Mockingbird ^.^
..Тэнд хүрэх хувьтай нэгэн
Friday, March 7, 2014
Аавын хайраас амьдрал руу шагайсан нь
Бяцхан охин одоо 21 настай... хоёрхон жилийн өмнө галзуу барын аманд гараа хийхээс буцахааргүй давилуун охин явсансан. Харин одоо хааяа нэг хувцасны шүүгээндээ орж суугаад өнгөрсөн жилүүдэд ямар олон зүйл гэнэт гэнэт маш хурднаар болоод өнгөрсөн тухай нүдээ анин тухтайхан суугаад боддог зуршилтай. Ээжийнхээ дулаан энгэрийг, аавын нөмөртэй дүрийг үргэлж хажуудаа байх мэт санаж явсан жаргалтай бас анзааргагүй үеэ гэнэ гэнэхэн шүүрс алдан бодох, яг дэргэдээ ургаж буй маш ариухан шив шинэхэн нэгэн нахианы үндэс суурь нь, амьдруулагч шидтэн нь болсондоо итгэж ядан гайхширах...
Sunday, February 12, 2012
Хайрт дүүдээ
Хүн гэдэг ч ойлгомжгүй амьтан юм доо. Саяхан л үеэл дүүгээ номнуудад минь хүрвэл нь л уурлаж аашлаад дотроо яршигтай төвөгтэй ядаргаатай бацаан гэж бодонгоо гаднаа дуугаа хураан сурсан зангаараа ороо харамлан шөнө бүр жийж унагаад зогсохгүй хурдан холдохын түүс болж байсан хүн бяцхан түүнийгээ дөнгөж сая гэртээ харихаар хувцасаа баглаад гарахад нь бушуухан шиг матрын нулимснаасаа хоёр гурвыг унагаагаад авав. Одоо хоосон ханхай өрөө хүйт даагаад л хэрвээ дүү минь хамт байсан бол цовоо цолгиун инээдээрээ сэтгэл дүүртэл энэ өрөөг дулаацтал инээж суух байсан байхдаа. Суугаа байхдаа ч гэж дээ тэр мангар хүүхэд зүгээр сууна гэж ердөө байдаггүй юм хөндлөнгийн хүн гайхмаар байнга л бүжиглэж үсэрч дэвхцэж байдаг ядарч цуцахыг мэддэггүй ясан хэдрэг байсан юм :P Орой болохоор алаг нүдээр эргэлдүүлээд англи хэлнийхээ номыг нэг бор харандаатай барьчихсан дөхөж ирээд цаанаа л нэг ёжтой залжин харцаар ширтэнгээ та ч дор нь гялалзуулна биз гээд л муу эгчийгээ хуга панаалдана доо тиймэрхүү тал дээр бүр төрөлхийн гэмээр авъяастай шүү дээ муу борко минь. Одоо очсон газраа гэрэл цацартал хүмүүсийн гунигийг марттал инээдээрээ дүүргэж яваа биз ээ. Хэзээ ч дүүтэй бас ороо булаацалдах хүнтэй байж үзээгүй би хэрэндээ л зовлон туулж яваа шиг бодож энэ хэдэн сарыг өнгөрөөсөн хирнээ одоо дүүгээ буцаад ирээсэй ирээсэй гэж муухан шиг амандаа бувтнан сууна чамайг дахиж надтай хамт байх тохиол гарвал номнуудаа ер харамлахгүй ээ би, дээрээс нь ммм за за өөр ч өгөх юм надад байхгүй юм шив дээ :P Хайртай шүү чамдаа
Tuesday, June 21, 2011
Wednesday, May 4, 2011
Бүгдийг нь дуусгамаар байнаа :/
За яасан лаг сүртэй юм бодоод ороод ирсэн үү яав :)) би нь зүгээр л ном ярих гэжийн нтр өчигдөр чинь яасан аз од минь гийсэн сайхан өдөр байваа ч гэх шиг сингл болж молоод цаг агаар яг миний тааллаар байж майгаад хүссэн хүнтэйгээ таарч маараад ёондроооо бүр үнэхээр сайхан байлаа болсон явдлуудаас хамгийн гоё нь бараг сар гаран уншсан номоо дуусгаадаа! тануус аягүй бол мэднэ дээ "Алтан бумбан дахь лишийн цэцэг" шүү даа. Надад тэр ном байдаггүй болохоор дандаа л номын сангаас царайчилж бага багаар ахиулж байлоо. Битгий намайг том хүний ном уншсан гэж бодоод байгаарай энэ чинь сонгодог уран зохиол шүү эдр :P за тэр яах вээ нээрээ баахан эхлүүлээд хаячихсан номнуудаа дуусгаж санаа амрах юмсан одоо миний л санаж байгаагаар "Будапештийн хавар", "Карамозовийн хөвгүүд", "Twilight", "Анхны хайрын тууж", "Зааг", "Манай байрны атаманууд бил үү юу билээ байрны атаман гардаг хэрнээ бүр шал өөр нэртэй ч бил үү" гэхмэтчилэн байгаад л байдаг байгаад л байдаг би тэгээд бүгдэн лүү нь сарвалзаад л яг зэрэг уншиж чадах юм шиг шуналтаад л нэгийг нь уншиж байхдаа нөгөөдөхийг нь бодоод л :P шунал ихэдвэл шулам болно гэдэг дээ..яагаад ийм эмх замбараагүй байдал үүсчихээд байгааг би шуналтай л холбож тайлбарлана :) тэр шунал л хамгийн гол буруутан...заза хичээлээ хийлээ бака
Monday, May 2, 2011
Орчин үеийн хүүхдүүд ийм хүмүүжилгүй байхгүй юу :P
орчин үеийн хүүхдүүд хүмүүжил муутай гэж аааааль эртний Грекийн үед хүмүүс шогширцгоодог байсан юм гэдэг. Харин одоо миний ингэж хэлэх ээлж нэгэнт ирсэн ажээ гэхүүдээ :P харваас нас залуу цус шингэн бололтой арван жилийн жаахан күүкдүүд хажуугаар зүгээр зөрчихгүй нэгнийгээ түлхэх юм, цүнхээ шидэх юм, цочоох ч юм, хааяадаа янз бүрийн хуруугаа харуулах ч байх, зарим нэг нь мөрлөөд ч өнгөрөх юм үе үе бүр жаахан жаалууд хүртэл янз бүрээр дээрэлхэх гэж үзэх юмаа би ингэж хөгширчихөөд хүүхэд нохойн доог болоод байна уу аль эсвэл ингэж хүмүүсийн янзыг үзэж ямарыг нь таньдаг болчихсон юмуу би тэгээд тэр болгонд нь хариу цохилт хийгээд явах надад ч тэдэнд ч яршиг төвөгтэй шүү даа гүйцэж очоод хэрүүл уруул хийгээд зодоон цохион үүсгэлтэй нь ч биш. Өвдлөө цочлоо уурлалаа гээд өөр аргагүй юм болохоор чимээгүй л ярвайгаад үлдэх болж байгаа юм даа :[ муусайн юмнуудыг яадаг ч юм билээ нээрээ тэр үед л намайг өмгөөлж хамгаалах нэг хар юм байсан бол тануус намайг ингэхгүй л байсан даа! гэж бодогдох юмоо нтр хахаха :P өнөөдөр нээрээ хоёр гурван удаа дээрэлхүүлээд сүүлчийх дээр нь уйлах шахлаа шүү даа нэрээ бодсон тулдаа л олон нийтийн газар нус нулимстайгаа холилдсонгүй..
Saturday, April 30, 2011
Everything..
Би мөрөөдөж байна :) тэр амар амгаланг олох газар луу явах замыг минь гэрэлтүүлдэг би үргэлж түүний ярихыг сонсож бас үргэлж мэдрэхийг хүсдэг тэгээд надтай үргэлж хамт байж ярилцдаг тийм нэг хүнийг хажууд минь байнаа гэж..Тэр миний урагшлах хүч болоод зогсохгүй итгэх найдвар, амь нас, туйлын хүсэл ер нь тэгээд бүх зүйл минь билээ. Тэр шуургыг намдуулж намайг тайвшруулдаг, хэзээ ч намайг унагахгүйгээр гараас минь үргэлж бариад зүрхийг минь эзэмшиж догдлол бэлэглэнэ..ооооо ийм найз надад 3 байгаа л даа эдр гэхдээ бас дахиад нэг хэрэгтэй байна :) аймаар шуналтай байгаа биззззззззз. Тиймээ би мөрөөдсөөр байна дахиад нэгийг олчихлоо гэж..
life house-everything сонсож байгаад төрсөн сэтгэгдэл байлаа...
өнөөдөр өглөөнөөс үдэш болтол нэг ном эхлээд бараг дуусгачихлаа эх хэлээсээ гадуурх номонд анх удаа л ингэж ихээр шимтэж үзлээ. Одоо аягүй их ажил хийчихсэн хүн эвшээгээд сууж байна хэхэхэ яагаад ч юм нэг л аз жаргал амтагдаад сайхан байнаа...
Амралтын өдрийг чухамдаа бол яг над шиг л өнгөрөөх ёстой юм байгаам :P
life house-everything сонсож байгаад төрсөн сэтгэгдэл байлаа...
өнөөдөр өглөөнөөс үдэш болтол нэг ном эхлээд бараг дуусгачихлаа эх хэлээсээ гадуурх номонд анх удаа л ингэж ихээр шимтэж үзлээ. Одоо аягүй их ажил хийчихсэн хүн эвшээгээд сууж байна хэхэхэ яагаад ч юм нэг л аз жаргал амтагдаад сайхан байнаа...
Амралтын өдрийг чухамдаа бол яг над шиг л өнгөрөөх ёстой юм байгаам :P
Subscribe to:
Posts (Atom)
LIVE YOUR LIFE
See MoRe Do MoRe HeaR MoRe