Saturday, February 7, 2009

Гайхширал

Том том шуудай үүрч хав халтар хувцас хэдэрсэн, хажуугаар нь өнгөрөх төдийд л архи нэвт шувт үнэртэж, хог новшны эхүүн үнэр хамар цоргитол ханхлуулсан хүйтэн цэвдэг царайлсан энгийн л нэг монголын ИРГЭН хүмүүстэй өдийг хүртэл хэдэн удаа энэхэн биеэрээ халгаж, хажуу тийш бултасхийгээд, холуурхан зөрсөн тоо минь ээдээ хэд хүрч байгаа бол доо??? Энэ усан толгой царайлсан тэнэг хүүхэд дөнгөж өнөөдөр л тэр нэг хүмүүсийг тогтож хараад жаахан сэтгэл санаагаар унаа л... Ингээд л барайгаад л суужийноо. Ингэхэд яаж байгаад ийм новшийн замаар архи ундааны сав зөөгөөд алхдаг болчихсон хүмүүс юм бол. Яагаад орц, хогийн бүхээг хэсэж нэг муу хэнд ч хэрэггүй юм хайгаад энэ насаа барахаар шуударчихаад байгаа юм бол яагаад хүн хүнд ад үзэгдсэн муухай амьдралыг хэнэг ч үгүй сонгоцгоогоод байгаа юм бээ??? ёоо би ойлгохгүй байна бачимдаж үхлээ. Энэ хэцүү байж болно гэхдээ хэн нэгний удирдлаган доор хараа хяналттай, хүний тоонд ороод ядаж нэг барилга дээр туслах ажилтан мэтийн ажил хогоороо л баймаар санагдах юм даан ч дээ монголын идэр үе монголын ирээдүй гомдмоор юм хөөрхий...

5 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Архичдыг эс тооцвол бас амьдрах гээд л явж байгаа хүмүүс байх даа. Дуртайдаа л хог сав түүгээд явдаггүй байх. Нэг л учраа олохгүй л яваад байдаг юм бол уу гэж боддийшд. Хүн бүхэн л сайхан амьдрахыг хүсдэг

    ReplyDelete
  3. Дамжаа>тийм ээ тийм хэн ч сайхан амьдрахыг л хүснэ шүү дээ. Таны архичидыг эс тооцвол гэдэг үгтэй чинь ээмээр санал нийлжийноо.

    ReplyDelete
  4. áè ÷ áàñ òýãýæ áîäîæ áàéíà, ÿàãààä?

    ReplyDelete
  5. би ч бас тэгэж бодож байна, яагаад? genee

    ReplyDelete

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe