Thursday, August 26, 2010

Now I'm a (New) Coder :P

Кодер нь ч хаашаа юм ямартай ч оролдоод л, C++ дээр бичих гээд бөөн юм болж байна. Хэцүү байна оо хэзээ ч сайжрахгүй юм шиг л санагдах юм даа. Бас гитараа яг зөв дараад байгаа хэрнээ жинхэнэ дуун дээрхээсээ шоол ондоо сонсогдоод бас дургүй хүргээд байх юм. Үнэндээ бол сэтгэлээр уначихсан байна оо би ер нь үе үе ийм болчихдог л доо гадагшаа гарахгүй хүмүүстэй харьцахгүй гунигтай дуу сонсонгоо азгүйтлүүдээ давсалж бодоод бүр доошоо суучихна. Буйдан дээрээсээ өндийхгүй зурагт үзээд жинхэнэ coach potato дүрсэндээ орчихсон хаха эдр инээж эдр заз болий болий. Нээрээ хичээл орох гэж байгаа юм байнашт ядаж хэдэн дэвтэр цуглуулчих юмсан *****.

Friday, August 20, 2010

♪Musican♫

Зунжингаа хүссэн гитар сурах ажилдаа өнөөдрөөс л орлоо доо. Аавынхаа шавиар зөндөө л юм заалгуулсан. Тэр ах миний гитарыг хөглөж өгөөд гоё гоё ая дарж үзүүлээд л өөрөө дуулаад ёоо жинхэнэ уярч байгаа юм чинь :D ядаж байхад царайлаг гэдэг нь даанч эхнэртэй эдр :D тоглоом шүү хүн ардаа. Би аягүй тэнэг ч юм шиг гитар дарж байгаа хүнийг хараад суухаар нулимс гараад байдийн яг яаж байгаа нь мэдэгдэхгүй хаха уул нь зовж шаналаад байгаа юм байхгүй явж явж надад сэтгэлийн хөдөлгөөн арай хэтрээд заяачихсан бололтойдог шүү. Хурууны өндөгнүүд нил хөндүүр болчихсон байгаа ч сайхан санагдаж байнаа. Миний дуртай дуунуудын нэгийг зааж өгсөн болохоор бүр сэтгэл өөдрөг байна даа. Гитараа харахаар хайр хүрээд л үнсээд авмаар болж ирээд л өөрийгөө дарж зогсоожийшт. Ямар ч байсан уйдахгүй байх гэж найдаж байна. Өмнө нь төгөлдөр хуур сурж байсан ухаантай. Тэгээд сонирхолгүй болохоор хол яваагүй л дээ. Саяхан найзтайгаа их дэлгүүрт явж байсан чинь гай болж төгөлдөр хууртай таараад нөгөө муу чинь ганц ая дараад өгчих гээд гуйгаад болохгүй харамслаашт хамаг сурсан юмаа хоолтойгоо холиод идчихсэн байгаамдаа тэгээд тоглоод өгье гэсэн ч чадахгүй  болохоор яахав чадахгүйнээ гээ л үнэнгээ хэлэвшт :p. Заз тэр яахав гитар луу гаа Марш!!!

Friday, August 13, 2010

Gloomy Days

   Өглөө сэрээд сүүндээ явдаг. Өдөржин сүүгээ уунгаа Тв үздэг эсвэл Тоглоом тоглодог. Бүх өрөөний хөшиг хаалттай болохоор гадаа ямар байгаа нь мэдэгддэггүй бороон чимээнээр хөшгөө нээнэ эсвэл тэр хаалттай хэвээрээ л байна. Тэгээд орой болохоор цонхоор шагайж цаг агаар шинждэг хэн нэгэнтэй уулздаг эсвэл түүнийг боддог.

Friday, August 6, 2010

   Манай байрны ард талд зам байдаг байхгүй юу. Тэр замын хажуугаар зөндөө л юм байдийн машин угаалга, зогсоол, сэлбэгийн бас дугуйны дэлгүүр аа бас хогийн цэг ч бий бүр цаашилбал зарим нэг хүмүүсийн ор дэрийг орлох хэдэн блок бас байдагаа. Уул нь эргэн тойрон нь овоо хөдөлгөөнтэй газар ч гэлээ үргэлжийн мөнх хогийн архичид шаваастай. Энэ хавь дандаа ийм байсан уу гэвэл үгүй шүү харин ч шал өөр байсан юм. Барагцаалбал 2 жилийн өмнө байхдаа нэгэн үдэш ММ агентлагаар ингэж ярьж байлаа: Хотын замын ирээдүйг хэн нэгэн нь ихэд чадварлагаар урьдчилан харсаны үр дүнд замын хажуугаар байрлах жижиг дугуй засвар тос тосолгооны цэгүүдийг нүүлгэн шилжүүлж газрыг нь чөлөөлөх шийдвэр гаргажээ эдр гээд л.  Мань мэт нь тэр мэргэн даргын шийдвэрийг бишрээд л аяа ирээдүйд хичнээн сайхан өргөн замтай болно гэж бодож байгаа дарга юм бол доо ямартай ч гоё гоё гэхмэтчилэн дотроо жаахан баяртай л байлаа. Тэр үдшийн маргааш өглөө гэхэд манай ард байдаг 2 жижигхээн засварын цэг байхгүй болсон байж билээ. Түүх эндээс л эхлэнэ дээ. Нүүлгэн шилжүүлэлтээс хойш нэг сар ч болоогүй байхад өмнөхөөс хэд дахин том хэмжээтэй машин угаалга, дэлгүүр хогийн цэгийн суурь тавигдаж эхлэсэн дээ. Энэ бүхнийг нүдээрээ харсан миний сэтгэл ихэд хөдлөн нулимс гарах шахсаныг эс тооцвол өөр анзаарч сөхөөрсөн хүн байхгүй байх оо. Одоо бол манай байр хашаатай тулдаа л тэр хэсэгтэй холилдочихгүй аж төрж байх шиг түүнээс биш орой үдшийн цагаар ойр хавийн хүмүүс хогоо аваачиж хаядаг гоё газар үүссэн байна лээ. Энэ бүхнийг хэн хариуцаж ажиллах ёстой юм бол тэнэг хүн хуурч байгаа юм шиг замын эргэн тойрныг чөлөөлж байна гэсэн нэрээр хэн нэгний амьдрах эх үүсвэрийг хаана ч юм аваачиж хаячихаад оронд нь илүү том илүү баян хүний эд хөрөнгийг босгуулж зүв зүгээр байсан газрыг хогтой нь зуурч орхих эрх хэнд байдаг юм бэ

Wednesday, August 4, 2010

Аалз алсан хүүхдийн өчил

   Уучлаарай аалзаа! тэр хөлгүй болцон аалзаа! хөлийг чинь тасласанд :[ бас тэр няц гишгүүлцэн аалзаа!. Ахаасаа алаадах гэж гуйсаар байгаад алуулсан болон 5 давхараас нисэж үхсэн бүх аалзнуудаас уучлал хүсч байна. Хар хүйтэнд гаргаж хаяад хөлдөөж алсан аалзнууд ч бас өршөөгөөрэй. Хэн тануусыг тийм аймаар хүйтэн биетэй хүн аймаар болж төр гэсийн айн. Хэн тануусыг хөнжил дотор орж ир гэсийн хэн тануусыг надын хөл дээгүүр дураараа гүй гэсийн тэрнээс л болж байхгүй юу :[.






Бас хэн ээжийгээ ид гэсийн :P..

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe