Monday, May 2, 2011

Орчин үеийн хүүхдүүд ийм хүмүүжилгүй байхгүй юу :P

орчин үеийн хүүхдүүд хүмүүжил муутай гэж аааааль эртний Грекийн үед хүмүүс шогширцгоодог байсан юм гэдэг. Харин одоо миний ингэж хэлэх ээлж нэгэнт ирсэн ажээ гэхүүдээ :P харваас нас залуу цус шингэн бололтой арван жилийн жаахан күүкдүүд хажуугаар зүгээр зөрчихгүй нэгнийгээ түлхэх юм, цүнхээ шидэх юм, цочоох ч юм, хааяадаа янз бүрийн хуруугаа харуулах ч байх, зарим нэг нь мөрлөөд ч өнгөрөх юм үе үе бүр жаахан жаалууд хүртэл янз бүрээр дээрэлхэх гэж үзэх юмаа би ингэж хөгширчихөөд хүүхэд нохойн доог болоод байна уу аль эсвэл ингэж хүмүүсийн янзыг үзэж ямарыг нь таньдаг болчихсон юмуу би тэгээд тэр болгонд нь хариу цохилт хийгээд явах надад ч тэдэнд ч яршиг төвөгтэй шүү даа гүйцэж очоод хэрүүл уруул хийгээд зодоон цохион үүсгэлтэй нь ч биш. Өвдлөө цочлоо уурлалаа гээд өөр аргагүй юм болохоор чимээгүй л ярвайгаад үлдэх болж байгаа юм даа :[ муусайн юмнуудыг яадаг ч юм билээ нээрээ тэр үед л намайг өмгөөлж хамгаалах нэг хар юм байсан бол тануус намайг ингэхгүй л байсан даа! гэж бодогдох юмоо нтр хахаха :P өнөөдөр нээрээ хоёр гурван удаа дээрэлхүүлээд сүүлчийх дээр нь уйлах шахлаа шүү даа нэрээ бодсон тулдаа л олон нийтийн газар нус нулимстайгаа холилдсонгүй..

7 comments:

  1. chi l sanaand ni bagtaad bdag bhgui yu muahahaha

    ReplyDelete
  2. Одооны хүүхдүүд ээ гэж.
    Орчин үед өсвөр нас дуусаад шууд өтөл нас залгадаг болчихсон юм шиг санагдаад байгаа шүү =))

    ReplyDelete
  3. санаанд нь багтдаг гэнэ шүү күэ еррррр
    Гансүх----->хэхэхэ харин тэгээд л байгаа юм шиг байна..

    ReplyDelete
  4. Uneheer demii dongoschee:P

    ReplyDelete
  5. миний блогоор дандаа ордог энэ хүн хэн юм болдоо :) ямартай ч сэтгэгдэл үлдээдэгт чинь баярладаг шүү эдррррр :P

    ReplyDelete
  6. zugeeree:P,

    ReplyDelete
  7. hehe harin thh joohon yum bj guya algadjina. muuhai orilj tsochoojiino bas uujiisan usaa hurtel hunluu tsatsaad norgoo haychihiin. odoonii huuhduudee gj.:D

    ReplyDelete

LIVE YOUR LIFE

See MoRe Do MoRe HeaR MoRe