Wednesday, February 23, 2011

happier than past (:

Амьдрал сайхан байна тийм үү хүмүүсээ. Өглөө босоход цас орчихсон байж байна яг цас орж байхад алхах гоё ч гэлээ цас орсоны дараа алхахад төрөх мэдрэмж түүнээс бас юугаараа ч дутахав. За тэгээд сайхан бүлээхэн шүршүүрт орчихож байна. Тэр гоё усан доор зогсоод л баймаар байдийн ваннаасаа гарчихаад гар мараа угаагаад байгаа юм биш үү :P өдөр хичээл дээрээ сайхан инээж аваад хичээлээ бас сайн хийчихэж байна. Орой тарангуутаа гялс шуртхийгээд номын сангаас дуртай номоо аваад замаараа хайртай найзтайгаа хальт тааралдаад жив жив хийгээд авчихаж байна. Тэгээд атуусны буудал луу нэлээн дөхүүлүүлчихээд эвэртдээ суугаад цонхоор нь их хотынхоо хүмүүсийг жинхэнэ шарингандаад л, цонхны цана хайлаад цаанаа нэг нүнжигтэй сайхан харагдана даа, чихэн дээр жинхэнэ кайф...орой нь гоё канунууд татагдчихсан байна ммм :)

1 comment:

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe