Жин жингийн салхинд
Уярч хүлээв।
Жил жилийн халаанд
Улирч хүлээв।
Хавар хаврын салхинд
Шүлэглэж хүлээв।
Хайр хайрын дунд
Шүтэж хүлээв।
Зун зуны салхинд
Манарч хүлээв।
Зугаа цэнгэлийн дунд
Мартаж хүлээв।
Намар намрын салхинд
Дэнсэлж хүлээв।
Нас насны урсгалд
Дэгэлзэж хүлээв।
Өвөл өвлийн салхинд
Санаж хүлээв।
Өдөр өдрийн урсгалд
Сатаарч хүлээв।
Жин жингийн салхинд
Урагдаж хүлээв।
Жил жилийн халгианд
Урваж хүлээлээ... ГЭВЧ
usegee tanihgui bnashdee
ReplyDeleteНээнээд: Фонтийг нь янзалчихлаа шүү ;D
ReplyDelete