Monday, January 19, 2009

Сармагчин төрөл...

Өнөөдөр би бээр бүхэл бүтэн 5 жил агаа, аав, мань 3ын гарын шүүс болсон сааралхан өнгөтэй процессорхоноо тэврэсхийгээд зүүн салаа гэсэн өхөөрдөмхөн нэртэй шаргалхан өнгөтэй атуусханд суусхийгээд аавын найзхан луу засуулсхийхээр замд гарааский гээд байхгүй юу хэхэ. Бусанд сандалхан олдсонд баярласхийгээд байжийх ахуйд тасалбар түгээх нэр хүндтэй үүргийг арай ядан олж авсан болуу гэмээр хэрцгий царайтай залуухан эмэгтэй(эрэгтэй ч байж магад) над руу дөхөсхийгээд сарвуугаа сарвайсхийсэнд би бээр мөн л сурсан дадал ёсоор мөнгөө гарган сунасхийсэнд материал дутасхийв, одоо та л жаахан хичээвэл гэсэн шүү юм бодох ахуйд босоод аваад ирээч!!! гэсэн ширүүн дуу хадаад (ямар аймаар цочсон гэж санана...) би бээр өөрийн мэдэлгүй өндийн босож тасалбарын үнийг хоёр гардан бариад буцан суусхийхэд  эрхэм үүрэгт эгчмэд бүсгүй алцайсан ***** гэсэн үг унаган чихийг маань алтаар бүрэв. Айдаа арай ч ийм байж болохгүй бид дээ аан????????? Цээжинд уур бухимдал гомдол хэрүүлийн үг бужигнан байх авч би бээр дуугуй л амаа ангайн, нүдээ бүлтэлзүүлэн суусаар... 

5 comments:

  1. thank you because visit my blog is daily........I like to in wacke and want to know

    ReplyDelete
  2. buur tusuulugdchihluu yaj bultiij suuj bsan boldoo hehehe..

    ReplyDelete
  3. goyo helsen bn shdee ter awgai chine harin whahahaha

    ReplyDelete
  4. Номин>ёстой муухай байсоон ийнийнийн

    ReplyDelete
  5. Үл мэдэгдэгч>тэр ч авгай биш байсан л даа залуу хүн байж муухай санагдсан шүү :(

    ReplyDelete

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe