэн гуниглах бол, миний хийсэн ирээдүйд хийх зүйлсийн хариуд надад ямар шийтгэл ирэх бол тэдний сэтгэлд ямар хар бараан зүйлс нуугдаж байгаа бол...
   Атуусанд суувал буумааргүй унтвал сэрмээргүй гэртээ орвол гармааргүй гарчихвал ормооргүй юу ч хийхгүй юу ч сэтгэхгүй ийм амьдрал намайг дагаад хэр удсан юм бол...Хэзээ нэгэн цагт ийм байдалд орно өөрийгөө ийм болчихно гэж ядаж зүүдэлсэнсэн бол хэтэрхий их гунигаас минь хэлтэрхий нь ч болсон хасагдахсан. Тэр хүний хэлсэн бүхэн үнээн харин би энэ талаар бодохыг ч хүсэхгүй байна. Бодоод эхлэх юм бол сул нулимс асгараад зогсохгүй. Хайран нулимс. Хайран сэтгэл. Бодоод эхлэх юм бол өөрийгөө улам ихээр үзэн ядаж үхлийг илүү ихээр хүсэх болно..

Saturday, February 6, 2010

Сэтгүүл уншсан :D

За яг одоо манайхан буузаа хийж эхлэх гэж байх шиг байна. Ээж махаа амтлаад л. Би дөнгөж сая орж ирчээд л. Яагаад ийм орой орж ирсийм бэ гэж үү :d гүү яахав миний төрсөн өдөр болоод эдр хэхэ. Өнөөдөр үнэхээр сайхан өнгөрлөө ер нь миний амьдралд тохиосон дурсгалтай хамгийн дурсамжтай гэх юмуудаа тийм төрсөн өдрийн баяр болоод өнгөрөх шиг боллоо. Ирнэ гэж төсөөлөөгүй хүмүүс ирлээ. Болно гэж бодоогүй юмнууд боллоо. БАЯРТАЙ БАС ГУНИГТАЙ...миний 17 насны эхний өдөр ийм гоё байсааан (эрхий хуруугаа гозойлгож байгаам) ^____^

Wednesday, January 27, 2010

Аавдаа

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай... Миний аавын дуртай дуу. Холдоод байх шиг санагдахаар гол харлаад хоолой зангирч ирдэг. Хайртай гэдэг үгийг үргэлж хэлэхийг хүсдэг ч нэг л болдоггүй юм. Би азтай хүн шүү хэр баргийн хүнд минийх шиг аав заяахгүй дээ. Одоог хүртэл надад бэлэглэсээр байгаа энэ их аз жаргалыг ээжид биш ахад биш өөр хэнд ч зориулдаггүй намайг л гэсэн агуу их хайрыг чинь амсаж яваадаа өөртөө ч атаархах шиг болдог. Энэ ертөнц дээрх хамгийн нинжин зөөлөн сэтгэлтэй, сайн санаатай хүн бол миний аав гэж ам бардам хэлж чадна. Тэр их бахархалыг надад мэдрүүлдэг зүрх сэтгэлд чинь баярлалаа ааваа. Намайг хэзээ ч битгий орхиорой хорвоо ертөнцийн жам ч гэлээ охиноосоо битий холдоорой хэрэвзээ хоромхон төдий л хөндийрвөл хэзээ ч уучилж чадахгүйгээр өөрт тань дасчихсан хэлж зүрхлэхгүйгээр их хайрладаг гэдгээ хэзээ ч өгүүлэхгүй охиноо уучлаарай..

Monday, January 25, 2010

Хүн хүнээрээ бай

Ай хүн гэдэг нь ийм муухай байдаг юм уу аль эсвэл угийн л тийм байсан юм уу бүү мэд. Ямартай ч би хүний мөсгүй зан гэж юу байдгийг энэ биеэрээ мэдэрсэн бөлгөө :((. ММмм хэлэх муу үг ч олдохгүй байна доо. Заз олон юм нуршилгүй болсон явдлыг сараачсан нь дээр биз. Энэ муу өгөр толгой гэртээ тогтож сууж чадахгүй эл өдөр эмнэлэгт хэвтсэн найзыгаа хоргоохоор гэрээсээ гарлоо. Хэвтсэн эмнэлэг нь холыг хэлэх үү том атуус удаан хүлээснийг хэлэх үү хараал идсэн хогийн микрт суугаад орхив. Уул нь муусайн микрт суух дургүй дургүй дургүй!! Дургүй гэж жигтэйхэн л дээ. Гүйэ тэгээд яахав дээ гэгээн цагаан өдрөөр атуусны буудал дээр гар хөлөө хөлдөөчихвэл арай нэрэнд сүрэнд цөвтэй юм даа гэж бодоод л суучкуу юу. ЦЦЦЦЦ тэрэнд л суудгүй байсийм. Тэгээд муу өлөн царайлсан хөгийн мөнгө хураадаг новшид нь өөртөө байсан цорын ганц мөнгөн дэвсгэрт болох 10000н төгрөгийг өгөөд л тэгсэн эргүүлээд 600 төгрөг өгөхдөө -Ах нь мөнгөө задлуулахаараа үлдсэнийг нь өгнө за гээд л шал худлаа муу өмхий санаалсан луйварчин чинь хэлсийн. Тэгээд яваад л яваад л явж явж явж буух буудал минь ч дөхлөө. Би ч хариултаа нэхдийн байгааздээ. Тэгсэн бүр нэг "мэдэн будилсан царай" -Юун хариулт? -Яагаав таны өгөх ёстой! -Ямарррррррррррррррррррр? гээд л ёстой нэг хүний санаанд оромгүй аймшигтайгаар гүрийж эхлэдэг юм даа. Би: -Арайч дээ та больчооч дээ.. Өгсөн мөнгөө өөрөө сайн мэдэж байгаа хүн чинь мөчөөгөө өгнө гэж байдаггүй юм байгаа биз дээ. Сүүлдээ бүр уур хүрч уушиг зүрх сагсалзаад л. Нөгөөх чинь би аваагүй чи өгөөгүй чи 1000н төгрөг л өгсөн болоод таарсан хариултыг нь гардуулсан гээд өөрийхөөрөө солиорч өгсөндөө хөөрхий минь. Би ч үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэгт итгээд намайг суухад байсан ганц ч хүн үлдээгүй байсан ч хариултаа нэхсээээр.. Тэгээд буух ёстой буудал минь тэртээ хол үлдэн хоцроод хотыг тойрох аялал хийвшт. Сүүлдээ ч анх удаа цагдаа луу залгаж дуудлага өгч үздийн байна хэхаха. Цагдаа ах ч эцсийн буудал дээр нь байж байна гэсэн байдаггүй шүү. Тэгсэн нөгөө мөнгө хураагч: -Цагдаа чинь алив гээд л тэгж байснаа за яахав чамайг жаахан хүүхэд юм байна гэж бодоод өөрөөсөө мөнгө өгчихье дөө гэж ирээд л өгөх ёстой мөнгөө сарвайхаар нь бүр хөх инээд хүрч байгаам чинь. Хариулт өгнө, авна гэдгээ тэр ч би ч мэдэж байсан улаан цайм юман дээр жаахан хүүхэд болохоор чинь нтр гэж дэмийрэх хэрэг байгаагүй л юм. Хүн болсноос хойш тэр муу шиг өөдгүй луйварчинтай таарна гэж бодож явсангүй дээ. Нэг бодлын өрөвдмөөр ч юм шиг өөрөө хэдэн төгрөг олж чадахгүй болохоороо эцэсдээ хүний хараал идэж ингэж амьдарч явна шүү дээ тэр муу залуухай. Ямартай ч мөнгөө авч байж салсан болохоор сэтгэл жаахан уужирсан ч гэсэн одоо хүртэл зэвүү хүрээд л байна. Ай хүн гэдэг чинь амьд явж л байвал юм юм үзэх шинжтэй еэ. Та нар ер нь микро эдрт суугаад дэмий дээ дэмий яалт ч үгүй суудаг юм бол задгай мөнгө л өгч байгаарай за юу бүхэл дэвсгэрт өгөх дээрээ тулвал молигдохгүй гэж ам мөчөөг нь авч байж өгдөг юм шүү дээ
Ичихгүй гүрийдэг нөхрийн зураг хөрөг оршвой. Мөн луйварчины хөлөглөн ахуй ямбий саарлын дугаар тэмдэг нь 2138 УБЧ болой.

Monday, January 18, 2010

боджийж ярьжээ нохойнуудаа

Энэ эрэгтэй болж төрсөн хүмүүс аягүү сониоон учир нь олдохгүй. Уул нь би тэднийг маш сайн мэддэг гэж боддог байсан (хамгийн дотны 2 жаал байлаа надад). Гэтэл мэдэхгүй зүйл зөндөө л байж. Ер нь хараад байхад муусайн юмнууд хэнд ч хамаагүй хэрэгтэй байгаа үгийг нь бодож санах юмгүй, үгээр ч зогсохгүй үүрд гэсэн тодотголтой амлалтуудыг нэлээн зоригтой хэлчихдэг юм билээ. Би л лав үүрд гэсэн үгэнд дургүй дургүй ч гэж дээ угаасаа үүрдийн юм байдаггүй гээд итгэчихсэн болохоор энэ үгийг яаж ч байсан нээх чухалчилж авч үздэггүй юмоо гэхдээ тиймэрхүү амлалтууд бол хэн дуртай хүндээ санааг нь амраах гээд хэлээд явах сайхан үгс биш шүү дээ үүрд гэдэг үгэнд дуртай сонсоод итгэдэг толгойнууд зөндөө л бий. Энд тэнд очоод охидуудыг дааруулаад, өвдсөн хоолойг нь эмчлээд явж болдоггүй л байхгүй юу хэхэ заз тэр ч яахав дээ төрөлхийн юм байгаа биз..Зүгээр бодож байгаад ярьж байхад л болох юман дээр сэтгэлийн хөдлөлөө барихгүй олон юм яриад л тэгээд хөөрхий охидуудыг итгүүлээд тэгээд нэгэнт итгэчихсэн үүрдийн хайртайгаа нэг л өдөр хэзээ ч дахиж уулзмааргүй санагдоод л бака болгох гээд ядчихна. Иймэрхүү юм эргэн тойронд зөндөө байна. Гүйээ яахав өөрсдөө ч нэг хэсэг хайраа олчихсон гээд бодчихсон байдаг байж болох л юм. Хайр биш гэдгийг нь хэзээ нэг сайхан бүрхэг өдөр ухаарч магад гэж бодоод жаахан бодолтой ярьжээ мэд үү нохойнуудаа!

Wednesday, January 6, 2010

Dream come true ^__^

Нар хүртэл илчээ харамлах шиг болж энэ хорвоо дээр ганцаарханаа мэт гуних үе ирдэг л юм байна. Ойрд азгүйтэл надаас зүүгдчихээд надад тохиох бүх зүйлийг азгүй явдлаар хачирлаад амьдралд бэлэглээд байх шиг. Ийм үед гэрээсээ хамраа ч цухуйлгахгүй сайхан ном уншоо л хэвтэж байвал тайван байдийн байна. Балай балай юм их болж байна оо энэ их азгүйтэлтэй таараад ирэхээрээ бүр өөртөө итгэхээ больчих юм. Сүүлдээ бүр бүх юм азгүйтэлтэй холбогдоод миний янзыг үзээд байх шиг. Ядаж байхад энэ балай их сургууль үнэхээр таалагдах юм биш хичнээн хүсэж хүлээж байлаа даа ер нь хараад байхад сайн сайхан гэж бодоод их юм хүлээж байсан зүйлээс хүссэнээ авах нь ховор ч юм шиг хүсэхээр хясна гэдэг нь л энэ байхдаа. Уул нь хэрэндээ нэртэй төртэй сургууль төгссөн одоо ч овоо сургуульд сурдаг золиг юм байгаашт тэгсэн хэрнээ ичихгүй шалгалтан дээрээ хог болохийн. Аргагүйдээ би ямар хичээж байгаа биш. Ер нь би энэ амьдралд ирснээсээ хойш юуг ч үнэн сэтгэлээсээ хүсээд түүн лүүгээ хүний урманд сэтгэл гарган тэмүүлж байсан удаагүй ажээ. Энийгээ анзаараад өөрөөсөө ичих шиг, зорилго мөрөөдөлгүй хүн юунд хүрнэ гэж? Бүх л юмыг оромдоод хаядаг нь гэм биш зан болчихож одоог хүртэл би сарвайсан бүхэндээ хүрч явсан бол өөрөөрөө бахархах ганц ч болов хийж чаддаг юмтай болчихсон байх байсандаа. Би чаднаа гээд бардам хэлэх зүйлтэй болсон байх байсан. Өнгөрсөн бүхэн үр бүтээлгүй байсан 16 жил минь баяртай. Ямар урт хугацаа вэ арррррван зургаан жил хммм. Гэхдээ сайн нь надад дахиад алдаагаа засахад хангалттай цаг байна л даа. Саяханаас бодож бодож мөрөөдлөө олсон. Түүндээ хүрэх замаа ч мэдсэн. Одоо надад төлөвлөгөө байна мөрөөдөл байна сайхан залуу нас байна өөр юу хэрэгтэй гэж. Хүн ер нь өрөвдөлтэй амьтан юмдоо. Энэ хэрцгий хорвоод ирээд л гуниг хагацал зовлонг мэдрээд уйлж унжиж явсаар байтал тоотой хэдэн нас нь дуусаад баяртай гэж хэлж амжилгүй блабла. Насны төгсгөл ирэхэд харамсахааргүй л амьдрах хэрэгтэй. Би ааваасаа хүнд үнэн сэтгэлээсээ туслаж баярласан сэтгэлээр нь өөрийгөө тэтгэн сэтгэл ханамж авч амьдрах сайханыг хардаг бас суралцдаг. Харин ээжээсээ эх хүний хязгааргүй харамгүй, цагаахан сэтгэлийг мэдрээд бахархдаг. Тийм олон найзтай биш ч хэд гуравхан найзаасаа андаа гэсэн сэтгэл гоморхол уучлал бүхнийг хүртээд азтай хүндээ би гэж дотроо бардамнадаг. Надад тэдэн шиг нөхөд байхад, намайг гэсэн хайр хүндэтгэл бүгдийг хангалттай мэдэрдэг болохоор өөр хүмүүсээр яах юм гэсэн бодол намайг хэтэрхий хүйтэн хөндий их зантай болгодог байж болох. Ийм сайхан хүмүүсээр хүрээлүүлчихээд ингэж гуниж болно гэж үү. Болохгүйээ болохгүй яаж болох юм бэ. Яаж ч бодсон миний ирээдүй гэрэлтэй гэгээлэг ажээ.

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe